Хууль бусаар оршин сууж байсан, БНСУ-ын гэмт этгээдийг шилжүүлэн өглөө

Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БНСУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх хатагтай Kim Meeok, Хууль зүйн яамны Эрүүгийн хэргийн асуудлаарх газрын орлогч дарга, прокурор Park Wonbaek, Улсан мужийн орон нутгийн прокурорын газрын мөрдөн байцаагч, Kim Dongwood, прокурор Kim Dami  нарыг хүлээн авч уулзлаа.

 Тэрээр уулзалтын үеэр, Солонгос Улсын иргэн Jo Hyo Pil-ыг баривчлан саатуулж Солонгос Улсад шилжүүлэн өгөх талаар БНСУ-ын Дээд прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийг, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хянан үзээд, ЭБШХ-ийн 410 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэх шийдвэр гаргасан тул түүнийг Солонгос Улсын талд шилжүүлж байгаа тухай мэдэгдлээ.

Jo Hyo Pil-нь БНСУ-д байхдаа бусдын эд зүйл завшсан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн боловч шүүхээс оргон зайлж, 2011 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ирж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин хууль бусаар оршин сууж байхад нь Цагдаагийн газар түүнийг прокурорын тогтоолоор баривчлан, шүүгчийн захирамжаар саатуулсан ажээ.

Уулзалтын үеэр талууд, гэмт этгээд, ялтан солилцох асуудлыг эрчимжүүлж, хурдан шуурхай, хамтран ажиллахаар ярилцаж, харилцан тохиролцов.

Leave a Reply