Гурван тууж маань нэг дор хэвлэгдсэн азтай өдөр тохиов

12565613_1558136921172691_8488296770013965854_n“Төрт ёс-Хаадын сан” үүсэн байгуулагдсан 15 жилийнхээ ойн хүрээнд “Хаан Цадиг”, “Хатан Цадиг”, “Жанжин Цадиг” хэмээх гурамсан бүтээлийн шилмэл туужсын эмхэтгэлийг хэвлэж, Интерном-д нээлтээ хийлээ. Уг бүтээлийн өмнөтгөлд өгүүлэхдээ: “До.Цэнджав, Д.Төрбат, С.Оюун, Б.Ойдов тэргүүтэй нэрт зохиолчдын шинэхэн туужис уншигч олны зүрх сэтгэлд хүрч, үндэсний утга зохиолын өв уламжлалыг баяжуулан, түүхэн толилуулгын түүчээ болсоор буй нь утгын гүн, үгийн яруугаар ялгаран чадсаны тэмдэг мөн буй за. Цаг үе хийгээд ард түмэн баатраа төрүүлдэгийн адил хүсэл сэрэхүй болоод авъяас чадвар цагийг эзэлсэн бүтээлээ төрүүлдэг ажээ. Үндэсний утга зохиолын охь дээжист орох “Тэнгэр Хүлэгтэн” номыг соёлт уншигчид маань өөрсдөө төрүүлсэн хэмээн ойлгож болно. Зохиолыг зохиолч бичдэг нь тодорхой боловч сэтгэлд шунган хүрэх толилуулгын сонголтыг уншигч хийдэг нь аль ч цаг үед байсан нийтлэг үзэгдэл юм. Дээрх гурван Цадигаас тэргүүлсэн туужис нэгэн дор эмхэтгэгдэн гарсан нь уншигчдын, томоор хэлбэл цаг үеийн захиалга байлаа…” гэж онцолсон байв.

600 гаруй хуудастай, ланжгар зузаан “ТЭНГЭР ХҮЛЭГТЭН” шилмэл туужсын эмхэтгэлд дөрвөн зохиолчийн найман бүтээл шилэгдэж орсноос гурав нь минийх гэж бодохоор омогших сэтгэл төрсөнийг нуух юун. Тухайлбал 2012 онд “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан монгол хаадын тухай түүхэн зохиолын уралдаанд дэд байрын шагнал хүртсэн “ОРЛОЙ МЭРГЭН ЦАГААН”, 2013 онд мөн тус сангаас зарласан монгол хатдын тухай түүхэн зохиолын уралдаанд дэд байрын шагнал хүртсэн “ЗҮҮН ГАРЫН МӨХӨЛ”, 2015 онд тус сангаас зарласан монгол жанжидын тухай түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн “АЙН ЖАЛУДЫН ЦАВЧИЛДААН” зэрэг бүтээлүүд маань энэхүү том хэмжээний номонд Төрийн соёрхолтон, Соёлын гавъяат зүтгэлтэнүүдийн шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэн заларчээ. Тиймээс өөртөө омогшихын сацуу “Төрт ёс-Хаадын сан”-гийн эрдэмийн зөвлөл болоод тэргүүн Dugarsuren Gun-Uils Д.Гүн-Үйлс, мөн “ТЭНГЭР ХҮЛЭГТЭН” шилмэл туужсыг таалан соёрхохоор цаг үеийн захиалга өгсөн уншигч олондоо талархаж байна.

Б.ОЙДОВ

Гурван тууж маань нэг дор хэвлэгдсэн азтай өдөр тохиов

  1. Pingback: hair bundles

Leave a Reply