Арслантай авдар айл бүрийн хойморт залраг!

1

Сүүлийн үед жижигхэн монгол авдар энд тэнд харагдах болсныг та анзаарч байна уу? Уламжлалт монгол авдрыг ийнхүү жижигрүүлэн үйлдвэрлэх санааг анх Н.Батхуяг хэмээх залуу гаргасан юм. Тэрээр 2006 оноос эхлэн монгол гэрийн тавилга хийж, 2008 онд “Гэрэлт эдлэл” ХХК байгуулсан байна.

Н.Батхуяг төв суурин газрынхан монгол авдар хэрэглэхээ больж, үе  дамжуулан хэрэглэдэг уламжлал орхигдож, түүнийг дагаад монгол авдар урлал гэдэг өвөг ухаан гээгдэн мартагдах тийшээ болсонд ихэд санаа зовж яваад ийнхүү жижигсгэх санаагаа анх олсон гэнэ.

Авдар нь айлд буян тогтоож, эд баялаг дууддаг гэж монголчууд эртнээс хэлэлцсээр ирсэн түүхтэй. Гэвч орчин үеийн барилга байшинд том том модон авдар тавих нь зохимжгүй учраас энэ цагийнхан аргагүйн эрхэнд хишиг буяны савнаасаа татгалзаж, улмаар мартахад хүрээд байсан бол  Н.Батхуяг ийнхүү шинэлэг шийдэл гаргаснаар авдар дээдлэх ёс, авдар хийх уламжлалт арга, зөвхөн монгол авдарных гэх хээ урлалын өвөрмөц соёл эргэн сэргэж байна.

“Гэрэл Эдлэл” ХХК 1.2 см зузаантай нарс модоор 25х18х14 см, 30х20х18 см, 40х30х21 см гэсэн гурван хэмжээтэй авдрыг уламжлалт гар аргаар хийж, Хөөмий хээгээр хүрээлж, Үүлэн хээгээр чимж, нүүрэнд нь арслан болон угалзан хээ тавьдаг байна.

Мөн хүүхэд багачуудад монгол зан заншил, өв уламжлалыг сургахад нэмэр болох үүднээс монгол гэрийн иж бүрэн тавилгыг жижигрүүлэн урлаж цэцэрлэг, яслид нийлүүлж байгаа нь эрэлт ихтэй, танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой бүтээл болжээ. Ийм тавилгын сандлын тавцан гэхэд л гар утаснаас төдийлөн томгүй аж.

“Гэрэлт Эдлэл” ХХК-ийн бичил монгол тавилга, буян хишгийн авдрыг сонирхсон хүмүүс  96220101, 94095555 тоот утас, facebook.com/mongol.avdar хаягаар хандаж болох юм байна.

© duuren.mn

4 “Арслантай авдар айл бүрийн хойморт залраг!

  1. Pingback: sterling heights chiropractic

  2. Pingback: Youtube Channel

  3. Pingback: iraq political & Law

  4. Pingback: Corporate Event Management Company

Leave a Reply