Ихэнх эмэгтэйчүүд үс унах бэрхшээлтэй тулгардаг

Эмэгтэй хүн бүр эрүүл сайхан үстэй байхыг хүсдэг. Гэвч судалгаагаар эмэгтэйчүүдийн дөрвөн хувь нь үс унах асуудалтай тулгардаг байна.

hair-loss-in-women-female-pattern-baldness-and-alopeciaЭмэгтэйчүүдийн үс уналтад 30 төрлийн өвчин нөлөөлдөг байна. Үүнээс гадна амьдралын зарим дадал зуршил үс унаж шингэрэх шалтгаан болдог байна.
Бамбай булчирхайн өвчин.  Бамбай булчирхайн тироксин хэт ихдэх, эсвэл хэт багасах нь үсний эрүүл байдалд нөлөөлдөг байна. Гэхдээ үс уналт нь бамбай булчирхайн өвчний цорын ганц шинж тэмдэг биш юм. Басхүү жин нэмэгдэх буюу буурахыг дагаад хүйтэн, халуунд мэдрэмтгий болох ба энэ нь зүрхний цохилтын өөрчлөлт зэргээр илэрдэг байна.
Хам шинжтэй олон уйланхайт өндгөвчний өвчин. Энэ өвчинд өртсөн эмэгтэй урт хугацааны дааврын шүүрлийн тэнцвэрт бус байдалд орж, андрогенийн илүүдэл, нүүрний болон биеийн үс нь хэт их ургаж, харин толгойн үс нь шингэрдэг байна. Энэ нь бас өндгөвчний асуудал буюу батга, жин нэмэгдэх зэрэг асуудлыг үүсгэнэ. Заримдаа, үс шингэрэх нь энэ өвчний цорын ганц шинж тэмдэг байх тохиолдол бий.
Үс халцрах нь хүний биеийн дархлааны системд муугаар нөлөөлөн эрүүл үсний уутанцрын эсийг гэмтээж, үс хэсэг хэсгээрээ унадаг байна. Ихэнх тохиолдолд толгойн үс хагас жилээс нэг жилийн дотор бүрэн ургаж сэргэдэг.
Ringworm өвчлөл. Энэ өвчин бактериас үүсдэг байна. Үс шингэрэх хэлбэр нь харьцангуй нийтлэг байдаг. Үүнд, хуйх загтанаж, халцарсан хэсэг нь улайх, мөн халцарсан хэсэг нь дугариг хэлбэртэй байдаг. Түүнчлэн хуйх нь загасны хайрсны хэлбэртэй болдог. Энэ өвчин халдварлах аюултай учир өвчний шинж тэмдэг илэрсэн л бол гэр бүлийн гишүүд мөн эрүүл мэндийн үзлэг хийлгэх шаардлагатай.
Нөхөн үржихүй. Зарим эмэгтэйчүүдийн жирэмсний хугацаанд толгойн үс нь маш зузаан байдаг. Энэ нь бэлгийн дааврын өөрчлөлтөөс шалтгаалдаг байна. Харин хүүхэд төрсний дараа эргээд бэлгийн даавар нь энгийн байдалдаа ордог. Тиймээс үс нь маш түргэн унаж шингэрдэг. Ийм тохиолдолд зарим эмэгтэйчүүд хоёр жилийн дараа л хэвийн байдалдаа ордог байна.
Эм бэлдмэл. Жирэмслэлтээс хамгаалах эмний сөрөг нөлөө нь үс уналт юм. Өндгөвчний шүүрлийг дарангуйлах эм нь зарим эмэгтэйчүүдийн үсийг унагааж, шингэрүүлдэг.  Энэ нь ялангуяа гэр бүлээрээ үс уналтын асуудалтай хүмүүст хамаатай. Үүнээс гадна цус шингэлэх эм, цусны даралт ихсэх, зүрхний өвчин болон хэрэх өвчний эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй зэрэг эм нь үс уналт үүсгэдэг байна.
Жин хасах. Хоолоо хасаж сойх маягаар түргэн турвал үс шингэрэлт явагддаг байна. Харин хоолоо хасахаа зогсоогоод энгийн байдлаар идэж эхлэх үед үс нь дахин ургаж төлждөг. Хэрвээ хүнсний зүйлд уураг болон A амин дэм хэт их агуулагдаж байвал мөн үсийг шингэрүүлэх магадлалтай байдаг байна.
Ус уналтад нөлөөлөх зарим шалтгаан.
Хорт хавдраас сэргийлэх эмчилгээ, радио долгион ашигладаг химийн эмчилгээ хийлгэх зэрэг нь үс уналтад мэдэгдэхүйц нөлөөлдөг. Харин эдгээр эмчилгээг зогсоох үед үс эргээд урган төлжиж эхэлдэг байна.
Хэт их дарамт. Ноцтой өвчин буюу томоохон мэс засал, их хэмжээний цус алдах, хэт их сөрөг сэтгэл хөдлөл зэрэг нь үсний тал хувийг буюу эсвэл бүх үсийг унагаах эрсдэлтэй. Энэ үйл явц нь 6-8 сарын хугацаатай үргэлжилдэг байна.
Үсээ хэтэрхий чанга боосноос үүдэх. Олонх тохиолдолд үсээ маш чанга боож, сүлжсэнээс улбаалан үс уналт үүсдэг. Үс арчилгааны буруу зуршлууд нь хуйханд сорви үлдээж, улмаар байнгын үс унах байдалд ч хүргэдэг.

6 “Ихэнх эмэгтэйчүүд үс унах бэрхшээлтэй тулгардаг

  1. Pingback: Bdsm

  2. Pingback: دانلود فیلم خارجی

  3. Pingback: GVK Biosciences

  4. Pingback: Bodentrampolin

  5. Pingback: wedding planners

  6. Pingback: bet

Leave a Reply