Элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг хөнгөлөлттэйгөөр олгож эхэллээ

lamivudin1Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Нэг Монгол ТББ, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болсон тухай мэдэгдсэн билээ.

 Тодруулбал:
-Ламивудин
-Тенофовиор
-Телбивудин
-Рибавирин
-Интерферон гэсэн таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар 80 хувиар хөнгөвчилжээ.

Эмийг авахдаа тухайн иргэн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох шинжилгээнүүдийг өгөөд, эм ууж эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн жор бичгийг авна. Дараа нь харьяа дүүргийн өрхийн эмчдээ өөрийн онош, эмчилгээний талаарх эрүүл мэндийн картаа үзүүлж, ЭМД –аар хөнгөлдөг бичгээ авч эмийн сангаас 80 хувийн хөнгөлөлттэйгөөр авах юм.

Элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг хөнгөлөлттэйгөөр олгож эхэллээ

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply