Дэлхийн анхны романыг монголчууд эх хэлээрээ үргэлжлүүлэн уншина

Орчуулагч Очирхүүгийн Жаргалсайхан одоогоос бүтэн мянганы өмнө бичигдсэн дэлхийн анхны роман болох Мурасаки Шикибүгийн “Гэнжийн туульс”-ыг орчин цагийн япон хэлнээ алдарт Таникази Жюүничирогийн буулгасан эхээс монголчлон тэргүүн дэвтрийг нь 2009 онд хэвлүүлсэн билээ. Тэгвэл энэхүү алдарт бүтээлийн дэд дэвтрийнх нь монгол орчуулга О.Жаргалсайханы гараас энэ өдрүүдэд бүрэн гарсан сайхан мэдээ байна. Тэрээр энэхүү орчуулгаа ирэх есдүгээр сард хэвлүүлэхээр зэхэж байна.

hqdefault

Энэ тооллын тэргүүн мянганд, алдарт “Монголын нууц товчоо”-ноос 200 жилийн өмнө Мүрасаки Шикибү хэмээх бүсгүй бичсэн гэгддэг энэхүү алдар зохиолоос сэдэвлэн МУСГЗ зохиолч Б.Галаарид “Эсрэг дурлал” нэртэй жүжгийн зохиол бичиж, УДЭТ-ын тайзнаа  2012 онд МУУГЗ найруулагч Ч.Найдандорж найруулан тавьсан нь оны шилдэг жүжгээр шалгарч  байсан юм.

О.Жаргалсайхан  орчуулагч нь Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, Юкичи Фүкүзавагийн “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл”, Харүки Мүракамигийн алдарт “1Q84”  роман зэрэг уншигчдын оюунд гэрэл гэгээ нэмсэн олон бүтээлийг монголчилсон гавьяатан билээ.

©duuren.mn

 

 

10 “Дэлхийн анхны романыг монголчууд эх хэлээрээ үргэлжлүүлэн уншина

  1. Pingback: my sources

  2. Pingback: Corporate Event Planners in Hyderabad

  3. Pingback: Bdsm

  4. Pingback: pezevenklik yapilir

  5. Pingback: In Vitro ADME

  6. Pingback: agen bola sbobet

  7. Pingback: still life photography

  8. Pingback: agen poker terbaik

  9. Pingback: mold removal

  10. Pingback: lose weight umbilical hernia

Leave a Reply