“Сайхан үг, галт зэвсэг хоёрыг хослуулахад…”

ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн 6 цувралыг duuren.mn өмнө нь уншигчдадаа хүргэсэн билээ. Энэ удаад дээрэмчдийн бүлэг хэрхэн улс төрд орох гэж оролдсон талаарх бичвэрийг сонирхуулж байна.

 

suuld

Алдарт дээрэмчин Аль Капоне “Та нар сайхан үгийг дангаар нь биш харин гар буутай хослуулбал илүү ихийг олно” гэж хэлдэг. Харин “Загалмайлсан эцэг” кино болохоор наран дор өөрийн орон зайгаа олохын тулд ямар ч муу үйл хийж болно, харин дараа нь улстөрд орох хэрэгтэй, яагаад гэвэл улстөр өнгөрсөн цагийг ямраар ч бүтээж чаддаг гэж сургадаг. “Уралмаш”-ийн толгойлогчид улстөр рүү тэмүүллээ.

Ингэхэд хэргийн учир дээрмийн үйл ажиллагааны дарины үнэр, цуснаас ангижрах төдийд биш байлаа. Бүх дайснаа номхотгосон “Уралмаш” үнэхээр төрөлх хотоо сайхан болгохыг хүсч өөрийн гэсэн ирээдүйн төлөвлөгөө хүртэл гаргажээ.

1995 онд мужийн амбан зхаирагчийн анхны сонгуулиар догшин “Уралмаш” Росселийн төлөө санал өгч байгааг Ёбург мэдлээ. 1996 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүлэглэл “Б.Н.Ельцинийг дэмжих Дундад Уралын байгууллага, хамт олон” хөдөлгөөн зохион байгуулав. Үүнийх нь төлөө Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл(ЗБГХБ)-ийн толгойлогч Александр Хабаровт ерөнхийлөгчийн талархлын захидал гардуулж, мужийн амбан захирагч  дурсгалын цаг бэлэглэв.  1996 оноос эхлээд ЗБГХБ-ийн залуус хот, муж, холбооны улсын хэмжээний төрийн байгууллагуудын сонгуульд шаргуу өрсөлддөг боллоо. Гуравдахь, тав дахь, найм дахь удаагийн оролдлогоороо уралмашийнхан улстөрийн бүтцэд ямартай ч нэвтэрч чадлаа.

Тэгэхдээ уралмашийнхан хувь хувиараа биш, харин ЗБГХБ гэдэг нэгдмэл хүчийг төлөөлж байлаа. Энэ хүчийг ил гаргах хэрэгтэй байсан бөгөөд гэмт хэргийн бүлэглэл санаанд багтамгүй улайн цайм үйлдэл хийж 1999 оны тавдугаар сарын 9-нд “Уралмаш” гэдэг ОПС (Общественно-политический союз – Улстөр, олон нийтийн холбоо)-г албан ёсоор бүртгүүлэв. Ер нь бол ОПС гэсэн товчлол нь “Организованное преступное сообщество” буюу “Гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл” гэсэн утгыг илэрхийлж байлаа. Энэ нь “Уралмаш” дээрмийн бүлэглэлийнхээ товчилсон нэрийг өөрчлөөгүй, харин ОПС-ийн хэвлэлийн төлөөөлөгч, сэтгүүлч Дмитрий Карасюк шинэ, илүү аятайхан тайллыг бодож олсон хэрэг. ОПС-ийн тэргүүн нь ЗБГХБ-ийн толгойлогч Александр Хабаров болов. Хабаровын ойрын зөвлөх нь түүний эртний анд, хамтран зүтгэгч Сергей Воробьёв байлаа. Энэ холбоог нийтдээ 23 хүн хамтарч үүсгэн байгуулсан байдаг.

ЗБГХБ “Уралмаш” улстөр-олон нийтийн “Уралмаш” холбоо болж өөрчлөгдөхдөө  хэнийг ч хуурч мэхэлсэнгүй. Новшоос гарсан новш гэдгийг хот сайн ойлгож байлаа. Гэвч бүлэглэл нэр нь өөрчлөгдсөнөөс үл хамааран үнэхээр өөрчлөгдөж эхлэв. “Сайн залуус болох цаг боллоо” гэж Хабаров тушаал буулгасан мэт өөрчлөгдөв. Бүлэглэлд аливаа тушаалыг шүүн хэлэлцдэггүй, биелүүлдэг. “Уралмаш” холбооны рекламаар хот дүүрснийг харсан явуулын хүмүүс ухаан алдах шахна. Гэвч ОПС маш зөв, өөртөө итгэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулж хэвлүүллээ. Хотынхон “Бидэнд саад бүү бол, эдийн засгийн бүх асуудлыг бид шийдээд өгнө гэж төр засагт хандан “Уралмаш”  хэлж байна”, ”Хүн бүрт тэгш үйлчилж чадаж л байвал хамгийн тэнэг хуультай нөхцөлд ч бид ажиллаж чадна гэж “Уралмаш” төр засагт хандан хэлж байна”, “Таны хөдөлмөрийг хаана үнэлж байна, тэнд ажилла гэж “Уралмаш” иргэдэд хэлж байна. Олонхи үүнийг ойлговол Урал хамгийн эрчтэй хөгжилтэй баян нутаг болно” гэх зэрэг үгсийг  сониноос уншдаг болов. Улстөр-олон нийтийн “Уралмаш” холбоо хотын бүхий л асуудалтай салахгүй зууралдаж, сайн үйлийг завсаргүй үйлдэх боллоо. ЗБГХБ-ийн дээрэмчид арван жилийн өмнө хувиараа аж ахуй эрхлэгчид, хоршоодыг эрж олон хоослож байсан тэр л идэвх эрч эндээс харагдана. Социалист намын орон нутгийн салбарыг ОПС худалдан авч нийгмийн хөтөлбөрийг нь дэмжиж эхэллээ.

Ер нь бол “Уралмаш” спортод түлхүү хөрөнгө оруулж,  12 спортын клубыг санхүүжүүлж эхэллээ. “Төрөлх үүр” нь болох “Уралмаш” цэнгэлдэх хүрээлэнд жил болгон спортын нүсэр том баяр – өөрсдийн олимпиадыг зохион байгуулна. Түүн дээр нь спортын хэдэн зуун баг жагсахаар ирж, дараа нь поп-одууд дуулна. Цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд дээр уралмашийн архичид өдөржингөө гоожуурын шар айраг үнэгүй хүртэнэ.

“Уралмаш” бяцхан дээрэмчид байх үедээ ч хар тамхи зарж байгаагүй бөгөөд энэ нь тамирчин байсан хүмүүсийн хатуу зарчимч шийдвэр байсан юм. Тийм болохоор ОПС эн тэргүүнээ Евгений Ройзманы “Хар тамхигүй хот” санд туслав. Уралмашынхан хар тамхичдыг Ёбург даяар барвж аван модонд хүлээд халааснаас нь олдсон бүх тариурыг хонго руу нь шаагаад орхичихдог байсан гэх үлгэр домог мэт яриа гарав.

Улстөр-олон нийтийн холбоо гудамжны аюулгүй байдалд онцгой анхаарлаа. ОПС хамгаалалтын байгууллага бий болгож, тэдний хамгаалалгчид Чкалов, Оржоникизегийн дүүргүүдийн дөчөөд сургуульд жижүүрлэдэг боллоо. Уралмаш, Эльмаши; ОПС хэв журам сахиулах ардын нөхөрлөлийн сайн дурын эргүүл зохион байгуулж, тэдгээр дүүргийн оршин суугчид өөрсдийгөө “Хабаровын хязгаарынхан” гэлцэх боллоо.

s

Улстөр- олон нийтийн холбооныхныг хот даяараа хэвлэлийн  бага хурлаас харна. Өнгөрсөнүеийн гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчид хэвлэийн брэндүүдийн логон лор микрофон зоож, рашаан ус тавьсан ширээний ард эгнэн суухыг харна. Фронтын хурандаа нар шиг хатуу ширүүн царай төрхтэй ч маш үгэтэй хувцасласан эрчүүдийг харна. Эдгээр хурандаа нарт итгэх хүсэл яагаад  ч юм төрнө. Гэхдээ л  ялагч болгон новш биш шүү дээ.

