Манжуур хот олон улсын зуны арга хэмжээгээр амьсгалж байна

Хятадын Манжуур хот нь Хятад, Монгол, Орос гурван улсын хил дагасан бүс нутгийн нөхөрсөг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамгийн идэвхтэй оролцогч төдийгүй жил болгон тогтмол болдог маш олон арга хэмжээг зохион байгуулагч гэдгээрээ онцлогтой. Манжуур хот 2016 онд гурван улсын төлөөллийг оролцуулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Хятадын умард бүс нутгийн  олон улсын техник технологийн яармаг юм. Өчигдөр нээлтээ хийсэн энэ үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд арван гурав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.Яармагийн үеэр Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт ба техник технологийн өндөр түвшний  хамтын ажиллагааны олон улсын форум зохион байгуулагдлаа. Энэ үеэр  Монгол улстай Гуандун Гуан Ши муж хамтран ажиллах талаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Эдгээр форум хэлэлцүүлгүүд нь “2016 оны Манжуурын зун” нэрийн дор зохион байгуулагдах цуврал арга хэмжээний нэг л хэсэг нь юм.

Өчигдөр Хятадын умард бүс нутгийн техник технологийн олон улсын үзэсгэлэн яармагаас гадна манай гурван улсын аялал жуулчлалын 15 дахь удаагийн олон улсын наадам, Олон улсын соёл урлагийн 3 дахь удаагийн наадам нээлтийн ёслолоо хийж, гурван орны өргөн төлөөлөл оролцлоо.

Манжуур хот газарзүйн таатай байршил, олон улсын төмөр замын тээврийн гол зам дайран өнгөрдөг цэг, Хятад улсын хуурай замын хамгийн том боомт гэдэг давуу байдлаа ашиглан Зүүн Азийн эдийн засгийн цонх болох том зорилттой ажиллаж байгаа юм. Үүнээс гадна гурван орны ард түмнүүдийн соёлыг нэг дор харуулах давуу боломждоо түшиглэн “Манжуур хотын зун” гэдэг брэндийг бий болгохоор зорьж, олон чухал арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргахын тулд Манжуур хотын захиргаа энэ зун олон улсын чанартай хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулах аж.

Үүний нэг нь Олон улсын аялал жуулчлалын 15 дахь удаагийн наадам бөгөөд энэ арга хэмжээг Монголын Чойбалсан, Хятадын Манжуур, ОХУ-ын Чита хотын засаг захиргаа голлон зохион байгуулж байна. Энэ удаад тус арга хэмжээний хүрээнд  Хятад-Оросын хил дамнасан галт тэрэгний аялалын маршрутын нээлт, “Арван мянган газрын цайны зам” зургийн үзэсгэлэн, Гурван орны гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Манжуур хотын орос монгол амттаны үзэсгэлэн яармаг, Орос орноор машин жолоодож аялах аялалын нээлт, Жимс түүх сонирхолтой аялалын нээлт, спортын тэмцээн, уран сайхны тоглолтзэрэг олон ажил зохион байгуулагдаж байна.

“Манжуурын зун” цаашид ч олон сонирхолтой арга хэмжээгээрүргэлжлэх бөгөөд Хятад, Орос, Монгол гурван орны загасчдын тэмцээн, Гурван орны ахмад тамирчдын олон улсын наадам, Дагуур үндэстний ардын дууны тэмцээн, Манжуур хотын нэрэмжит агаарын теннисний тэмцээн зэрэг урлаг спортын олон сонирхолтой арга хэмжээ болохоор хүлээгдэж байгаа юм байна.

Мөн Хятад, Монгол, Оросын тосон будгийн уран зураачдын хоёр дахь удаагийн хурал энд өнөөдөр эхэлж байна. Үүнтэй холбогдуулан гурван орны 70 гаруй зураачдын 300 шахам бүтээлээр үзэсгэлэн гаргаж, нэр хүнд бүхий зураач уран бүтээлчдийг оролцуулсан тосон будгийн зургийн уралдаан зохион байгуулах аж.

Ийнхүү Манжуур хотын захиргаа “Манжуур хотын зун” хэмээх брэнд бий болгон Хятад, Монгол, Орос гурван орны нөхөрсөн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг шинэ шинэ үйл явдал, санаачлагаар баяжуулж байна. Гурван орны салбар салбарын төлөөллийг оролцуулсанийм олон цуврал арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа цорын ганц хот бол Манжуур юм.

O.Бадамжав (duuren.mn)13555808_879376285518980_596387835_o13570353_879376182185657_1368689154_o13589209_879376238852318_1008809806_o13555915_879472198842722_1325634724_o13555808_879376185518990_1038287291_o13555804_879472302176045_305591571_o13555644_879376522185623_1376200113_o13582250_879376195518989_800730217_o

Манжуур хот олон улсын зуны арга хэмжээгээр амьсгалж байна

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply