Османы хасгуудад дээрэмдүүлсэн ч овсгоотойдоо амьд үлдсэн түүх

Ерөнхий сайд асан Пунцагийн Жасрайн дурдатгалаас …

1fb2b6cb26cd29b2big

Ерөнхий сайд асан П.Жасрай

1945 оны зуданд манай сургууль их зутарч билээ. Бодвол хөдөөний сургууль бүгд л тийм байсан байх. Алтайн нуруугаар морь тэмээгээр давах аргагүй болтлоо цасанд боогдсон, сургууль түлээгээр тасарсан, хүүхдүүдийн гутал урагдсан, минийх ч бас адил. Тэгэхэд миний хөлийн чигчий хуруу хөлдсөн сорви нь нэг насных болж үлдсэн. Гэтэл хаврын эхээр юмдаг нэг шөнө асар хүчтэй цас, шороон шуурга болж сургуулийн бүх гэр салхинд хийсч, гурван хүүхэдсалхинд шидэгдэн амь эрсэдсэн гунигт тохиолдол гарч байсан юм даа. 1947 онд бага сургуулиа төгсөлгүйгээр хөдөө гарч нэг жил болоод 1948 оны намар Тонхилын 7 жилийн дунд сургуулийн 5-р ангид орсон юм.

Намайг хөдөө гарч өвөлждөг жил, тухайлбал 1948 оны 2-р сард манайхныг Османыхан дээрэмдэн түйвээж аав овсгоотой хөдөлсний хүчинд л бид амьд мэнд үлдсэн. Манайхан Тахийн шар нурууны ард, Монголын хилээс 20 орчим км дотогш, хилийн давхар шалгалтын дотуур зам (хайчийн зам гэдэг байв) -аас гадагш 10 орчим км- ийн зайд “Адуу засаач”-ын буудал дээр өвөлжиж байлаа. Аавын дүү Шархүү гэдэг авгайтай суусан хүргэн монхор Шагдарынх манай өвөлжөөнөөс мөн 10 км зайтай “Хоолойн дугуй” гэдэг дэрстэй тойром дээр манайхны үхэр тэмээтэй өвөлжиж байсан юм. Миний дүү Цэндсүрэн Шагдар ахынд, аав гурван хүүтэйгээ гэртээ, манайтай улаан Дамбынх айл байсан. Миний хамгийн том ах Намсрайжав тэр жил цэргээс халагдаж ирсэн байв.

Малчин айлын өнтэй өвлийн ажил, амьдрал нэг л уйтгартай ч юм шиг үргэлжилнэ. Хониндоо ээлжлэн явна. Хэд хоноод нэг тэмээ авчирч өдөр нь харганаа түүж ачиж ирээд орой нь хөлдөөсөн сүү ачаад туучихаар ижил рүүгээ шагдар ахынх руу яваад оччихно. Орой нь хонио хотлоод хургаа барьж гэртээ оруулж хөгнөөд “хорол” тоглоно. Иймэрхүү л амьдрал үргэлжилнэ.

Тэр өдөр шинийн 15 байсан байх. Гадаа битүү цастай, үүлгүй дүүрэн сартай. Өдөр нь харгана ачсан лэг бөхтэй хөгшин ат сүү ачаад туусан чинь буцаж ирээд хэвтчихсэн. Хасагт явах совин нь татсан юм байлгүй. Бас нэг үнэгний арьс модонд уяад гэрийн бүсэнд хавчуулсан байлаа. Манай тэнд

үнэг элбэг гэдэг нь учиргүй Намсрайжав ах өдөр нь адуугаа юүлж ирээд хашин бор морио гадаа уясан байв. Манайх унжуулдаг эсгий үүдтэй. Бууц хазгай учир шороо ивж байгаад гэрээ барьсан. Үүдээр харайгаад гарахаар шууд доошоогоо гулгачихдаг. Энэ нь миний хувьд нэг төрлийн тоглоом байлаа.

