Үндэсний гоёлоо “Уран гоёл”-оос л авна

daashinz7 daashinz10

“Уран гоёл” урлан нь  Монголд тэр болгон байхгүй ховор чамин, эдэлгээ сайтай материалаар гоёмсог загвартай даашинз, монгол хувцас, мөн үндэсний хэв маяг шингээсэн европ хувцас урлаж байгаа нь ийнхүү бүсгүйчүүдийн таашаалд нийцэх болсон байна. Бид “Уран гоёл” урлангаар орж юу хийж байгаа, дуулгах сонин хэр байгааг сурвалжиллаа.

Эднийх орж ирсэн хүн бүрийг тосч үйлчлэх бөгөөд  санал болгож буй материалаа захиалагчид сонголт хийхэд амар хялбараар байрлуулж, өөрсдийн хийсэн загварыг биетээр болон гэрэл зургийн цомог хэлбэрээр, мөн компьютер дээр  танилцуулдаг юм байна. Захиалга авахыг нь харвал хувцас загварын багахан хичээл хийх мэт сэтгэгдэл төрнө.

“Би зуны гоёлоо эднийд захиалж хийлгэсэн. Хүмүүс “Хаанахын брэнд вэ?” гэж үе үе асуух нь надад сайхан санагддаг. “Манай Монголынх оо” гэхээр зарим нь итгэхгүй, зарим нь үгээ олохгүй магтана. Тэр үед монголчууд маань чанар үзэмжтэй хувцас урлаж чадаж байна шүү гэх бахархал өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Сая би хэрэг болгон шинэ жилийн даашинзаа эднийд захиалснаа аваад явж байна. Эдний бүтээгдэхүүн хийц загвар, чанартай нь харьцуулбал үнэтэй биш. Бас үнэхээр уртай чамин. Захиалга өгөхдөө дизайнертай нь зөвлөлдөж, зураг гаргуулж, хүссэнээрээ хийлгэх боломжтой нь таалагддаг” гэж өөрийгөө олон улсын байгууллагад ажилладаг гэж танилцуулсан эмэгтэй ярилаа.

-Манайх материалын болоод оёдлын чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжинд их анхаардаг. Сүүлийн үед сайн чанарын торгоор өнгөлсөн хурган дээл хийж эхэлсэн маань хүмүүст их таалагдаж байгаа. Үйлдвэрийн аргаар элдсэн хурганы арьс гангийн үнэргүй, үс ноос хөглөрөх нь харьцангуй бага болохоор хүмүүс ам сайтай байна гэж тус салоны менежер Б.Манлай ярьж байна.

-Манайх үндэсний хувцасны хэв маягийг орчин үеийн загварт шингээн үйлдвэрлэх бодлого барьдаг. Үүний тулд судалгаа их хийдэг. Өнгөрсөн зун тайланд таараар хийсэн монгол цамцнууд эрэлт ихтэй байсан. Одоо бол сонгодог загварын гоёлын даашинзнууд илүү эрэлттэй байна. Зарим даашинзыг гоёлын болон өдөр тутмын хос хэрэглээтэй байхаар бодолцож загварыг нь гаргасан. Энгийн үед чимэглэлийг нь салгаад өмсөхөд л болно. Чимэглэлийг нь зуун хувь гараар хийж байгаа учраас чамин гоёмсог, үнэ цэнэтэй, нүнжигтэй харагддаг. Мөн даашинзанд нь тохирсон гоёмсог гар цүнх тусгай захиалгаар дагалдуулан хийж өгч болно гэж тэрээр нэмж өгүүлсэн юм.

