Вакцин гэдэг валют

dsds+

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгууд бол асар их мөнгөөр бүр хатуу валютаар олддог ховор зүйл болоод байнаа бидний хувьд. Үүнийг үйлдвэрлэж чаддаг улс орнууд, оруулдаг нь ч гаргадаг нь ч аль талдаа бидэн дээр сайн мөнгө хийж байна даа.

Өмнө нь жил бүр, ёстой юм шиг дараалан гарсан хүн малын аюулт өвчин ой хээрийн түймэрүүд  тэртэй тэргүй сульдсан эдийн засгийг маань улам дордуулах нь дамжиггүй, яагаад гэвэл эдгээрийг дарах  ажлын зардал, төлбөр болон тарилгын үнэнд хичээн их мөнгө төлдгийг төр засаг мартаагүй байх. Одоо дээр нь “Улаанбурхан” өвчний  вакцин дээр нэмээд,  бас дахиад л түймэр гарч байна.

Харин төр засаг маань жилийн жилд уламжил мэт гардаг болсон энэ бүхнээс сургамж аваагүй хэвээрээ, гарсных нь дараа л “Одоо яадаг билээ” хэмэээн вакцин эрж улс орон дамжин явдаг болсоор олон жилийн нүүр үзсэн ч байдал хэвээр үргэлжилсээр л байна. Бид ийм арчаагүй билүү.

 Айлаас эрэхээр авдраа уудал..гэж.  Бид малын шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж болох байсан уу? Болох байсаан. Монголын хэсэг эрдэмтэд энэ талаар судалгаа хийж шүлхийн вакцин дотооддоо үйлдвэрлэн өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаад гадаадад гаргах боломжтой техникжсэн лаборатори байгуулах төсөл боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийн хөрөнгө төрөөсөө хүсч олон жил хөөцөлдсөн боловч олдоогүй хэмээн ярьцгааж  байлаа. Сүүлийн жилүүдэд шүлхий өвчнөөр үхсэн малын төлбөр болон гадаадаас оруулсан вакцины үнэнд төр 10 гаруй тэрбум төгрөг царцуулсан гэдэг тоо байдаг. Хэрэв тэр төслийг дэмжсэн бол ийм их зардал гаргахгүй, ядаж л гадаадаас өндөр үнээр вакцин авах гэж гуйж явахгүй бизээ.

 Өнгөрсөн жилүүдэд хэдэн зуун сая төгрөгөөр ОХУ-аас авчирсан 500 мянган ширхэг вакцин хугацаа нь хэтэрсэн, Хятад улсаас оруулсан 1,6 тонн шүлхийн вакцин хөлдсөн… гээд бөөн шуугиан болж АҮХАА-н яам залруулж байсныг санаж байна. Өнөөдөр энэ бүхэнд мэдээж дахиад л хөрөнгө мөнгө зарах боллоо. Зарах зарахдаа тэрбумаар…

 Хүн ардаа эрүүлээс урьдчилан хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллага нь өнөөдөр улс төрийн томилгоон дор  эрхэлсэн эзэнгүй,  эрх дархгүй институци болсон гэхэд хилсдэхгүй байх.

Үйлдвэрлэлд нэвтрэхгүй байгаа шинэ бүтээл, нээлт бүрийн цаана улс орон хөгжил дэвшилд хүрэх асар их оюуны боломж, эдийн засгийн нөөцөө алдаж, эрдэмтэдийн он жилээр зүтгэсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа нь зөвхөн төрийн санхүүгийн боломжоос шалтгаалж буй бус гэхэд хилсдэхгүй байх. Энэ асуудлыг эх оронч сэтгэлээр харж, шинэ бодлого, урьдчилан сэргийлэх зохион байгуулалт, материаллаг бааз, суурь бий болгох шаардлагатай болжээ. Шинэ санаачлага, нээлт бол байгаль орчинд асар хор хөнөөлтөй уул уурхайн ашгаас огт өөр, ухаалаг, авсаар, хэрэглээний хөнгөн хялбар чанар агуулсан, чанарын өндөр түвшинд шинэ технологиор буй болдог, хүний оюуны чадавхын барагдашгүй их нөөц юм. Иймээс оюунлаг, шинэ зүйлийг сэдэж, нэг ч гэсэн шинэ юм өөрсдөө хийхийг төрөөс анхааран дэмжиж, бодлогынхоо түвшинд байлгамаар байгаа юм. Монгол эрдэмтэн бүсгүй малын эмчилгээний болон тэжээлэг чанараараа дэлхийд өрсөлдөхүйц тэжээл боловсруулах шинэ технологи нээсэн байна. Түүний энэ тэжээл нь хямд төсөр |царвангаас гаргасан| малын чанар сайжруулахаас гадна эрүүлжүүлэх ач холбогдолтой чухал тан болох аж. Харин түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, зохиогчийн эрхээ хамаагалах талаар санааширч, санхүүгийн боломж хомс буйгаа телевизэд өгсөн ярилцагадаа дурьдаж байсныг санаж байна.

