АСЕМ-ийн уулзалтын бэлтгэлийг шалгалаа

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.

Дээд хэмжээний энэ уулзалтыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалдаг. Тэрээр өнөөдөр АСЕМ-ийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, ажлаа шуурхайлах, эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

001

Шангри-Ла зочид буудалд тохижуулж буй Хэвлэлийн төв,  Чингис хаан олон улсын буудал, транзит танхим, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вила хотхоны тохижилт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажилтай танилцлаа.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Зам, тээврийн сайд М.Зоригт, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар байлцлаа.

Энэ үеэр АСЕМ-ийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, Үйлчилгээ, урлаг соёл, хоол хүнс ба аюулгүй байдал зэрэг асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга нар байлцаж Ерөнхий сайдад ажлаа танилцуулсан юм

Долоо хоног бүрийн лхагва гаригт АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хангах Үндэсний зөвлөл болон дэд ажлын хэсгүүд хуралдаж асуудлаа шийдэж ажилладаг. Засгийн газар болон АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс шаардлагатай зохион байгуулалт, санхүүжилт болон хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, хуваарилалт хийсэн. Бүх ажил хариуцах эзэнтэй, бэлтгэл ажил хангагдаж, төлөвлөгөөний дагуу явж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Монголчууд бид олон улсын нэр хүндтэй энэ том арга хэмжээг сайн зохион байгуулалттай хийх учиртай. Манай улсын төрийн болон хувийн хэвшлийнхэн, иргэд, сайн дурын байгууллагуудын хамтын хүчээр энэ том ажлын ард хамтдаа гарна. Аж ахуйн нэгж, компаниуд идэвхтэй оролцож, дэмжиж байгааг Ерөнхий сайд хэлээд ард иргэдээ хамтарч ажиллахыг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах албанаас мэдээллээ. 

АСЕМ-ийн уулзалтын бэлтгэлийг шалгалаа

  1. Pingback: human hair weave

Leave a Reply