Исламын улс хэмээх аюул

Исламын улс (ИУ) бол сэтгэцийн өвчтэй хүмүүсийн зүгээр нэг цуглуулга биш. Энэ бол нарийн сонголттой номлолтой, түүнд нь ИУ-ын дайчид ертөнцийн төгсгөлийг ойртуулна гэсэн хатуу итгэл үнэмшил дээгүүр байр эзэлдэг  шашны бүлэглэл юм.

ИСЛАМЫН УЛС ГЭЖ ЮУ ВЭ?

Хаанаас тэд гарч ирэв? Юу хүсээд байна вэ? Энгийн мэт харагдах энэхүү барьцгүй асуулттад Барууны удирдагчид хариу олж чадахгүй байна. Аравдугаар сард  New York Times-д Ойрхи Дорнод дахь цэргийн тусгай хүчнийг удирдах газрын дарга хошууч-генерал Майкл К.Нагатагийн тайлбар гарсан бөгөөд ИУ бий болсон шалтгааныг дөнгөж л судалж эхлэж байгаагаа тэрээр хүлээн зөвшөөрсөн байна. “Бид тэдний үзэл санааг устгах бүү хэл ойлгож ч амжаагүй байна” гэж тэр хэлсэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Обама ИУ-ыг “исламын” гээгүй, харин “Аль-Кайдагийн залуус” гэж нэрлэж байсан нь ИУ-ын тухай ямар гүехэн ойлголттой байгааг харуулсан. Энэ нь АНУ стратегийн алдаа, буруу тооцоо хийх ноцтой шалтгаан болсон байж ч мэднэ.

islam

ИУ-ын дайчид сахныг хүртэл Английн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний газар нутгийг хянадаг байлаа. Абу-Бакр Аль-Багдади 2010 оны тавдугаар сараас ИУ-ыг тэргүүлж байна. Гэхдээ өнгөрсөн зунаас өмнө бол Иракийг эзлэх ажиллагаа ид явагдаж байх үед Букка лагерьт авсан бүдэгхэн зурагнаас өөрөөр түүний царай төрхийг мэддэггүй байв. Тэгтэл өнгөрөгч оны долдугаар сард хэдэн зууны дараах анхны халифын хувьд Рамадан баярт зориулан сургааль айлдахаар гарч ирэв. Бүдэгхэн гэрэл зургаа нягтрал сайтай дүрс бичлэгээр сольж, буланд шахагдсан партизаны бүлгийн ахлагчийн дүрээс бүх мусульманчуудын удирдагчийн дүрд шилжлээ.

ИУ бол хэн нэгэн эргэж ирэх нь ховорхон нууцлаг хаант улс. Багдади дурангийн өмнө ганцхан удаа ярьсан ч түүнийг дэмжигсэд уг бичлэг болоод холбогдох сурталчилгааг аль болох хүчтэй түгээхээр хичээж байна.

Ирак, Левантын исламын улс (ИЛИУ) исламын шашин дахь өөрийн гэсэн номлолыг ил тод түгээж, тэр нь алсын бодлогод нь шуудхан нөлөөлж байгаа нь Барууныхан өөрийн дайснаа таньж, үйл хөдлөлийг нь угтан харахад уг нь хэрэгтэй юм. Исламистууд хэдэн зуун хүн биш, хэдэн арван сая хүнийг хэмжээлшгүй засаглалдаа хамруулаад байна.

ИУ-д хандах хандлагад дор хаяж хоёр алдаа байна. Нэгдүгээрт, жихадизмыг нэгэн хэвийн үзэгдэл гэж үзээд Аль-Кайда байгууллагын зарчмыг уламжлагч гэж харж байна. Гэтэл ИУ-ын талыг баримтлагчид Бен Ладеныг “шейх Осама” гэж хүндэтгэдэг нь хэвээрээ ч гэлээ жихадизм нь өөрөө Аль-Кайдагийн цэцэглэлтийн үеэс (1998-2003 он орчим) эрс өөр болж, одоогийн удирдлагууд, зорилгыг нь илэрхий үл тоогсод олон болжээ.  Бен Ладены байгууллага нь энд тэндгүй тараасан харьцангуй эрх чөлөө бүхий бүлэглэлүүдтэй  уян хатан  бүтэц байв. ИУ-д  харин ч эсрэгээрээ газар нутаг, төвлөрсөн босоо удирдлага  шаардлагатай байгаа юм.

