Мах, төмс ядуусын хоол, жимс буурцаг дээдсийн хоол

Монгол овогт Чимэдбалын Бодгаль “Мөнх тэнгэрийн хүчин дор” нэртэй ном туурвиж эхэлжээ. Тэрээр уг номныхоо тэргүүн болон дэд хэсгүүдээс duuren.mn-д илгээснийг өмнө нийтэлсэн билээ. Энэ удаа уг номны үргэлжлэлийг хүргэж байна.


 

Түүхэн уртад удаа дараагийн их мөстөлт, тивүүдийн нүүлт, живэлт, шилжилт хөдөлгөөн, дайн мөргөлдөөн, ган зуд, түймэр гээд хүнд үеүдэд хамгийн түрүүн аминд орж байсан хүнс нь мах, төмс хоёр юм.  Явуулынх нь унаа малаа унагаж идэхээс гутлынхаа ширийг чанаж идэхэд хүрч байхад суурьшмал нь зоорь тахиа хоёртоо хамаг найдлагаа тавьдаг байж. Манайхны боодог хорхог хийдэг нь, мөн  малчид хаврын тэнгэр яаж ч магадгүй гэж сархинаг гүзээний хальсанд нарийн ширийнээ боогоод үүц гэж хадгалдаг нь энэ бүхнээс улбаатай байна.

***

Эрт цагт амьдрахын тулд идэх болсон, эдүүгээ цагт идэхийн тулд амьдрах болсон хоёрын ялгаа асар их ажээ.

***

Түүхэн уртын хүнд бэрх бүхнийг нэвт сүлбээд гарахдаа зайлшгүй хэрэгцээ, хэрэггүй хэрэглээ хоёрын дунд төөрч будлиагүй үнэт соёлыг бүтээж зузаалж ирсэн өвөг дээдсээрээ өдгөө бахархахаас аргагүй.

***

Монголын нууц товчоо зэрэг түүхэн сурвалж бичгүүдэд мах шүүсийг бах бахдал ёс бэлэгдэл болгон өрж овоолоод найрлаж наадаад байсан нь нэг ч үгүй. Эндээс тийм мөр бадаг, үг үсэг олж үзэхгүй. Зайлшгүй хэрэгцээ болж байсан юмс эргээд огт хэрэггүй зүйл болж байдгийг эндээс харин үзэж болох байж.

Чингис хаан дайны цагийн нэгэн зарлигтаа:

Усны уртыг туулж
Газрын холд хүрэхдээ
Унаа морьдоо гамнаж
Уулга хүнсээ хэмнэж
Урдаас болгоомжтой яв.
Агт морьд муудвал
Амаа баривч оройтоно.
Аливаа хүнсээ барвал
Аривлан хэмнэвч оройтоно…
… Ан ав хийсээр
Алс замыг бүү март.
Хүнсний нэмэр болгож
Хүрэлцэх хэмжээгээр авла.
Агтны хазаарыг амгайвчилж
Аяар зөөлөн яв.
Чанд энэ журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хүн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зөрчсөн
Цэргийн хүнийг жанч гэсэн байдаг бол дайны үеийн бус нэгэнсургаалдаа:

Монгол иргүн махан хүнсний боол  мунхагийн идэш болохгүйн тулд таван эрчимээр амьдрах өөдрөг өнгөлөг зорилттой Хөх монгол иргүн хүнс нь ургамал, таримал, ус, агаар, цагаан тав гэсэн нь хэрэгцээ хэрэглээ хоёрыг хэрхэн тод ялгаж, улаан идээг хэрэглэвэл зохих зохихгүй  цаг үеийг ч тодорхой хэлж зарлигдсан байна.

***

Мөн Тэмүүжинийг Тайчуудаас мөр бууруулж, бэрхийг үзэж ганц оготор хонгор морьт болтлоо хэцүүдэж явахад Наху баяны ганц хөвгүүн Боорчи Найман шаргын эрэлд хань хамсаа нь болж явж ирээд … Тэмүүжинд тэлээ хурга алж хүнс өгөөд намбага төхөөрч дүүрүүлэв гэдэг. Энд гурван өдөр, гурван шөнө морин дэл дээр давхисан өсвөр насны хоёр хөвгүүн тэлээ хурга төхөөрч хооллоод болохоос биш ганзагалах дүүрэх юу байх вэ? Тэгээд ч хэргээ бүтээж яваа эр хүн мах ганзагалах дүүрэх нь хэрэггүй мах шүүсны уурыг исгэлэн идээгээр даруулаад гарсныг хэлж байна.

  • Намбага гэдэг нь цөөвтөр гүүний айраг исгэж уухад зориулж хийсэн бага шиг ширэн хөхүүрийг хэлдэг тул түүнд тэр үеийн хэллэгээр исэг хийж бүүргэнд нь углаж өгсөнийг хэлж байна.

  • Тэлээ хурга гэдэг мөн л жамаас гажуудсан хоёрын хоёрын сүүнд буйлж амраалгүй, тарга тэвээрэг авахуулалгүй тэллэж, угнаж, хөхөж навшах дэвтэй сэвтэй болсон заазад хамрагдах нэгэн амьтан байж таардаг. Ер нь түүхэн сурвалж бичгүүдэд мах шүүсийг өнөөгийнх шиг бах бахдал ёс билэгдэл болгоод байсан нь нэг ч үгүй.

Оюунтай төрсөн Өгэлүн үжин
Өчүүхэн хөвгүүдээ тэжээсээр
Оёдолт дээлийг огшоон бүслэж
Онон мөрний өөд уруу гүйж
Олирс мойлс түүж
Өдөр шөнийг хооллон тэжээв.
Сөстэй төрсөн Үжин эх
Суут хөвгүүдээ тэжээсээр
Царсан шорыг барин явж
Сөд гичгэнэ ухан тэжээв.
Эх Үжиний
Халиар Мангираар тэжээсэн хөвгүүд
Хаад болохуйд хүрэв.
Зарчимтай Үжин эхийн
Царгасаар тэжээсэн хөвгүүд
Засагтан сэцэн болов.
Гоо Үжиний
Гогод Мангираар тэжээсэн
Хорчгор туранхай хөвгүүд
Хутагтан сайд болов…

***

Бидний түүх ингэж эхэлдэг. Тэр үеийн мах төмс ядуусын хоол, жимс буурцаг дээдсийн хоол гэдэг одоо болоход эсрэгээр эргэж, дээдсийн хоол нь өдгөө үхэр, гахай шувууны мах болон өөрчлөгджээ.

***

Энэхүү соёл иргэншил дунд үнэт соёлыг бадраагч өндөр хөгжилтэй зарим орнуудад эрдэнэ шишийг тариан талбайн хатан хаан гэж өргөмжилж, түүгээр 22 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүнс хэрэглээнийхээ төрөл агуулгыг баяжуулах болжээ. Тиймээс тэд “ Эрдэнэ шиш тариалдаггүй улс орон бол газар тариалан эрхэлдэггүй улс орон ” гэсэн бардамнах үгийг хэлдэг байна. Манайд бол энэ төрлийн тариалан үйлдвэрлэл явагдаж эхлээгүй ч эхлэхийн босгон дээр өнөө л “ Малын тэжээлд ” гэсэн үг яриа гарч байдаг байна.

  • Бид мөн гурилын үйлдвэрийн стандартад тэнцээгүй улаан буудайг “ Малын тэжээлд, спиртийн үйлдвэрт ” гэж хог мэт хаядаг бол Орос Казакстан зэрэг улсад цардуулаас нь уургыг нь ялган хуурай глютин гаргаж хэрэглээд зогсохгүй экспортонд гаргах ба манай гадаад худалдаа эрхлэгч зарим хүмүүс түүнээс үе үе оруулж ирэх нь байдаг. Глютин бол махнаас 2,5 дахин их уургийн агууламжтай. Жилийн аль ч улиралд махыг орлуулан төрөл бүрээр хэрэглэж байх, нийгмийн эрүүл мэндэд, эзийн засагт, байгаль хамгаалалд олон талын ашиг тустай үнэт чухал бүтээгдэхүүн юм. Манайх шиг махны үнийн хэлбэлзэлээр имфляц нь савлаж байдаг оронд чухал хэрэгтэй хүнс юм.

Монголчууд бидэн шиг “ Зуу хоносон хонины мах хор, зургаан сар болсон бүх мах хор ” гэх мөртөө махыг хор болгож идээд байдаг улсад чухал хэрэгтэй эрүүл мэндэд тустай хүнс юм.

  • 20-р зуунд талх дэлхийн бүх улсын хүнсний хэрэглээнд нэвтэрч гүйцсэн бол 21-р зуунд буурцагт ургамалын ээлж болсон нь тодорхой байна.

  • Саяхан болтол бид мах л хамгийн их уураг илчлэг амин дэмтэй гэж бодож байсан нь эндүүрэл байжээ. Эрдэмтэд судлаачдын гаргасанаар уургийн агуулгаар:

Үхрийн мах 20,2%
Тахианы мах 18,6%
Хонины мах 16,8%

Ургамалын төрөл зүйлд:

Хатаасан буурцагны шош 31,4%
Шошны сүү 41,8%
Вандуй 24,7%
Шар буурцагны мах 40-55%
Газрын самар 26%
Хушны самар 13,6 %
Гүнжидийн үр 20,4 %
Хөх тариа  10,35%
Хошуу будаа 17,6%
Гурвалжин будаа 13,15%
Улаан буудай 13-17%
Цагаан будаа 7% зэргээс үзвэл

“ Тэжээлийн ургамал ” гэсэн нэр томьёо “ Махны үйлдвэрлэл ” гэсэн үзэл баримтлал нь “Хөгжингүй соёлжсон” гэх агуулгатай тохирохоо больж эхэлж байна. Дэлхий ертөнц маань ихээхэн хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж “ Урдах нь ул болж удаах нь зул болж” байхад дагахаас аргагүй хүргэж байна.

***

Ийм хэдий ч махны үйлдвэрлэл  хэрэглээ дэлхийд ер саарч татарсангүй явж иржээ. Үүнд нэг талаас шөнийн голдуу амьдрал, зугаа цэнгэл, зоогийн ширээ архи махаар гол хорхойлох, өнгөө тодруулж байхад нөгөө талд түүний хаягдал хиам зайдас, нухаш цус, цувдай ядуу олонхийн гол зогоох хоол болсоор амьдрал үргэлжлэх хувь тавилантай мэт болжээ. Гэвч дэлхийн байдал биш болж сүйрэл гамшигийн зайлшгүй тохиолдолд улс үндэстэн бүр тэсэж үлдэх тухай ярих болов. Тэр нь яаж вэ?

  • Өнөөдөр дэлхийн буурцагт ургамалын 85% үр тарианы 43% орчим хувь махны үйлдвэрлэлд буюу мал амьтан тэжээхэд зарцуулагдаж байгаа бол өрнөдийн орнуудад үүнээс ч өндөр хувьтай байна.

  • Үүнээс гол шалтгаалж Дэлхийн хагалбар газрын 40% элэгдэлд орсон бол манай оронд адил хувьтай байна. Мөн бэлчээрийн 20% доройтолд орсон гэдэг бол манайд 70% цөлжилтөнд өртсөн байна.

  • Махны үйлдвэрлэл өргөжсөн оронд 1 кг мах үйлдвэрлэх зардал 13 кг үр тариа ургуулах зардалтай тэнцдэг байна.

  • Гэтэл 1 акр / 4047м2 / газрын тариалалтаас 800000 калори илчлэгийг шууд авч болох бол түүгээр мал амьтан тэжээж, хүнс болгон хэрэглэхэд 200000 калори илчлэг болгон гуравны хоёрыг нь хүлэмжийн хий болгон шатааж хаядаг байна.

  • Амударья, Сырдарья мөрний эрэг дагуу 60 орчим жил усалгаатай газар тариалан эрхэлсний эцэст гол мөрний сав дагуу бүхэлдээ цөлжиж тэндэхийн олон сая хүний амьдрал хүнд байдалд оржээ. Арал тэнгис ширгэж, эрдэмтэд түүнийг байгалийн жамаараа ахин сэргэх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Мөн Хятадад том мөрөн голуудын дагуу усалгаатай газар тариалан эрхэлсэний эцэст хөрсний элэгдэлд голын гольдролууд нь лаг шавраар бохирдон газрын амин усан судлууд бөглөрснөөс мөрөн голуудын сав дагууд цөлжилтөнд өртөн аргаа барахдаа голынхоо гольдрол дунд эксковатр оруулан устай нь шанагадан хутгаж самравч үр дүнд хүрэхгүй байгааг бид мэдээллийн хэрэгсэлээр тодхон харж байна. Үүнтэй адил дүр зураг манай Сэлэнгийн сав нутагт давтагдахаар болжээ. Голын ай савын усан судалнууд бөглөрсөн шинжтэйгээр цөлжилт ажиглагдах болжээ. Энэ мэт “эрчимжсэн “ гэх аж ахуйн хор хөнөөлийг тоочвол маш их болно.

Бид одоо
Бэлчээрийн мал аж ахуйгаа юу?
Эрчимжсэн мал аж ахуйгаа юу?
Алийг нь дээдлэх вэ?         
Алийг нь шүтэх вэ?

 Зохиогч:    МОНГОЛ ОВОГ ЧИМЭД БАЛЫН БОДГАЛЬ                  2015 он

9 “Мах, төмс ядуусын хоол, жимс буурцаг дээдсийн хоол

  1. Pingback: www.cpns2016.com

  2. Pingback: pemandangan

  3. Pingback: lace frontal

  4. Pingback: DMPK Assays

  5. Pingback: Aws Alkhazraji

  6. Pingback: ADME Assays

  7. Pingback: automated trading

  8. Pingback: guaranteedppc.com

  9. Pingback: Dose proportionality studies

Leave a Reply