Тэр орой бид хийдгээ хийчихээд унтахаар хэвтсэн байлаа. Аав зүүн талын модон орон дээр урдуур нь Намсрайжав ах, хойд талд Махбуриад миний араар, би урдуур нь хэвтсэн. Хэвтмэгц унтсан байсан. Дайн болж байна гэж зүүдлээд сэрж чадахгүй зовсоор сэрсэн чинь гадаа буу пижигнээд, аав тулганы хажууд тамхиа татаж байгаа бололтой гал улалзаж байна. Юу болж байна гэсэн чинь аав “Хасаг ирсэн. Одоо дүүрлээ шүү. Гарч болохгүй, босч болохгүй, дуугарч болохгүй. Одоохондоо гэр рүү сум орж ирээгүй. Бид амьд байна.” Гэлээ.

Тэр үед би айгаад дагжин чичирч байсан. Буун дуу нэг хэсэгтээ намжлаа, нохой хуцаж байснаа чимээгүй боллоо. Хонь үргээд байснаа хотноосоо гараад явчих шиг нам гүм боллоо. Гэтэл манай гэрийг буулгах гэж байгаа юм шиг бүрээс чихраад явчихлаа. Сүүлд нь үзэхэд буулгах гэсэн биш модонд өлгөөтэй үнэгний арьс авч байсан нь тэр юм билээ.

Дараа нь гэрийн баруун талаас нэг хүн хазгайдуу монгол хэлээр “Гэрт хэн хэн байна?” гэж асуулаа. Ингээд л аав тэр хүнтэй гэрийн дотно гаднаас ярьж эхэллээ.

Аав: -Гэрт нялх хүүхэдтэй доголон өвгөн байна. (аав доголон биш л дээ. аргацааж байгаа нь тэр л дээ)

Хасаг: -Авгай чинь яасан юм?

Аав: -Авгай нас барсан. Би өнчин хэдэн хүүхэдтэй хүн. Айлууд нүүгээд яв- чихсан би нутагт хаягдчихаад байгаа юм.

Аав: -Хүүхэд унаж хонь хариулдаг юм.

Хасаг: -Гадаа яагаад хомтой тэмээ байна.?

Аав: -Наад тэмээгээр чинь хүүхэд харгана түүдэг юм.

Хасаг: -Танайд зул буюу лаа байна уу?

Аав: -Байхгүй

Хасаг: -Гэр дотор харгана байна уу?

Аав: -Байхгүй.

Тэггэл эсгий үүдийг гэр дээр шидээд бууны жадаар харгана түлхэн оруулаад “Түргэн түл, гэрэл гарга” гэж байна.

Аав харганаа асаалаа, тэр завсраа хэдэн боодолтой юмаа гурван хөгнөөтэй хурганы дундуур шидлээ. Хөгнөөтэй хурга буун дуунаас болоод бүгд босчихсон байсан. Гэрт гэрэл гармагц хаалганы хоёр хацавчаар арав гаруй л сэрийсэн жад ороод ирлээ. Хүн нь харагдахгүй юм. “Цай даалимбуу, цагаан мөнгө, үнэт эдлэл юу байна? Үүдээрээ шид” гэж байна. Тэр үед 30 орчим метрийн хуулиатай даалимбуу ирдэг байсан юм. Аав хөлийнхөө авдарнаас нэг тийм боодолтой даалимбуу шидлээ. Даалимбуу миний гулгадаг шиг үүдний цаад руу очоод хагас задарлаа. Хэд хэдэн хүн очоод авч байна. Аав дахиад нэг боодол даалимбуу шийдлээ. Яг л түрүүчийнх шиг очоод л авлаа. Хэдэн ширхэгдугуй булантай цай шидлээ. Тэд очоод л авчих юм.

Харгана асаасан үеэс миний айдас арилсан. Өрнөж буй үйл явдлыг жүжиг үзэж байгаа юм шиг харж байлаа. Гэтэл тэд гэрт орж ирлээ. Зүүн талд немц винтовтой гурван дайзтай сумтай шар сахалтай залуувтар шар хасаг бууныхаа гохоос хуруугаа салгахгүй, аавыг л онилоод дагуулаад байх юм. Баруун талд дөрвөн хасаг. Намхан биетэй настайвтар их шунахай байрын хөгшин хасаг хамгийн доод талд,түүнээс дээш гурван залуувтар хасаг. Тэд бүгд орос винтовтой, тус бүрдээ нэг дайзтай сум бүсэлсэн буундаа шийр хадсан (анх үүдээр олон жад орж ирж байгаа юм шиг харагдсаны учир нь тэр юм билээ). гэрт орж ирмэгцээ бууныхаа жад шийрийг эргүүлж эвхсэн боловч буу нь хоолойдоо сумтай нь илт байсан. Манай хоёр ах дээлэн дор дараатай. Би өндийгөөд суучихсан. Хасгууд намайг хамгийн том хүүхэд нь гэж бодоо биз. Баруун талын дөрвөн хасаг ил байсан аяга, тавагил байсан данх… юу л байна, түүнийг хуурайлж байлаа. Баруунталын хамгийн дээд талд байсан хасаг, юм авах гэж тэгээ биз дээ бууныхаа амыг миний баруун бөөрний хавьцаа тулгаад бууныхаа бөгсийг биеэрээ дарчихаад л юм авч байсан. Энэ шунахайн буу нь гал алдвал ч… гэсэн санаа төрж байлаа. Нөгөө сахалтай, юм авдаггүй шар хасаг аавтай харилцаж байсан.

Хасаг: -Өвгөн хойт авдараа уудал. Юу байна гарга. (аав хойт авдраа уудлаад өөрийнхөө булган нудрагатай дээлийг гаргаж шидэж өгөөд)

Аав: -Одоо өөр юм алга, дор нь та нарт хэрэг бол охооргүй хүүхдийн хуучин малгай хувцас байна.

Хасаг: -Нөгөө авдранд юу байна?

Аав: -Тэнд та нар хэрэгтэй юм байхгүй. Дан дээр нь байгаа шиг юм (судар бурхан) бий.

Энэ завсар нөгөө дөрөв гартаа таарсан бүхнийг авч л байлаа. Гэтэл нөгөө шар сахалт бусад руугаа хандан баахан шулганалаа. Тэд гэрээс авсан эд хогшил буу саадагтайгаа орооцолдон хангир янгир гэсээр гарлаа. Ингээд л муу хөгшин тэмээг нэг орилуулаад л тэд явсан. Шар сахалт хасаг бусдыгаа гарсны дараа аав руу хандан “Өвгөн та гарч болохгүй. Гэртээ сууж л бай. Гарвал цаадуул чинь таныг буудна шүү” гэж сануулж билээ. Өрөвдөө биз дээ.

Эсгий үүд гэр дээр, гадаа саруулхан шөнө. Харж байсан чинь нөгөө шунахай хөгшин хасаг хамгийн жижигхэн мортой нь юм. Тэр мөчид “Манай цэргүүд үүнийг лав барина. Чиний хамар дээр ч би томхон чулуу буулгана даа” гэсэн бодол занал, хорсол төрж байж билээ. Хүүхэд ахуйн гэнэхэн сэтгэлгээ юм Ингээд өнөө шар сахалт (тэр ер нь юм гардаж авахгүй байсан) хасаг аав хоёр гэрийн гадна дотноос дахин ярилцаж эхэлсэн.

Хасаг: -Өвгөөн, бид танай тэмээ морийг авлаа. Нэг хонь гаргаж авсан. Гэрээс чинь авсан юмыг аваад явна.

Аав: -Тэгээ тэг. Тэгэлгүй яахав. Та нар ядарч яваа биз дээ. Хоол хийж идээд явахгүй юм уу

(Хожим нь аав цэрэгт хэл хүргээд эдний хойноос явна. Хил давтал бас зай бий. Үүр цайх дөхөж байсан. Иймээс цаг л барах хэрэгтэй байсан гэж үүнийгээ тайлбарлаж байсан юм даг.)

Хасаг: -Бид явлаа. Танай хонь уул руу явсан. Чоно идэж магадгүй. Хурааж аваарай.

Аав: -Би өнчин нялх хүүхэдтэй. Та нар эд хогшлыг минь авчихлаа. Хонийг минь чоно идвэл би хүүхдүүдээ юугаар тэжээхэв. Би өөрөө доголон учир явж чадахгүй. Та нар хонийг минь хурааж өгөөд яв.