22

4   80 83_DSC0209 - Copy

Эднийх нялх хүүхдийн баривчийг биед эвтэйхэн зөөлөн материалаар доторлож, хоёр мөрөн дээр нь жижигхэн хонх, захных нь ар дор ухлаадсыг нь гурвалжлан хаджээ. Ингэж илүү ажил болсны учрыг асуувал:

-Илүү ажил биш л дээ. Нялх хүүхдийн баривч гэдэг тэр хүний анх өмсөж байгаа захтай хувцас шүү дээ. Үндэснийх нь хувцас. Тийм болохоор хүндэтгэлтэй хандах ёстой. Монголчууд хүүхдийнхээ сэвлэгийг үргээх хүртлээ захных нь ухлаадсыг дээлэнд нь хаддаг домтой. Хонх ч бас адилхан. Элдэв муугаас хамгаалж чимээлдэг гэсэн дом юм билээ. Манай эмээ надад анх юм оёхыг зааж өгөхдөө “Оёж байгаа хувцсыг чинь өмсөх хүндээ хамгийн сайн сайхныг ерөөн шившиж байж сүүлчийн учгийг шингээдэг” гэж сургасан юм. Би юм оёх дуртай. Оёх бүртээ эмээгийнхээ сургаалыг санадаг. Үйлчин бүсгүйчүүддээ ч бас тэгж сайхан сэтгэл, сайн ерөөлөө оёсон хувцас бүртээ шингээгээрэй гэж хэлдэг. Энэ бол мухар сүсэг биш, ардын сайхан ёс заншил юм даа гэж “Уран гоёл” урлангийн захирал Ш.Должинсүрэн ярилаа.

Esguur-Монголын хувцасны соёл, хээ урлалын өв үнэхээр агуу. Энэ жил манай урлан Монгол киноны 80 жилийн ойг тохиолдуулан “Монгол кино” нэгтгэлийн түүхэн хувцаснуудыг шинэчлэх ажил хийсэн. Богд хаан, түүний хатны ёслолын хувцсыг яг эх загвараар нь хийж өглөө. Зарим жүжигчин жинхэнэ дээл нь гэж андуурсан байна лээ. Лам, ноёд, эхнэр дээл, төрөл бүрийн хүрмийг яг эх загвараар нь хийж өгсөн. Манай урлангийнхан түүхэн хувцасны захиалга ирлээ гэхэд гартахааргүй судалгаатай, туршлага мэдлэгтэй болсон гэж мэргэжлээрээ 15 жил ажилласан туршлагатай дизайнер Д.Уранчимэг ярьж байна.

Бас нэгэн сониныг өгүүлэхэд “Уран гоёл” урлангийнхан үнэтэй нандин торгоор чамин гоё “Даллаганы уут” урладаг, тэр нь эрэлт ихтэй гэнэ.

dallaganii uut-Бид аливаа зүйлийг хийхээсээ өмнө судалгаа их хийдэг. Даллаганы уут гэхэд л одоо л хэн дуртай нь дүрэм журам зохиогоод байгаа болохоос уг нь их нарийн учиртай юм билээ. Монголчууд эрт дээр үед өсдөг буян гэж хоттой малынхаа үс ноосноос, үрждэг буян гэж үр тарианы дээжээс, үргэлжийн буян гэж мөнгө зоос, эрдэнэс л даллаганыхаа уутанд хийдэг, үзэм чихэр мэтийн идэх юмыг дуусдаг, дундардаг буян гээд даллаганы саванд хийхийг цээрлэдэг байсан юм билээ. Мөн цагаан уяагаар уядаг, өөр өнгийг цээрлэдэг байж. Бид энэ бүх учрыг өгүүлсэн бяцхан тайлбар даллаганы уутандаа дагалдуулдаг. Үндэсний уламжлал, зан заншлыг өвлүүлэх бас нэг оролдлого л юм даа гэж “Уран гоёл”-ын бүтээгдэхүүнийг танилцуулж байсан бүсгүй ярианыхаа далимд сонирхуулна лээ.

“Уран гоёл” урлангаар ороод гарахад энэ мэт харах сонсох сонин ихтэй, хийсэн бүтээсэн арвинтай, халуун дулаан уур амьсгалтай байна. Эрхэм та ч гэсэн нэг үйлчлүүлээрэй. Таны итгэлийг тэд алдахгүй ээ. Очихоосоо өмнө www.facebook.com/UranGoyol гэсэн фэйсбүүк хаягаар зочлоод үзэхэд бас гэмгүй шүү.

У.УНДРАХЖАРГАЛ

Эх сурвалж: news.mn

2 “Үндэсний гоёлоо “Уран гоёл”-оос л авна

  1. Pingback: DMPK Studies

  2. Pingback: Best Engineer Aws Alkhazraji

Leave a Reply