Жүдочид түүхэн амжилт гаргалаа

10

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон 2016 оны жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай 18 жүдоч зодоглож, дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа.

Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай жүдочдын хувьд түүхэн амжилтаа ахиулсан тэмцээн байв. Учир нь, Азийн аваргаас анх удаа арван медаль, түүний дотор дөрвөн алтан медаль хүртлээ. Багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй баг хоёул шигшээ барилдаанд шалгарч оролцсон нь урьд үзүүлж байгаагүй том амжилт юм. Багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй баг хоёул мөнгөн медалийн эзэн боллоо.

Leave a Reply