Шинэ технологи нээнэ гэдэг мэдээж манайд урд өмнө байгаагүй шинэ зүйл буюу хуучныг улам боловсронгуй болгосныг хэлж буй хэрэг. Өнөөдөр монгол эрдэмтэд өөрсдийн шинэ бүтээлээ сурталчлан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шагнал хүртэж байна. Харин тэдний шинэ бүтээл, нээлтүүд үйлдвэрлэлд нэвтрэх нь тун ховор тул замынхаа хагаст он жилээр гацсаар хоосон цаас болж үлддэг нь нууц биш. Иймээс бид бүтээлч, шинэ нээлт, санаачлагуудыг аль болох дэмжин төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогоо эрчимжүүлж хойч үеэ энэ чиглэлээр зуршуулах хэрэгтэй байна. Хүүхдээсээ “Өнөөдөр ямар дүн авав? гэх асуултаа “Өнөөдөр шинэ юм юу сурав” гэж өөрчлөн тэдэндээ бүтээлч хүн болох урам нэмж, шинийг санаачилж бүтээхэд хорхойсдог болгоцгооё.

Хэдэн жилийн өмнө монгол хувраг, цахар гэвш Лувсанчүлтэмийн |1740-1810|  мэндэлсний ойг манай улс тэмдэглэж, түүний монгол түмнийхээ эрүүл энхийн төлөө хийж бүтээсэн үйл хэргийг нь эрхэмлэн, эрдэм шинжилгээний хурал хийж, эрдэмтэд илтгэл тавьж байсныг би санаж байна. Тэртээ арваннайм, есдүгээр зуунд амьдарч байсан энэ оточ лам, дэлхийд анх салхин цэцгийн тарилга нээчихсэн байжээ. Тэр цагт Монголд зохиогчийн эрх хамгаалах хууль байгаагүй тул даруй арав гаруй жилийн дараа Английн эрдэмтэн Женр үхрийн гуурнаас салхин цэцгийн вакцин гарган авч зохиогчийн эрхээ хамгаалснаар эзнээ олоогүй эрхийг нь азтай англи эр шүүрэн авч ийнхүү энэ тарилгын анхдагч болсон байдаг. Женр дэлхийд гарч буй хэдэн зуун саяаар тоологдох салхин цэцгийн тарилга бүрээс зохиогчийн хувиа хүртэн насны эцэст үр хүүхдүүддээ өвлүүлсэн буйзаа.

 Лувсанчүлтэм гэвшийн зохиогчийн эрхийг улс хамгаалж чадаагүй ч гэсэн энэ чиглэлээр ажиладаг бүтээлч эрдэмтэдээ дэмжсэн бол одоогийн гарч буй тэрбумаар тоологдох тарилга бүрээс мөнгө хэмнэж болох л байсан байх.

Хожим өдөр энэ бүхнийг эргэн санахад харамсалтай ч эдгээр тохиолдлын эцэст эрэгцүүлэхэд манай ардын уламжлалт анагаах ухааны хөгжил, монгол хүний оюун ухааны цар хүрээ тэртээ дээр Лувсанчүлтэм |1740-1810| гэвшийн үед ямар түвшинд байсны бодит жишээ энэ юм. 

Манайд ч гэсэн эрдэмтэд инженерүүдийн шинээр санаачилсан, эрчим хүч хэрэглэгчид хүргэх замд трансформаторын болон шугамын алдагдлыг багасгах, эрчим хүчний эх үүсвэрийн олон хувилбар, ашигтай санаачлага байдаг л даа. Хэрэв бид энэ бүхнийг нэвтрүүлж чадвал, байнга алдагдалтай ажиллаж хэвшсэн эрчим хүчний салбарынхаа ачааллыг ядаж жижиг хэрэглэгчдийн түвшинд нь хөнгөлж болох бусуу.

 Бид өөрсдөө бүтээх боломжтой ч жил бүр эрчим хүч, шатахуун, малын болон  бага насны хүүхдүүдээ ханиад, томуу болон бусад халдварт өвчнөөс хамгаалах тарилга гадаадаас авдаг ч  эдгээр халдварт өвчин байнга гарч хорио цээр тавьж, жинхэнэ эсэх нь үл мэдэгдэх шаардлага хангахгүй вакцин байж болох тохиолдол бүрт ч төсвөөсөө асар их мөнгө зарцуулсаар байгаа.

 Баруун зүүн аймгуудад урьд өмнө гарсан шүлхий өвчний өртөг улсад хүндээр тусч уршиг нь өнөөг хүртэл арилаагүй байна. Улаанбурхнаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эрүүлийг хамгаалах байгууллагын хэмжээнд хувийн компанийн хандивласан антибиотикаар яригдаж байна. Өнөөдөр элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга өндөр үнэтэй, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээгүй, өрхийн орлого өмнөх жилүүдээс буурсан ядуу дорой байдлаас иргэд нялхас олноор эндэж байна. Үүн дээр авто зам, барилгад гарч буй осол болон уул уурхайн үйл ажиллагааны улмаас хордсон газар орон, мал энэ бүхнийг нэмвэл хүний амь нас, мал сүрэг маань өндөр эрсдэлд өртөж үхэх, амьдрах гэдэг зуурдын үзэгдэл боллоо. Бид алийн болгон бүх юмыг гадаадаас авах вэ дээ. Юм хийх хүсэлтэй, мэдлэг, чадвартай хүмүүсээ дэмжин нээлт бүтээлийг нь үйлдвэрлэлд нэвтүүлэх төрийн бодлогоо эрчимжүүлэх хэрэгтэй болжээ. Бүхнийг бид өөрсдөө хийх боломжгүй  тул  “Нэгийг нь ч гэсэн өөрсдөө хийцгээе”  Тэр тусмаа вакцин валют болсон өнөө үед.

 Найдансүрэнгийн Бадарч

4 “Вакцин гэдэг валют

  1. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  2. Pingback: Invitro Pharamacology

  3. Pingback: DMPK CRO

  4. Pingback: Event Management Company in Hyderabad for Companies

Leave a Reply