Гайхалтай нь “Уралмаш” ЗБГХБ-ийн  удирдлагууд идеалистууд болж таарав. Тэд эхлээд бүх дэлхийг өмнөө сөгтгөхийг хүсч байсан бол дараа нь тэднийг аз жаргалтай болгохоор шийджээ. Бүлэглэлийн үзэл суртал нь эхлээд “Бүгдийн дээрэмдье” байсан, дараа нь “Гадныхныг дээрэмдье” болсон, эцэстээ “Өөрийнхөндөө туслая” болж хувьсан өөрчлөгдлөө. “Уралмашийнхан угаасаа л муу залуугийнхыг булааж сайн залууд өгөх замаар өөрийн гэсэн шудрага ёсыг тогтоох большевик донтой. Бид бүх муу залууг цавчаад хаячихъя, оронд нь хүн төрхтэй капитализм бий болно гэж байгаа мэт харагдаж байна” хэмээн сэтгүүлч Сергей Плотников бичиж байлаа.

“Уралмаш” мужийн захиарагч Россельтой тун түвэгтэй харилцаа тогтоов. Тэд 1999 оны сонгуулиар Росселийг дэмжлээ. Мужийн амбан захиарагчийн хэвлэлийн алба Эдуард Россель  хэлэлцээрийн ширээний ард Александр Хабаров, Сергей Воробьёв хоёртой сууж байгаа гэрэл зургийг тараалаа. Улстөр-олон нийтийн холбоо хийгээд амбан захирагчийн түншлэл хотыг гайхашралд оруулав. Дараа нь хэвлэлийн бага хурал дээр Россель “Энэ нөхрийг  Уралмашийн толгойлогч, хулгайч, дээрэмчин гэхчлэн нэрлэдэг. Би түүнийг урьж ирүүлээд за хулгайч минь наанаа суугаад яаж амьдарч, гааш цааш болж байгаагаа ярь гэсэн. Тэгээд Свердловск мужийн бодит бүтээн байгуулалтад мөнгөө үр гэж үүрэгдсэн…” гэхчлэн нэг л сэжигтэй түгдчин ярьж байв.

Ингэхэд олон нийтийн хөдөлгөөний удирдлагуудтай уулзах асуудал (ОПС бол олон нийтийн хөдөлгөөн байлаа) амбан захирагчийн үүрэгт байдаг. Россель ч, түүний албан тушаалтнууд ч, уралмашийнхан өөрсдөө ч гэсэн дараа нь “Уралмаш” гэдэг бүлэглэл байгаагүй гэж хүч тулган нотолцгоосон юм. Ердөө л Уралмашийн бикнесч анд нөхөд л байсан гэж байгаа. Хабаров өөрийгөө Константин Цыгановын эртний анд, сагсан бөмбөгийн “Уралмаш” клубын ажилтан, нийтийн байранд амьдардаг нэгэн байсан гэж ярина. Энэ нь ч үнэн. Аль бүхнийг ухан гаргах билээ. Тэгээд ч ямар тэнэг нь ухан гаргаж чадах билээ дээ?

______________________________________________________________________________

Гэвч “Уралмаш”-ийн цаг үе богинохон байв. 2002 оны дөрөвдүгээр сард Хабаров хотын думын хуралд төлөөлөгч болж чадна. Ямар ч сайн санааны үйлс, ямар ч пиар зүтгэл түүнийг хотоос дээш гарахад нөлөөлж чадахгүй нь бүгдэд ойлгомжтой болно. Улстөр-олон нийтийн холбоо Хабаровын хувьд пуужин зөөгчийн үүргээ гүйцэтгээд хаягдах ёстой  хэсэг болж хувирна. Улстөр-олон нийтийн холбоог үүсгэн байгуулагчид толгойгоо гашилгасны эцэст энэ байгууллагад ямар ч ирээдүй алга гэдгийг ойлгоно. 2002 оны арванхоёрдугаар сарын 10-нд улстөр-олон нийтийн “Уралмаш” холбоо албан ёсоор тарна. Ийнхүү ОПС албан ёсоор тарсныг цагдаагийн газар ЗБГХБ-ийг бут ниргэлээ хэмээн ойлгуулна.

______________________________________________________________________________

Алексей Ивановын “Ёбург” номноос

“Сайхан үг, галт зэвсэг хоёрыг хослуулахад…”

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply