Зам, гүүрийн барилгын ажил орон даяар эхэллээ

Монгол Улсын Засгийн газар Азийн автозамын нэгдсэн сүлжээнд холбогдох, аймгийн төвүүдээ Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьж энэ дөрвөн жилд ажиллалаа.

Монгол Улс 1921-2012 онд буюу 91 жилд 2964 км зам барьсан бол 2012-2015 он буюу сүүлийн 3 жилд нийт 3405 км хатуу хучилттай авто зам барьж, автозамын салбарт их бүтээн байгуулалт өрнөлөө гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-ийн 600-гийн их студид болсон “Автозам 2016” шууд нэвтрүүлэгт оролцохдоо хэллээ.

Автозам, гүүрийн барилгын ажлын бүтээн байгуулалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэлж, энэхүү арга хэмжээг Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгийг холбож, МҮОНТ, TV9, MNC, ETV, Eagle зэрэг таван телевиз шууд дамжуулсан нь телевизийн түүхэнд анхны тохиолдол боллоо.

1

2013 онд Дорноговь, Дундговь, Баянхонгор, 2014 онд Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар амжилттай холбосон. Энэ жил Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшил (концесс)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 1538 км улсын чанартай хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил өнөөдөр орон даяар эхэлж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Зам дагаж хөгжил ирнэ. Сайхан замтай болж, иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж, орон нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, орон нутагт үр өгөөжөө өгч байна. Өнгөрөгч зун л гэхэд Хөвсгөл аймагт 43 мянган автомашин очсон гэсэн мэдээлэл бий. Энэ жил Архангайн Тэрхийн цагаан нуур орчмын үзэсгэлэнт газарт гадаад, дотоодын жуулчид олноороо очно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Шороон замтай харьцуулахад засмал зам км тутамд 300 төгрөг хэмнэдэг гэж автозамын зөвлөх инженерүүд шууд нэвтрүүлгийн үеэр хэлж байлаа.

Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө гол дээрх 272.7 у/м төмөрбетонгүүр, концессийн гэрээгээр хэрэгжиж буй Дулаанхааны 4 замын уулзвар-Ерөө сум-Хүдэр сум чиглэлийн 104.4 км хатуу хучилттай авто замын ажлын нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Дорнод аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд баригдаж буй Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто зам, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 у/м гүүрийн барилгын ажлын нээлтэд Зам, тээврийн сайд М.Зоригт оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3203.55 км авто зам болон 7 байршилд 1346.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нөр их бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Зам, гүүрийн барилгын ажлын нээлтийг Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Завхан аймгийн Улиастай хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Ховд аймгийн Ховд хотуудаас таван телевиз шууд дамжуулан үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

24 “Зам, гүүрийн барилгын ажил орон даяар эхэллээ

  1. Pingback: Bolide

  2. Pingback: Political Diyala

  3. Pingback: sscn bkn cpns 2018

  4. Pingback: iraqi coehuman

  5. Pingback: DMPK Studies Organization

  6. Pingback: assistência informática

  7. Pingback: etos

  8. Pingback: appliance repair Richmond Hill

  9. Pingback: Kuruganti Events Organizing Company

  10. Pingback: warehouse for sale

  11. Pingback: goole ad words companies in boston

  12. Pingback: Tree of Innovation Marketing

  13. Pingback: CPNS 2018 Kota Denpasar

  14. Pingback: colortsart

  15. Pingback: free forex signals

  16. Pingback: Caco-2 permeability assay

  17. Pingback: Caco2 intestinal permeability assay development

  18. Pingback: horoscope friends

  19. Pingback: Corporate Reputation Management

  20. Pingback: check my blog

  21. Pingback: bitcoin gambling site

  22. Pingback: top kiwi casino sites

  23. Pingback: hard fuck on bed

  24. Pingback: http://bitcoinsportsbooks.info

Leave a Reply