Барууны улстөр судлаачдын бас нэгэн алдаа нь ИУ-ын мөн чанар нь дундад зууны шашинд суурилсан гэдгийг үгүйсгэх хандлагад байна. 1997 онд Бен Ладенаас анхны ярилцлага авсан Петер Берген эхний номоо “Инкорпорейтедийн ариун дайн” гэж нэрлээд Бен Ладеныг орчин үеийн, дээдсийн хүрээлэлд хамаатай хүн гэдгийг онцлохыг хичээсэн байдаг.

Бодит байдал дээр бол ИУ бол исламын л улс. Тэд ихэвчлэн Ойрхи Дорнод, Европод хөлөө олж чадаагүй авантюрист мусульманчууд, мөн яахаас ч буцахгүй хүмүүсийг талдаа татдаг. Харин хэт итгэгчид нь номлол болгоод байгаа шашин бол исламын ертөнцийн холбогч л юм.

Тодорхой газар нутгийг эзэмшин хянах явдал нь ИУ-ын засаглалын үндэс суурь гэж дэмжигчдэд нь ойлгогдож байх шиг байна. ИУ засаглаж байгаа газартаа үнэ тогтоож,  шүүх ажиллуулж, татвар хурааж, эмнэлэг боловсролоос эхлээд мэдээллийн үйлчилгээг хүртэл хүн амд санал болгож байна.

 

  1. ИТГЭЛ

Европт шашны дайн зогсож, шашны нарийн ширийний төлөө европчууп амиа өгөхөө больсоор зуу зуун жил өнгөрчээ. ИУ-ын сэтгэлгээний хэв маяг, теологийг Барууны ертөнц хүлээж авах чадваргүй, хүсэхгүй байгаа нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. ИУ үнэхээр тийм их шашинжсан, хуучинсаг, тэр нь цэрэг дайчдынх нь үг хэл, үйлдлээр илэрдэг  гэдэгт итгэхийг олон хүн хүсэхгүй байна.

Үүнийг ойлгож болно. Баруунд мусульман хүнийг мухар сохроор итгэгч гэж хэлбэл тэднийг доромжилж доош нь хийлээ гэсэн зэмлэлийг талийгаач Эдвард Саид тэргүүтэй эрдэмтдийн зүгээс хүртдэг байсан цаг үе бий. Шашны итгэл үнэмшлийг нь биш, тэдний өссөн нөхцлийг хар, муу удирдлага, нийгмийн эрс өөрчлөлтүүд, зөвхөн газрын тостойдоо л үнэ цэнэтэй гэгдэж байгаа газар нутагт амьдрах гунигт хувь тавиланг нь эргэцүүлэн бод гэж тэд хэлдэг байв.

Тэдгээргүйгээр ИУ бий болсон дүр зургийг босгоход хангалтгүй байж мэднэ. Гэхдээ үзэл суртал, итгэл үнэмшлийг нь орхиод зөвхөн нөхцөл байдлыг нь гол хүчин зүйл мэтээр авч үзвэл Вашингтон, Берлинд шашин нэг их үүрэггүй байдагтай тэнд ч бас адил гэж үздэг Барууныхны  өөр нэгэн төөрөгдөлд хүргэнэ.

Мухаммед тийм ч ариун замаар алдрын оргилд хүрчихээгүйг мусульманчууд хүлээн зөвшөөрдөг. Тайван бус, харгис хэрцгий цаг үеийн түүх, дайны хууль Коранаар дамжин өдгөөг хүрчээ. ИУ-ын дайчид эртний исламыг номлолоо болгож, дайны хуулийг нь хэрэгжүүлж байна.  Хэсэг галзуу жихадууд өнөөдөр боолчлолыг дэлгэрүүлж, хүний толгой тасдаад байгаа хэрэг ерөөсөө биш. Энэ бол дундад зууны уламжлалыг тэр чигээр нь сэргээн орчин үеийн ертөнцөд авчирч бүхлээр нь авчирч буй хэрэг юм.

ИУ-ын удирдагчид зуу зуун жилээр мартагдсан уламжлалыг сэргээн амьдруулагсад юм. Ийм нийгэм байгуулах сүүлчийн оролдлого 18 дугаар зууны үед гарч, ваххабитууд одоогийн Саудын Аравийн ихэнх нутгийг эзэлсэн удаатай. Гэхдээ ваххабитууд хүчирхийллийн төлөө хүчирхийлэлд дургүй байсан юм. Тэдний эргэн тойронд нь мусульманууд, эзэлсэн нутаг нь ч мусульманых байлаа. Харин ИУ бүр эртний үеийг эргүүлж ирэхийг хүсч байна. Анхны мусульмануудыг өөр шашинтай улсууд хүрээлж байсан. ИУ-ын үйлдлийг харвал  өөрсдийгөө мөн тийм байдлаар төсөөлж байж болох юм.

Аль-Кайда хэзээ нэгэн цагт боолын ёсыг сэргээхийг хүсч байсан ч энэ тухайгаа дуугараагүй. Үүнийг ил ярих утга учир байна уу? Боолчлолын талаар дуугараагүй нь олон нийтийг өөртөө татах бодлогын алхам байсан байж таарна. ИУ боолчлолыг сэргээн дэлгэрүүлж эхлэхэд итгэл үнэмшилдээ хатуу зарим нь тэднээс татгалзсан. Тэгсэн ч гэсэн халифын улс боолчлолыг хүлээн зөвшөөрч, хүмүүсийг ямар ч ичгүүргүйгээр дүүжилж байна. “Бид танай Ромыг байлдан эзлэж, та нарын загалмайг уруу нь харуулж, танай эмэгтэйчүүдийг боолчлох болно” гэж ИУ-ын спикер Андани барууныханд хандан тогмол түгээдэг дүрсбичлэгүүдийнхээ нэгэнд өгүүлсэн. “Бид хүрч амжихгүй байлаа гэхэд бидний хүүхдүүд, үр ач нар та нарын хөвгүүдийг боолын зах дээр зарах болно” гэж тэрээр бас хэлсэн юм. Үүний улмаас Барууны орнууд руу дүрвэгсдийн цуваа хөвөрч, тэднийг “нам гүмхэн” эзлэх гэж байгаа юм биш биз?

Аравдугаар сард ИУ-ын Dabiq сэтгүүл “Болзоот цагийн өмнө боолчлол сэргэсэн нь” нэртэй өгүүлэл нийтлүүлэв. Энэ өгүүлэлд исламын зарим ёсыг зээлдэн авсан эртний курдуудын шашны урсгалынхан болох йезидүүдийг хэн гэж үзэх талаар бичжээ. Тэднийг ёсоо алдсаны улмаас цаазлуулах ёстой  мумульманууд гэх үү, эсвэл боол болгооос зохих жирийн буруу номтууд гэх үү гэсэн асуудал хөндсөнөөс харахад мусульмануудаа хүртэл боол болгох сонирхолтой байгаа бололтой.

 