Хасаг: – Чадах биш ээ…

Ингээд л дээрэмчид явлаа. Гараад харахад үүр хаяарч байна. Намсрайжав ах босоод “Шууд хойт хөтлөөр даваад цэргийн заставт очиж хэл өгье. 15 км орчим явна биз. “Хоолойн дугуй”-д байгаа тэмээ үхрийг эд яалаа гэж үлдээх юм” гэлээ. Энэ мөчид аав бас л сэтгэсэн дээ. Аав ахад “Хасгууд застав хаана байгааг мэдэлгүй яахав Иймээс хойт хөтөл дээр харуул үлдээсэн байж болзошгүй. Цэргийн насны ийм залуу гараад гүйхийг мэдвэл эргэж ирээд биднийг хүйс тэмтрээд явна. Чи

зүгээ буруулаад Хоолойн дугуй руу яв. Тэднийг амьд үлдээсэн эсэхийг үз. Аз болж халдлагад өртөөгүй бол бууранд дөнгөж гарсан боос гунжаа унаад хайчийн замаас арай дотуур явж заставт хэл хүргэ. Доошоо уул дагаж явахдаа доголон дүр үзүүлж яваарай. Хэрэв хасгууд ирвэл хонины хагас алга гэж хэлээрэй” гээд явуулсан. Бид босоод цай чанах гэтэл тогоо, халбага, шанага цай данх юу ч үлдээгүй байв. Тэгээд цагаан түмпэнд ус буцалгаж авдрын ёроолд нэг цай үлдсэн байсныг олж цай хийж ууж байтал үүр цайгаад ирсэн. Энэ мөчид Дамбаа ах хонио туугаад ирлээ.

Хасгийн анхны буун дуугаар Дамбаагийнхан үстэй дээлээ эргүүлж өмсөөд хоньтойгоо уул руу гарцгаасан юм билээ. Тэдний эзгүй гэрт 1-2 хасаг орж авдрыг нь хэмх цохиж бүх юмыг нь аваад арилсан байсан гэсэн. Уулан дээр гараад хартал Шагдар ахын

гэрээс утаа гараад үхэр тэмээ байж байгаа харагдана. Аав хойт хөтөл дээр гарч мөр үзсэн чинь нэг морьтой хүн тэр хөтөл дээр ихээхэн холхиж байгаад хилийн зүг рүү давхиад явсан мөр байсан гэнэ лээ.

Намсрайжав ах орой унаж явсан тэмээ нь эцчихсэн 300 сум бас хэд хэдэн гэрэлт сумтай немц винтов үүрчихсэн “Манай застав хасгийн мөрийг олоод Ёндонгийн хөндий рүү хойноос нь хөөхөөр явлаа. Хүч дутмаг учир танайхыг хамгаалж чадахгүй. Өөрөө өөрсдийгөө хамгаал гэж зэвсэг өглөө” гэсээр хүрээд ирлээ.

Манайд хасгийн дээрэмчин ирсэн тэр шөнө Аптай сумын нутаг руу мөн дээрэмчид нэвтэрч хоёр айлын бүх хүмүүсийг хүүхэд эмэгтэйчүүдгүй бүгдийг алсан дуулдсан. Тэр хоёр айлын нэгнийд нь ангийн буу байсан учир гэрээсээ буудаж тэмцэлдээд нэрвэгдсэн юм билээ. Манай аз болоход буу байгаагүй. Буу байсан бол тийм нөхцөлд буудалцахгүй өнгөрнө гэж үгүй. Манай хилчид тэр дээрэмчдийг яагаа бол гэдгийг л тэсч ядан хүлээж байлаа.

Тамгын заставын дарга Сумъяа нэг өдөр манайд ирлээ. Их л олон дээрэмчдийг устгасан гэсэн. Өөрсдөө ч хохирсон үзсэн л юм шиг байсан. Манайд хилчид тэдний мөрөөр ёндонгийн хөндий уруудаад ороход дээрэмчид эргэж хоёр талын хаданд бүгсэн байснаас ширүүн тулалдаан боллоо гэж Сумъяа дарга яриад аавд гарынхаа нэг бээлийг үзүүлсэн. Буудалцаж байхад хажуудаа тайлаад тавьсан бээлий рүү нь 5-6 сум орсон нүх байсан. Бас цэрэг оготор цагаан дээлийнх нь дотор хормой руу (хэвтэж байх үед нь) мөн төдий хэмжээний сум орсон нүх байсан. Манай цэрэг сайн тусгалтай хөнгөн пулемёттой байсан болохоор тэдний дийлэнхийг устгаад

заримыг нь хил давуулж алдсан гэсэн. Тэр шөнө манайд ирсэн дээрэмчид нийтдээ 60 орчим байсны 6-8 нь манай руу ирээд бусад нь ууланд бүгэж, тэднийгээ хэр олз омогтой ирэхийг хүлээж байсан юм билээ гэж Сумъяа дарга аавд ярьж байхыг сонссон.

