Эх үрсэд зориулсан шинэ уран бүтээл төрлөө

ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулгын хамт олон уран бүтээлдээ эргэн ороод багагүй хугацаа өнгөрөөд байна. Тус чуулгын дуучин МУСТА Б.Долгормааг “Цагаан сар”, “Алсаас дуулах дуу”, “Заяаных байж чадах уу” зэрэг дуунуудаар нь үзэгч түмэн андахгүй.

Дуучин Б.Долгормаа өнгөрсөн онд “Гэгээн хатад” хэмээх нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Харин энэ удаа эх үрсийн баярыг угтаж Монголын бүх сайхан ээжүүд, бяцхан үрсдээ зориулж “Жаргаах юмсан ижийгээ” дуундаа клип хийж олны хүртээл болгоод байна. Энэхүү дууны аяыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг Д.Дашдондов бичсэн аж. Монголын цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагч, уран бүтээлчиддээ өндөр амжилт ерөөе.

Leave a Reply