  1. ГАЗАР НУТАГ

ИУ-д гадаадын хэдэн арван мянган мусульман шилжин суурьшаад байна. Тэдэн дунд Франц, Англи, Бельги, Герман, Голланд, Австрали, Индонези, АНУ зэрэг олон газрын мусульманууд бий. Байлдах гэж ирсэн нь ч олон, амиа золихыг хүсэгчид ч олон.  Өмнөх халифт улс нь Османы эзэнт гүрэн бөгөөд 16-р зуунд хүч чадал нь оргилдоо хүрээд  Турк улсыг үндэслэгч Ататюрк 1924 онд бүрмөсөн мөхөөх хүртэл  аажмаар унтарч эхэлсэн байдаг. Гэхдээ ИУ-ын талыг баримтлагчид энэ улсыг бүрэн эрхэт улс байгаагүй, исламын хууль тэнд бүрэн үйлчилдэггүй байсан, боолчлол байгаагүй, чулуугаар шидэх, мөчийг нь тасдах ёс үйлчлээгүй, тэгээд ч халифууд нь зөнч Курайшийн удам судар биш байсан гэж үздэг. Мянган жил хоосон нэрнээс өөр юмгүй байсан халифын улсыг сэргээх нь нийт мусульманы үүрэг гэнэ.

Багдади долдугаар сард  номлол хэлсний  дараагаар Сири рүү жихадуудын өдөр тутмын урсгал шинэ хүчээр цутгаж эхэлжээ. Германы зохиолч, өмнө нь улстөрч байсан  ИУ-д Юрген Тоденхофер арванхоёрдугаар сард ИУ-д очоод хоёрхон өдрийн дотор туркийн хил дээр сайн дурын мянган хүн цугларсан тухай мэдээлж байв. Гадаадын мусульманууд ИУ-г өөрийн диваажин гэж үзэх нь олон байна.

Халиф нь шариатын ёсыг заавал мөрдүүлэх үүрэгтэй. Шариатыг бүрэн багцад үнэгүй орон сууц, хоол унд, хувцас багтдаг. Хүссэн хүн нь ажил хийн баяжих боломжийг бас олгодог.

 

  • АПОКАЛИПСИС

Ирээдүйг зөвхөн дээдийн хүч л мэднэ гэдгийг бүх мусульман хүлээн зөвшөөрдөг. ИУ нь бурхны найруулс ан жүжгийн гол дүр нь өөрсдөө гэж үздэгээрээ бусад элдэв янзын жихадуудаас ялгардаг. Эндээс  ИУ-ынхан өмнөх үеийнхнээсээ эрс өөр гэдэг нь харагдана. Мөн тэдний шашны мөн чанар нь тод нотлогдоно.

Аль-Кайда бол өргөн утгаараа барууны ертөнцөөс мусульман шашинт орнуудад дэглэм тогтоохоор үзүүлж буй тусламжийг  зогсоох, Израиль улсыг байхгүй болгох, Аравийн хойгоос мусульман бусчуудыг хөөх зэрэг бодитой зорилыг цаг ямагт агуулсан улстөрийн нууц хөдлөгөөн байв. ИУ-д өөрийн газар нутаг дээрх хогийг цэвэрлэх, ус дамжуулах хоолойг завсарлах хүртэлх өдөр тутмын санаа тавих зүйл бий. Гэхдээ л ИУ-ын суртал ухуулгын гол цөс нь Ертөнцийн төгсгөлийн тухай байдаг.

ИУ Сири улсын Дабик гэдэг хотод онцгой ач холбогдол өгдөг. ИУ өөрийн суртал ухуулгын сэтгүүлээ хүртэл энэ хотын нэрээр нэрлэсэн байдаг. Зөнчийн үгээр бол чухам энд л Ромын арми ирж буух бөгөөд Исламын цэргүүд өмнөөс нь тосч байлдсанаар Дабик нь Ромын хувьд шинэ Ватерлоо болох ёстой аж. ИУ Дабикийг эзлээд дайснууд ирж бутцохиулж, улмаар Ертөнцийн төгсгөлийн өмнөх цаг хугацааны урвуу тоолол эхлэх мөчийг хүлээн сууна. Дабикт ялалт байгуулсны дараа халифын улс Стамбулыг эзлэх ёстой гэнэ. Зарим нь халифын улс бүх дэлхийг эзлэнэ гэдэгт итгэдэг.

Гэвч ИУ-ын хувьд тааруухан өдрүүд үргэлжилж  байна. Оросын агаарын хүчнийхэн Исламын дайчдын байршлуудыг бөмбөгдөж, Туркад нууцаар газрын том нийлүүлдэг урсгал зогссоноос хойш энэ бүхэн эхэлсэн юм.

