Мөрийцсөн нь

14471433685641a7c8759ca

Улсын арслан Бямбын ЖАМЪЯНДОРЖ

“Тэмээ өргөдөг” хэмээх Б.Жамъяндорж арслан Архангай аймгийн “Аранзан” хэмээх Ц.Гомбодорж заан хоёр хөдөөгийн 30 жилийн томхон байтай барилдаанд очоод их шөвгийн дөрөвт үлдээд орхиж гэнэ. Бөх засварлах зуур Аранзан халхагнан ирж тэмээ өргөдөгт:
– Чи бид хоёр үлдэх юм байна. Хоёулаа бие биеэ зовоогоод яах вэ? Миний машинд очъё гээд Зил 130-ынхаа кабинаас Болгарын өндөр шилтэй конъяк хоёр шилийг гаргаж ирээд бөглөөг нь мулталж надад, нөгөөг өөрөө мулт татаад хар цай ууж байгаа юм шиг хүл хүл залгилаад тал хүртэл нь уучихлаа гэнэ.
Тэгэхлээр нь арслангийн “хар” хүрч, нөгөө шилтэйг нь булааж аваад залгилаад орхисон чинь жинхэнэ конъяк биш хар цай хийчихсэн залгилж байжээ.
– Чи муу нохой намайг ингэж зальдаж байхдаа яадаг юм бэ. Үнэнээ хэлнэ биз гэж уурлаад өөрийнхөө жинхэнэ конъякийг задалж ам руу нь цутгаад хоёулаа тэнцүүхэн хуваагаад уучихжээ. Гэтэл “Аранзан миний пянг яаж даах вэ? үзүүрт очсон чинь гишгэж чадахгүй байхаар нь ганцхан буулгадаж давчихаад эмээл хазаартай бүдүүн морийг хөтлөөд явчихсан” гэв.
Бөхчүүд гэж хээгүй улс даа…

Монгол улсьн арслан “Тэмээ өргөдөг” хэмээх Б.Жамъяндоржийн  хууч

Мөрийцсөн нь

  1. Pingback: hair bundles

Leave a Reply