65 жилийн түүхтэй МСНЭ эх хэлээ хамгаалах аянд уриалж байна

IMG_225

Өвөр эгнээнд зүүн гараас: Т.Баасансүрэн, До.Цэнджав, Ц.Бат-Орших, Л.Нацагням, Ц.Дашдондов, Л.Цэвлээ, Д.Нямаа, Г.Бадамханд, Ү.Хүрэлбаатар, арын эгнээнд зүүн гараас До.Чулуунбаатар, С.Батбаатар, Ж.Батбаатар, Д.Заяабат, Б.Пүрэвдаш, Б.Галаарид, С.Шаравдорж, Я.Сумъяа, Х.Батхишиг, Л.Цасчихэр, М.Навчаа, Ш.Содномжамц, Б.Чантуу


 Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага болох МСНЭ-ийн 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  Монголын сэтгүүлчдийг өөрийн гэсэн мэргэжлийн төв байгууллагатай болгох шийдвэр 1951.01.16-нд анх гарч байжээ. Энэ өдөр МАХН-ын Төв хорооны  Улс төрийн товчоо тогтоол гаргаж Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн дэргэд “Сэтгүүлч нарын секц байгуулах тухай” шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах товчооны даргаар  Гомбын Жамцыг томилжээ.  БНМАУ-ын Гэгээрлийн ажилтны ҮЭ-ийнТөв хороо 1952 оны аравдугаар сарын 25-нд тогтоол гаргаж дэргэдээ “Монголын сэтгүүлчдийн хороо”-г байгуулж, даргаар нь О.Пунцагийг томилсон байна.

Монголын сэтгүүлчдийн байгууллагын даргын ажлыг О.Пунцаг, Ж.Зундуй, Ц.Намсрай, Л.Түдэв нарын “Үнэн” сонины эрхлэгч, орлогч эрхлэгчийн албан тушаалтай хүмүүс хавсран хашиж байснаас Ц.Намсрай хамгийн олон буюу 21 жил хашсан. 1990-ээд оны эхээр бие даасан орон тооны удирдлагатай болж Ц.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Ц.Бат-Орших нар дарга, ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 2002 онд МСХ, МЧАСЭ нэгдэж МСНЭ болсноос хойш С.Батмөнх, Д.Сарангэрэл нар Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, До.Цэнджав, Т.Баасансүрэн нар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Мөн 2002.04.02-нд МСНЭ-ийн анхдугаар их хурал  Ц.Дашдондовыг МСНЭ-ийн хүндэт Ерөнхийлөгчөөр томилж байжээ. МЧАСЭ байгуулагдаж, 2002 онд МСХ-той нэгдэх хүртэл Ерөнхийлөгчөөр нь Ц.Дашдондов ажиллаж байв.

МСНЭ-ийн өнөөгийн удирдлага МСНЭ-ийн 65 жилийн ойг цуврал арга хэмжээ болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд үе үеийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг урьж чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Ярилцлагаар МСНЭ-ийн уламжлал, өнөөгийн байдал, ирээдүйн талаар санал солилцож, ахмадуудынхаа зөвлөгөө сургамжийг сонсов. Уулзалтад оролцогсод МСНЭ-ийн өнөөгийн удирдлага чадал боломжоороо сайн ажиллаж байгааг тэмдэглээд эх хэлээ хамгаалах, сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх асуудал тулгамдсан асуудал болоод байгаа гэдэг дээр санал нэгтэй байв.

МСНЭ  Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын түүхэн он цагийн товчооныг хэвлэн гаргах, өмнөх үеийн дарга удирдлагуудын тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг хийлгэх, яриа дурсамжийг нь архивлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ:

– Манай байгууллага 2016 онд сэтгүүлзүйн салбарт эрхэмлэх гурван асуудлыг өнгөрсөн оны сүүлээр тодлон зарласан. Нэгдүгээрт, манай салбарынхны нэгэн чухал үүрэг нь эх хэлнийхээ манаач байх явдал гэдгийг эрхэм чухалд үзэж 2016 оныг монгол хэлээ хамгаалах жил болгоцгооё, МУСГЗ сэтгүүлч яруу найрагч Лханаагийн Мөнхтөр, эх хэлээ хамгаалах зорилго бүхий “Чигчир” ТББ зэрэг хувь хүн, байгууллагуудын гаргасан санаачлагыг дэмжиж, 2016 онд бүгдээрээ   эх хэлээрээ алдаагүй зөв бичих, зөв сайхан ярих соёлд уриалан дуудагч, манлайлан үлгэрлэгч нь байх зорилтын дор нэгдэцгээе гэж хэвлэлийн салбарынхаа уриалсан.  Хоёрдугаарт, нийгмийн сэтгэл зүйд эерэг зөв хандлага бий болгох нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн бас нэгэн чухал үүрэг учраас  монгол хүний бие биенээ хайрлан хүндэлдэг, ухаант буурлуудын үгийг сонсдог, аливаад хүлээц тэвчээртэй хандаж ноён нурууг эрхэмлэдэг сайхан уламжлал өнгө мөнгө, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн дунд орхигдон гээгдэж эхлээд байгааг сануулж сэрүүлэх, олон нийтийг ухааруулах үйл хэрэгт нэгдэцгээе хэмээн уриалсан. Гуравдугаарт, шудрага үнэний дуу хоолой байж, зөвийг дэмжиж бурууг шүүмжилж, улс орны эрх ашгийг бүх эрх ашгаас дээгүүрт тавьдаг соёлыг бүх салбарт, бүх шатанд бий болгохын төлөө соён гэгээрүүлэх үйл хэрэгт нэгдэцгээе гэж уриалсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгох нь сэтгүүлзүйн нэр хүндийг өргөх, нийгмийн дунд эерэг зөв сэтгэлгээ хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна гэлээ.

 

24 “65 жилийн түүхтэй МСНЭ эх хэлээ хамгаалах аянд уриалж байна

  1. Pingback: binaural

  2. Pingback: DMPK

  3. Pingback: dlan test

  4. Pingback: friv 2

  5. Pingback: Eavestrough Cleaning Brandon

  6. Pingback: taruhan bola

  7. Pingback: slot machines

  8. Pingback: Engineer Aws Alkhazraji

  9. Pingback: pendaftaran cpns 2018 gelombang 2 untuk d3

  10. Pingback: 360 frontal

  11. Pingback: ADME Assays

  12. Pingback: pendaftaran cpns 2019 karawang

  13. Pingback: Event Managers in Hyderabad

  14. Pingback: Kuruganti Event Management Company Hyderabad

  15. Pingback: warehouse for sale

  16. Pingback: freemoviesz

  17. Pingback: plus de détails

  18. Pingback: diyala coee

  19. Pingback: forex signals

  20. Pingback: Caco-2 intestinal permeability studies

  21. Pingback: Predrag

  22. Pingback: Reputation Monitoring services

  23. Pingback: top 3 samsung screen repair shops in Singapore

  24. Pingback: Predrag Timotić

Leave a Reply