 

  1. ТЭМЦЭЛ

ИУ-ын суртал ухуулгын нэг ашигтай тал нь бүлэглэлүүдийн үйлдэл хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр урьдчилан төсөөлж  болоход байгаа юм. Усама бен Ладены үйлдлийг угтан таахад хэцүү байдаг байв. Телевизэд анх удаа ярилцлага өгөхдөө ч оньсого мэт төгсгөж байв. Петер Арнетт “Таны дараагийн төлөвлөгөө юу байна?” гэж асуухад “Бурхны таалалд нийцвэл та бүхэн тэр талаархи мэдээнээс олж мэдэх болно” гэж хариулж байв. Харин ИУ нь эсрэгээрээ өөрсдийн хийх гэж байгаа зүйлээрээ нээлттэй гайхуулдаг. Тэр бүхнийг нь анхааралтай ажиглавал тэд хэрхэн хөдөлж, яаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байгааг хангалттай төсөөлж болно. ИУ-ыг Кампучийн хүн амын гуравны нэг орчмыг устгасан улаан кхмерүүдтэй харьцуулах нь элбэг байна. Гэхдээ улаан кхмерүүд Кампучийг НҮБ-ийн гишүүн болгож чадсан.

ИУ өөрийн радикализмдаа живсэн нь тодорхой байгаа юм. Орчин үеийн олон улсын систем нь улс орнуудын хил хязгаарыг дургүй байсан ч хүлээн зөвшөөрөх зарчимд суурилдаг. ИУ-ын хувьд ингэж хүлээн зөвшөөрүүлэх нь үзэл суртлын хувьд амиа хорлохтой агаар нэг. ХАМАС, “Мусульман ах дүүс” зэрэг бусад исламистууд олон улсын хамтын нийгэмлэгтэй хэл амаа ололцдог байв. Талибануудтай  хүртэл заримдаа хэлэлцэн тохирч, харилцан буулт хийж болдог байв. Харин ИУ-ын хувьд энэ  бүхэн нь сүсэг бишрэлээсээ урвасан гэмт үйлдэл болох юм.

АНУ болоод түүний хамсаатнууд ИУ-г дэндүү хожуу мэдэрсэн. Уг нь 2011 онд нийгмийн сүлжээгээр чалчиж буй элдэв янзын үзэл бодол дотроос тэдний зорилго, тэмүүлэл нь тодорхой анзаарагдаж байсан. Тэгэхэд ИУ нь алан хядагч жижиг бүлэглэлүүдээс ялгарах юмгүй, нийтийг хамарсан аллага үйлдэх хүртлээ томроогүй  байв. Бүлэглэлийн удирдагч Аднани тэгэхэд л ИУ-ын зорилго бол “Исламын халифт улсыг сэргээх” яьдал гэдгийг хэлж, ертөнцийн төгсгөл ойртож буйгаа гэж байв. “Бидний зорилго бол Зөнчийн коран судрын аргачлалаар бий болгосон хил хязгааргүй Исламын улс” гэж түүнийг хэлж байх үед ИУ-ын дайчид сирийн хагас сая хүнтэй бүс нутгийн нийслэл болох Ракка хотыг эзэлчихсэн, суртал ухуулгыг нь сонссон гадаадын маш олон сайн дурынхан тэдний эгнээнд нэгдэн орж эхэлсэн үе байлаа.

Хэрвээ Америкийн щрөнхийлөгч тэр үед ИУ-ын зорилгыг олж хараад Сири, Ирак хоёрын дунд хоосон орон зай бий болгох нь аюултай гэдгийг мэдэрч, Ирак Сири хочр хилээ хамгаалах, суггитуудтай урьдчилан тохирох боломж олгосон бол байдал өөр байх байв.