Будлиантай үеийн хязгаар нутгийн иргэдэд хилийн цэрэг шиг үнэ цэнэтэй хүндлэгддэг алба байдаггүй. Цэрэг ирэхэд айл бүхэн байдгаараа л дайлдаг сан. 1948 оны эхнээс манай нутгийн айл бүрийг байлдааны зэвсгээр хангаж зохион байгуулалтанд оруулсан. Дохио өгөхөд л буутай хүн бүрийн эзлэх байр, гүйцэтгэх үүрэг тодорхой байсан юм билээ. Эмэгтэйчүүд хүүхэд мэдээ авмагц нуугдах уул хадтай, тодорхой байршилтай байсан. Тийм хүнд үед хонь хариулж яваа хүүхэд хаана нуугдаж болох хад агуй байгааг байнга эрж явдаг сан. Дүрвэж нуугдахад хүүхэд нохой хоёр дуу чимээ өгчих гээд хэцүү байдаг. Нохойг яахав аргалж болдог юм. Нохой хуцахаараа бөгс нь түнхэлздэг юм шиг байна лээ. Нохойны бөгсийг төмрөөр хайрчихаар хуцаж чаддаггүй юм.

1948 оны зун манайх миний анх сургуульд мордож байсан Дэрсний эхэнд нутаглаж байлаа. Нэг өдөр хасаг ирээд Хөх сайрын энгэр өөд гарлаа гэсэн мэдзэ тарж эрэгтэйчүүд буу зэвсгээ аваад байраа эзлэхээр давхицгаалаа. Айлын эхнэр хүүхэд хад руу явцгаасан чинь хүүхдүүд уйлаад болдоггүй. Тэгэхээр нь Махбуриад ах бид хоёр тэднээс салаад харгананд нуугдахаар тал руу ороод харганы завсар хэвтэж байсан чинь унтаж орхиж. Өглөө нь бага үд болж байхад сэрээд бид хоёрыг эрж олох гэж бөөн чирэгдэл болж байсныг нь мэдсэн. Гэтэл тэр мэдээ эндүүрэл байсан юм билээ. Хонинд явж байсан хүүхэд уул руу янгирын сүрэг гарч байсныг хасаг гэж андуурсан юм гэсэн.

42 “Османы хасгуудад дээрэмдүүлсэн ч овсгоотойдоо амьд үлдсэн түүх

  1. Pingback: add unlimited gems

  2. Pingback: DMPK Services

  3. Pingback: Basket Judi Online

  4. Pingback: Discover More

  5. Pingback: burnloss.xyz

  6. Pingback: ridloud.xyz

  7. Pingback: ideahay.xyz

  8. Pingback: rugsit.xyz

  9. Pingback: www.underarmouroutlets.us

  10. Pingback: www.uggbootsoutletus.us

  11. Pingback: www.suprashoesclearance.us

  12. Pingback: www.adidas-outletshoes.us

  13. Pingback: www.yslhandbagssale.us

  14. Pingback: www.salomonshoesoutlets.us

  15. Pingback: human hair weave

  16. Pingback: Hyderabad Stix Events

  17. Pingback: Bdsm chat

  18. Pingback: dark wood living room furniture

  19. Pingback: iraqi Coe

  20. Pingback: server mieten

  21. Pingback: Software dental

  22. Pingback: Lowongan CPNS 2018

  23. Pingback: akademi perikanan sidoarjo

  24. Pingback: Learn More Here

  25. Pingback: home11

  26. Pingback: how do I cure premature ejaculation

  27. Pingback: Java Tutorial

  28. Pingback: tutorialcup

  29. Pingback: Rodent PK Studies

  30. Pingback: PK Studies in Rats

  31. Pingback: forex signals

  32. Pingback: sciences diyala

  33. Pingback: sbobet terbaru 2016

  34. Pingback: breakfixnow

  35. Pingback: bitcoin games

  36. Pingback: cum compilation

  37. Pingback: 안전놀이터

  38. Pingback: use this link

  39. Pingback: silne krwawienia

  40. Pingback: UK Chat Rooms

  41. Pingback: website design company

  42. Pingback: Caco-2 cell absorption studies in vitro

Leave a Reply