Францад Хятадын кино наадам болж байна

c67d026b8ce64eb4b58d56e430d1e3c9

Франц дахь Хятадын VI кино наадмын хэвлэлийн бага хурал 5 дугаар сарын 2-нд Сена мөрний зүүн эрэгт байрлах Парис дахь Хятадын соёлын төвд боллоо. Энэ кино наадмыг Хятадын Хэвлэл мэдээлэл, радио, телевизийн үндэсний газар, Парис дахь Хятадын соёлын төв, Францын Патхэ киноны корпорац хамтран зохион байгуулжээ.
Энэ кино наадмын технологийн зөвлөх бөгөөд киног сонгосон зөвлөх Ноел Гарино хэлэхдээ: “Энэ удаагийн наадамд оролцсон дотоодын эдгээр хамгийн сүүлийн үеийн киног Францад анх түгээж байна. Уран сайхны кино, бизнесийн кино, үшүтэй кино, үлгэрийн кино, романтик кино, түүхэн жүжиг, хүүхэлдэйн кино, төгсгөл нь тодорхой бус кино зэргийн олон төрлийг хамарч, орчин үеийн дэлхийн хөгжилд хөл нийлсэн Хятадын хамгийн сайн киног бүх талаар харуулсан” гэжээ.

Парис дахь Хятадын соёлын төвийн дарга Сү Шюй хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: “Энэ удаа түрүүлээд бусад мужид нээлтээ хийж, киног үзүүлэх нь онцлог юм. Парис дахь нээлтийн ёслол 6 дугаар сарын 30-ны өдөр Чамп Елисийст Гаумонт театрт болж, кинонуудыг 7 дугаар сарын 1-19-ний өдрүүдэд Парист үзүүлнэ” гэжээ.

Франц дахь Хятадын кино наадмыг 2011 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл 60 гаруй киног танилцуулсан байна. “Алтан гургалдай”, “Чонон сүлд” зэрэг киног энэ наадмаар дамжин, Хятад Франц хамтран хийсэн юм.

Эх сурвалж: mongol.cri.cn

Францад Хятадын кино наадам болж байна

  1. Pingback: hair bundles

Leave a Reply