Барууны зарим ажиглагчид зөрчлийг хурцатгах нь чухал гэж уриалж байна. Зарим нь

Некоторые  западные наблюдатели призывают к эскалации конфликта. Макс Бут, Фредерик Каган тэргүүтэй барууны түрэмгийллийг номлогчид хэдэн арван мянган америк цэрэг оруулах нь зөв гэж үзэж байна. Эдгээр саналыг үгүйсгэж болохгүй юм. Учир нь өөрийн хяналтанд оруулсан газар нутаг дээрээ тэд өдөр бүр нийтийг хамарсан аллага үйлдэж, илэрхий геноцид байгууллага золиос бологчдынхоо хаалгыг тогшиж байна.  Тийм болохоор цэргийн шууд дайралт хийх нь ИУ-ын хяналтыг устгах боломжит аргын нэг юм.

Аль-Кайда нууцаар ажиллаж, жоом шиг тарчихсан учраас устгахад хэцүү байв. Харин ИУ-д тийм чадвар байхгүй. Сири, Иракийг адлаа л бол халифын улс оршин байхаа болино. Халифийн улс нууцаар ошриж чадахгүй. Яагаад гэвэл газар нутаг дээр засаглалаа тогтоох нь тэдний оршин байх зайлшгүй нөхцлийн нэг. Газаргүй бол үнэнч байх андгай нь юу ч биш болж хувирна. Бүлэглэийн хувьд оршин тогтнож, дайсан гэж үзсэн хүмүүсийнхээ толгойг нь тасдах л байх. Гэхдээ халифын улсын тухай суртал ухуулгын үнэ цэнэ байхгүй болж, заавал халифатын нутагт амьдарч, түүнд хүчин зүтгэх шашны үүрэг нь түүнтэй цуг байхгүй болно.  ИУ нь Дабикийн тухай домогт эргэлздэггүй учраас Америк жинхэнээсээ довтолбол Зөнчийн хэлсэн дагуу дайн хийхийг оролдоно. Тэгээд Дабикт ИУ-ын дайчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан бутцохиулбал хэзээ ч сэхэл авч чадахгүй.

Ер нь бол Америкийг довтлолтод оруулахыг ИУ өөрөө хамгийн ихээр хүсч байгаа. Хар хувцастай, нүүрэндээ багтай  алуурчид хүмүүсийг цаазалж байгаа дүрс бичлэг дээр ерөнхийлөгч Обамаг нэрээр нь дуудан үгээ хэлдэг. Америкийг дайнд татан оруулахыг илэрхий хүсдэг. Ингэж дайтуулж чадвал дэлхий дахинаа амьдарч буй жихадуудын хувьд ухуулга сурталчилгааны том ялалт болж, АНУ загалмайтны шинэ дайн эхэлж, бүх мусульмануудыг устгах гэж байна гэдэгт итгэцгээх болно. Шинэ довтолгоо болгон энэ сэжгийг лашруулж сайн дурынхны урсгалыг нэмнэ.

ИУ-ын тухай мэдэгдэж буй бүхнээс харахад тэдэнд агаараас цохилт өгөх нь муу хувилбарууд дотроо арай дөнгүүр нь юм. Курдууд ч, шийтүүд ч суннитын нутаг дэвсгэрийг хэзээ ч эрхнэндээ оруулж чадахгүй. Нэгдүгээрт, тэднийг тэнд хаа сайгүй үзэн яддаг. Хоёрдугаарт,  тийм түрэмгий байх хүсэл тэдэнд байхгүй. Гэхдээ тэд нар ИУ-ын тэлэлтийг зогсоох чадвартай. ИУ өргөжих тусмаа зөнч Мухаммедын хэлсэн улсаас улам бүр өөр болох болно.

ИУ оршин байх хүмүүнлэгийн үнэ цэнэ маш их. Гэхдээ түүнийг Аль-Кайда байгуулагатай хольж хутгаж андуурдаг хүмүүсийн хувьд аюул заналхийлэл нь бага мэт санагдаж болно.Аль-кайда бол Барууны орнуудыг дайснаа гэж үздэгээрээ жихадуудын бусад бүлэглэлээс ялгардаг.  Бусад жихадууд ихэвчлэн өвөр зуурын асуудалтай байдаг. Тийм болохоор ИУ-ын толгойлогчид Америкт гай учруулахыг хүсдэг ч халифт улсынхаа газар нутгийг өргөжүүлэх, тэндээ шариатын ёсыг тогтоох асуудал, эргэн тойрондоо дайснуудаар хүрээлүүлсэн нь илүүтэй санааг нь зовоож байна. Багдади ч үүнийг нуухгүй байгаа нь арваннэгдүгээр сард Саудын Арави дахь өөрийн хүмүүстээ “эхлээд шиитүүдийн, дараа нь сүннитын талынхны учрыг олох” үүрэг өгснөөс тодорхой байна.

Гадаадын сайн дурынхан, тэдниый гэр бүл Сири рүү нэг талын тийзтэй очдог. Тэд жинхэнэ шариатад амьдрахыг хүсдэг. Мухаммедын сургааль ёсоор бол жинхэнэ мусульманууд халифийн мэдэл дор л амьдрах ёстой. Түүнийг мөрдөж ИУ-д очсон хүмүүс өмнө нь амьдарч байсан орныхоо иргэний үнэмлэхийг шатааж байгаа бичлэгүүд харагддаг.

ИУ-ыг талын зарим нэгэн “ганцаардсан чоно”-нууд Баруунд алан хядлага үлдэж байгаа ч тэд бол паспортаа хураалгах болон бусад асуудлаас  болоод ИУ явж чадаагүйдээ өширхсөн этгээдүүд юм. ИУ тэдний довтолгоог илээр дэмжиж байгаа ч нэгийг нь ч одоогоор санхүүжүүлээгүй. Парисын халдалаг Аль-кайдагийнх байсан.

ЮргенТоденхофер Мосулд байхдаа Германаас ирсэн улаан жихадисттай уулзаад Евродоос ирсэн хүмүүсээс хэн нэг нь алан хядлага үйлдэхээр эргэж явса нэсэхийг сонирхоход “ИУ-аас явсан хүн явсандаа харамсах ёстой. Тийм хүн өөрийнхөө шүтлэг бишрэлийн талаар нухацтай бодох хэрэгтэй”  гэж хариулсан байдаг.

ИУ зөв хэлбэрээрээ оршвол өөрөө өөрийгөө удалгүй устгах ёстой. Тэдэнд холбоотон олдохгүй. Үзэл суртал нь үүний баталгаа юм. Хянаж байгаа нутаг дэвсгэр нь том, гэхдээ ихэнхдээ хүнгүй хоосон, бас  ядуу. Цаашлах тутмаа ертөнцийн мөхлийг зөгнөгчийн хүслийнг биелүүлэгийн дүрд тоглоход хэцүү болж, түүнд итгэгчид суурьшихаар ирэх нь цөөрнө.  Өлөн зөлмөн амьдралын талаархи мэдээлэл гадагш тарахын хэрээр даян дэлхийн радикал үзэлтэй исламистууд  нүүр буруулж, шариатыг хүчээр тогтоох гэсэн сүүлчийн оролдлого нуран унах болно.

Гэхдээ л ИУ-ын үхэл тийм ч түргэн ирэхгүй. Энэ хооронд юу ч болж мэднэ. Хэрвээ ИУ нь Аль-Кайдагаар тангараг өргүүлж тал нэгтэн болж чадвал маш аюултай дайсан бий болно гэсэн үг. Золоор сүүлийн хэдэн сард тэдний хоорондын зөрчил гүнзгийрч байх шиг байна. Гэхдээ бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, тэдний эвлэрлээс болгоомжлох ёстой.

 

  1. МАРГААН

ИУ-ыг “буруу исламын асуудал” гэж зарлах нь илүү амрахан байж болох юм. Ямар ч шашин өөрлөлтөд өртөх болох нээлттэй. ИУ-ын талыг баримтлагчид ч тов тодорхой хувилбарыг сонгосон.

