Хунд хувилсан охин (Өгүүллэг)

muteswan_tcm9-18332Сээмээ, Тулуйтай нялх багаасаа тоглож өсчээ. Тулуй хэл, хөлд орохоосоо л бургас модыг лимбэ болгон тоглодог байв. Тиймээс аав нь хүүдээ нэгэн бяцхан лимбэ авч өгөв. Хүү тэр лимбээрээ ая тоглох гэж хичнээн оролдовч чадсангүй. Гэхдээ чадахгүй байлаа гээд орхисонгүй. Заримдаа их л гоё ая тоглож байгаа юм шиг толгойгоо ганхуулан нүдээ аниад үлээнэ.

Ээж нь түүнийг таван настай байхад нь тэнгэр өөд одов. Явахынхаа өмнөхөн хүүдээ хандаж,

–    Ээж нь одоо их хол юманд явна. Миний хүү ээжийгээ санан уйлж, эавыгаа зовоож болохгүй шүү! гэж захихад хүү,

–  Та тэгээд хэзээ ирэх юм бэ? гэв.

–   Миний хүү лимбээ тоглож сураад ая эгшгээр нь хүний сэтгэлийн хөгийг эзэмдэж чаддаг болсон цагт г, буцаж ирэх байх даа гэсэн аж.

Хүү ээжийгээ хурдан буцааж ирүүлэхийн тулд лимбээ тоглож сурахыг хичнээн мэрийвч чадахгүй байсаар гурван жил улиран одлоо.

Сээмээ охин ч түүнд туслах гэж хичээсээр байв. Охины жижигхэн бие нь баггтаж ядсан гэмээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн явдаг байлаа. Зөвхөн хүмүүст л тустай үйл хийхийг ямагт хүснэ. Түүнийг гэрийнхэн нь “Охиноо” гэж өхөөрдөн дуудна. Охиноо зун голын эрэг дээр хүүхдүүдтэй тоглож өдрийг өнгөрөөдөг байв. Нэгэн цэлмэг сайхан өдөр тэнгэрийн буурлууд хуралдан түүний энэ хүслийг биелүүлэхийн тулд элчээ илгээжээ.

Гэнэт тэнгэр бүрхэн харанхуйлж тэртээ алсад нүд гялбам хурц тод гэрэл гаран бөөн цагаан үүл доошилсоор усанд буумагцаа хөөрхөн бяцхан хунгийн дэгдээхэй болон хувирлаа. Тэгснээ усны мандал дээгүүр хөвөн хөвсөөр ойртож ирмэгцээ охины элгэн бие рүү нь уусан шингэчихэв. Энэ үед Охиноо өөрийгөө хунгийн дэгдээхэйн дүрд хувилснаа мэдрэв. Тэгээд ус руу орж, өөр лүү нь ирж байгаа усны мэлтэлзсэн мандал дээгүүр хөнгөн зөөлнөөр хөвсөөр явтал түүний найз Тулуй хүү нөгөө лимбээ үлээж ая оруулах гэж ядаж цөхөн, солгой аялгуу гаргаж байгааг сонсоод түүнд ойртон очив. Охин түүнээс,

–   Чи лимбэ тоглож сурах гэж их хүсч байна уу? гэхэд нь,

–   Тийм ээ. Миний ээж алсын алсад одсон шүү дээ. Тэгээд намайг энэ лимбийг хүний сэтгэл догдолж, зүрхийг бөмбөртөл хэзээ тоглож чадна, тэр үед л эргэж ирнэ гэсэн. Тэгээд би тоглож сурах гэж хичнээн мэрийсэн ч чадахгүй нь гэж гунигтайгаар өгүүлжээ.

Охиноо түүнийг лимбэ тоглох гэж ихэд хичээж байгааг нь хараад “Түүнд яаж туслах вэ?” гэж бодол болон их усны мандал дээгүүр цаашлан хөвсөөр л…

Гэнэт усны урсгал эгц доошоо хүрхрээ рүү унах үед санамсаргүй далавчаа дэлгэн савтал нисэж, улам улам дээшилсээр нэг л мэдэхнээ үүлэн дээр хэдийнээ гарсан байлаа. Түүний доогуур бөөн бөөн үүл хөвөрсөөр…

Доороос нь харахад тэртээ дээр харагддаг үүл ойроос бол элсний ширхэг шиг үй түмэн борооны дуслуудаар дүүрэн, дусал болгон дотроо бяцхан хөөрхөн хүүхдүүд байгааг хараад гайхан алмайрав. Гэтэл үй түмэн дуслуудын дундаас Охиноогийн нүдэнд нь нэг дусал тодоос тодорч харагдлаа. Ойртон очиход Тулуйтай ихэд адилхан тэгсэн хирнээ маш жижигхэн эгдүүтэй охин байхыг олж харав. Цаашилтал, бас нэгэн дусал дотор буржгар толгойтой хөөрхөн хүү байх юм. Түүнийг өхөөрдсөндөө Бужаахай гэдэг нэр өгөв. Дахиад цаашилтал бас нэгэн дусал дотор онигор жижигхэн охин байв. Охин түүнд Ониохой гэдэг нэр өгөөд эргэтэл бас нэг дусал дотор маш эгдүүтэй үсгүй халзан хүү унтаж байх нь харагдав. Түүнийг Халзаадай гэж нэрлээд түүний хажуугийн дусал дахь хүүхдэд Божуунай гэдэг нэр өгөв.

Тэгтэл хажууханд нь “Энэ жижигхэн дуслууд тэнгэрийн эрхсийн зарлигаар өөрсөддөө оногдох хувь заяагаа аваад дэлхий рүү аав ээждээ илгээгдэх гэж байгаа юм” гэх ер бусын эелдэг дуу сонсогдов. Тэр дуу хоолой цааш үргэлжлүүлэн “Хүүг ээжтэй нь уулзуулах гэсэндээ өөрийгөө золиослосон бяцхан охины хүслийг биелүүлж, ээжийг нь энэ хүүхдүүдтэй хамт илгээе. Энэ удаагийн бороо бол маш онцгой байдлаар илгээгдэнэ. Эрхсийн Буурлууд бид сайн үйлийнтөлөө тэнгэрийн хуулийг нэг удаа зөрчөөд түүнийг лимбэчин хүү рүү илгээхээр тогтов шив дээ” гэж хэлэхийг нь Охиноо сонсоод хязгааргүй баярлалаа. Тэгээд,

–  Та хэн бэ? гэж нөгөөх дуу хоолойноос асуухад,

–   Чиний өвөөгийн ярьдаг үлгэрт гардаг Эрхсийн Буурлууд байна гэлээ.

–  Лимбэчин хүү чинь жаахан хүүхэд шүү дээ гэтэл,

–   Тийм ээ, энийг ч бид мэдэлгүй яахав. Харин чи одоо буцаж дэлхий рүү очиж дэлхийнхэн тэнгэрийн бэлгүүдийг яаж хүлээж авах гэж байгааг мэдээд бидэнд мэдэгдээрэй. Харин хүүд бол онцгойгоор туслаарай.

–   Юу?

–    Энэ хөөрхөн амьтад аав ээждээ очих гэж ямар их баярлаж байгааг чи харж байгаа биз дээ. Харин дэлхийн хүмүүс эдгээр бэлгүүдийг авахдаа дуртай байна уу, үгүй юү гэдгийг л мэд. Яагаад гэвэл дургүй аав ээж байвал тэдэн рүү дахиж хэзээ ч хүүхэд илгээхгүй тэнгэрийн хуультай юм аа гэв.

Энэ үгийг сонссон Охиноо ч шууд л доошлон ниссээр дэлхий рүү хүрч ирэв. Хамгийн түрүүнд Божуунайгийнд нисч ирэв. Түүний аав ээж түүнийг ирэхийг маш удаан хүлээсэн учраас их яарч байв.

Харин Халзаадайгийн аав, ээж одоо бол хүү ч бай, охин ч бай авмааргүй л байна шүү. Амьдрал хүнд байхад чинь гэж аав нь ээжид нь уурлан “Наадахаа авахуул” гэж шаардаж байгааг харав.

Гэтэл Ониохойгийн аав ээж нь хэзээний түүнд хэрэглэгдэх бүхий л өлгий, өмд цамц, тоглох тоглоомыг нь хүртэл бэлдчихсэн байлаа. Бас аав нь ээжийг нь машинаараа авч яван зугаалуулан амрааж байх юм. Ээж нь одоо хүү л байгаасай гэж ярьж байх нь сонсогдов. Харин Бужаахайгийн ээж нь хүүхдээ ямар ч гэсэн хүн болгоно доо. Энэ чинь надад өгч байгаа хамгийн нандин бэлэг шүү дээ гэж бодон суугааг нь хараад Охиноо тэндээс ниссээр усан дээр буув.

Тэгээд Тулуйн байгаа газар хөвсөөр очтол хүү гэнэт түүнийг гарч ирснийг харсандаа баярлан цовхчиж голын эргээр нааш цааш дагаж гүйв. Хун шувуунд хувилсан Охиноо нисэн ирээд түүний чихэнд “Одоо цаг нь ирлээ” гэж зөөлөн шивнэснээ хөнгөн хөөрхөн далавчаа дэвэн хүүгийн лимбэн дээр очин суучих шиг болов.

Гэнэт дэгдээхэй алга болоход хүү лимбээ эргүүлж тойруулан харсан боловч дэгдээхэй хаана ч байсангүй. Хүү лимбээ үлээтэл эгшиг тунгалаг аяс урсан гарлаа. Лимбийн эгшгэнд хөрст газраас урьд өмнө хэзээ ч харж байгаагүй цэцэг навч аяндаа урган дэлбээлэв.

Урдуур хойгуур нь ус хоржигнон урсч, ургаа мод бутанд үр жимс урган бөнжигнөжээ. Үүлс тэнгэрт хуралдан борооны жижиг жижиг дуслууд зөөлөн зөөлөн шиврэн орж хүүгийн сэтгэлд зүйрлэшгүй сайхан бүхэн цогцлон байтал тэртээ уулын Дээгүүр борооны нэгэн дусал томрон томорсоор хүү рүү нь ойртон ирлээ. Тэр дуслын дотроос ээжийнх нь дүр тодрон тодорсоор өмнө нь ирэв.

Хүүгийн сэтгэл хөгжмийнхөө аялгуунд уусан орчноо ч мэдэрсэнгүй, хөгжимдсөөр л… Түүний зулайд халуун дулаан амьсгал мэдрэгдэхэд хүү нүдээ нээвэл ээж нь аль хэдийнээ ирчихсэн хүүгийнхээ зулайг үнэрлэн үнсэж байлаа. Хүү ч “Ээж ээ” гэж дуу алдахад ээж нь хоёр нүднээсээ нулимс бөмбөрүүлэн хүүгээ тэвэрч авлаа.

Зохиолч С.Саранцэцэг

50 “Хунд хувилсан охин (Өгүүллэг)

  1. Pingback: https://TechUnmasked.com/

  2. Pingback: Trampolin

  3. Pingback: zd porn

  4. Pingback: DMPK

  5. Pingback: ADME Assays

  6. Pingback: basement water

  7. Pingback: Dokter obgyn di jakarta

  8. Pingback: eng X

  9. Pingback: Cari rumah sakit

  10. Pingback: guaranteedppc.com

  11. Pingback: colar

  12. Pingback: 网站

  13. Pingback: cmovieshd

  14. Pingback: Sicherheitsschuhe

  15. Pingback: 움짤

  16. Pingback: online reputation protection

  17. Pingback: learn

  18. Pingback: DMPK Testing Services

  19. Pingback: astrology zodiac signs

  20. Pingback: diyala+ sciences

  21. Pingback: regular SEO tactics

  22. Pingback: copy trading binary

  23. Pingback: Hollywood Gossip

  24. Pingback: cheap online viagra

  25. Pingback: view it now

  26. Pingback: make money with a iphone

  27. Pingback: top kiwi casino sites

  28. Pingback: Free UK Chat Rooms

  29. Pingback: gp tab

  30. Pingback: directory

  31. Pingback: look what i found

  32. Pingback: sirius latest movs866 abdu23na166 abdu23na16

  33. Pingback: tubepla996 afeu23na7871 abdu23na29

  34. Pingback: Conversion Rate Optimization

  35. Pingback: 280r4M0QeEn

  36. Pingback: hdmobilesex.me

  37. Pingback: PK studies CRO

  38. Pingback: Free Teen Chat Rooms

  39. Pingback: emergency dental treatment

  40. Pingback: cheap web hosting

  41. Pingback: weber state university dorms

  42. Pingback: FREE International Moving Quotes

  43. Pingback: www.livrado.pl

  44. Pingback: Selling your home

  45. Pingback: GVK bio sciences news updates

  46. Pingback: New Pokies & the best offers for online casinos in NZ

  47. Pingback: zespó³ weselny kraków i okolice

  48. Pingback: gvk bio company news

  49. Pingback: nieruchomoœci Stargard

  50. Pingback: GVK BIO Nacharam

Leave a Reply