Өнөөгийн мусульмануудын хувьд боолчлол нь хууль бус үйлдэл. Түүхэн хувьсал өөрчлөлтөд автсан хүмүүсийг зэмлэх нь буруу гэж олон хүн хэлдэг. Гэхдээ тэд Коран судар, зөнч Мохаммедын амьдралын жишээтэй сөргөлдөхгүйгээр боолчлол, аллагыг шүүмжлэх боломжгүй.

ИУ-ын үзэл суртал тодорхой хүмүүсийн оюун санааг хүчтэй эзэмдээд байна. Амьдралын хоёрдогч утга тэнд байхгүй. Мусульман биш хүн мусульман хүн юуг шүтвэл зохистойг зааж чадахгүй. Харин мусульманчууд энэ асуудлыг дотроо бол эртнээс хэлэлцсээр ирсэн.

Багдади –  салафит.Салафитгэж өдгөө алан хядагчийг нэрлэх нь элбэг байна. Яагаад гэвэл алан хядагчид салафитын далбаан дор явах нь элбэг байна. Гэхдээ салафитын олонхи нь хэрэг дээрээ жихадист биш. Тэдний эхний давуу тал нь шашнаа цэвэрлэхийн тулд энэ зорилгод саад болж буй бүхнийг өөрийн биеэр арилгахад оршино. Тийм саад тээгийн тоонд уг нь дайн байлдаан ч бас ордог.

Ихэнх салафит уг нь мусульман хүн улстөрөөс хол байх ёстой гэдэгт итгэдэг. Ийм салафитууд ИУ-ыг бурхныхаас өөр хуульгүй, улстөрийн нам, сонгууль зэрэг зүйлсээс зайлсхийдэг гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэд дурын засаглал, нүгэлт засаглалд ч захирагдах тухай кораны сургаалыг эрхэмлэдэг. “Удирдагч илэрхий буруу номтон болоогүй цагт захирагдсаар бай” гэж Зөнч хэлжээ. “Шүтлэг”-ийн бүхий л сонгодог судруудад нийгмийн хувьсгал хийхийг буруушаадаг.

“Зөөлөн” салафитууд мусульман хүн бүх хүчээ өөрийн амьдралаа цэвэршүүлэхэд, өөрөөр хэлбэл мөргөл, угаал, шашны зан үйлд зориулах ёстой гэж итгэдэг. ИУ болохоор ийм хандлагыг үзэн ядаж,  “зөөлөн” салафитуудыг твиттерт байнга доромжилж байдаг.  Гэхдээ л “зөөлөн” салафитууд Багдадигийн хэв маягт нийцсэн жихадизмын ерөндөг нь болж мэдэх юм.

ИУ өөрийн шашны номлолын давчуу хүрээн дотроо оргилж буцалж, тэр хүрээний гадна болохоор нам гүм, ажин түжин ноёлож байна. “Зөнч Мухаммедын далбаа Цагаан ордон дээр мандах болно” гэж тэд ярьж байна. Дэлхий нийтээр цахимжсан өнөө цагт  ИУ-ын суртал ухуулгад орон зай, хил хязгаарын ямар ч хязгаарлалт байхгүй болохоор Монголчууд ч гэсэн анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй байна.

ИУ-ынхан өөрийнх нь амьдралаас ч үнэ цэнэтэй дайнд оролцож байна, энэ дайнд шудрага үнэний талд амиа алдах нь аз завшаан гэсэн итгэл үнэмшилтэй байна. ИУ  Зөнчийнхөө үгийг зайлшгүй гүйцэлдүүлэх ёстой гэж  үзэж байна. Үүний тулд амиа өгөх нь Зөнчийн гэрээслэлийг даган биелүүлсний шагнал гэдэгт итгэж байна. Гагцхүү дайны аргаар л тэдний хүн цаазалж, аймшиг үйлдэж байгааг хязгаарлаж болно. Түүнээс биш тэдний хатуу итгэл үнэмшлийг өөрчилнө гэдэг маш хэцүү.

 

The Atlantic сайтын материал ашиглан Дмитрий СОКОЛОВ бэлтгэв.

 

Исламын улс хэмээх аюул

  1. Pingback: lace frontal

Leave a Reply