Үлгэр авах юм ихтэй  номын хотхон

Өвөр Монголын Манжуур хот гурван улсын хилийн уулзварт байдгаараа жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Хятад, орос, монгол гурван соёл зэрэгцэн оршиж, бас хамгийн ихээр холилдон сүлэгдсэн ийм газар өөр хаана ч байхгүй. Манжуурын засгийн газар энэ давуу талаа бүх талаар ашиглаж, олон улсын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсноор хилийн боомтын жижигхэн хот хэдхэн жилийн дотор хаяа тэлж, нэр хүнд нь ч дотоод гадаадгүй өсөөд байна.

Тэр хэрээр энэ хотынхон шинэлэг сайн, содон сайхан үйлчилгээг бий болгохын төлөө хичээж байгаа нь нүднээ илхэн. Ялангуяа соёлын үйлдвэрлэлийн салбарт ихээхэн амжилт олжээ. Түүний нэг жишээ болгож Манжуурын номын хотхоны тухай өгүүлье.

IMG_8119“Синьхуа” номын дэлгүүр 78 жилийн түүхтэй ч  2015 оны наймдугаар сарын 2-нд дахин шинээр мэндэлсэн гэж хэлж болно. Номын хотхон болж өргөжин өнгө төрхөө эрс өөрчилсөн “Синьхуа” энэ өдрөөс эхлэн цоо шинэ үйлчилгээ эрхэлж,  “Торгоны зам дахь эдийн засгийн бүс”-ийн хөгжилд  чухал хувь нэмэр оруулж эхэлсэн байна.

Ном соёлын хотхонд зориулсан нийт талбай нь 44 мянган амметр, барилгынх нь талбай 14.6 мянган амметр, ном зарах хэсгийн талбай нь 1800 амметр гэхийг сонсоод аливаа барилга объектыг барихдаа алсын хараатай төлөвлөж,  цогц шийдэх асуудал манай улсад хангалтгүй байгааг харьцуулан бодож л явлаа. Ингэж шинээр бүтээн байгуулснаар “Синьхуа” зөвхөн ном зардаг дэлгүүр байхаа больж соёлын олон талт үйл ажиллагаа явуулдаг том цогцолбор болж хувирчээ.

Нэгдүгээр давхраа эднийх бүхэлд нь хүүхдэд зориулжээ. Хүүхдийн ном борлуулах тасгаас гадна хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг газрууд энд түрээсээр ажиллана. Хүүхдүүд зургийн хэрэгсэл худалдан аваад тэр дороо мэргэжлийн багшаар хямдхан үнээр  хичээл заалгаж, зурсан бүтээлээрээ тэндээ үзэсгэлэн  гаргаж болно. Төрөл бүрийн ваар сав хийх материал худалдан авсан бол түүнийгээ хэрхэн ашиглаж, урлагийн ямар бүтээл хийхийг нь заагаад өгөх багш бэлэн. Баримлын шаврыг  амилуулах нууцыг ч бас хямдхаан заана. Хүүхдүүд найз нөхөдтэйгээ, аав ээжтэйгээ ирж, хүссэн зүйлээ худалдан авч мэргэжлийн багшийн заавраар хичээнгүйлэн урлацгаана. Зарим нь нарийн боов хийх хэрэгсэл, түүхий эд худалдан аваад тэндээ мэргэжлийн хүний удирдлаган дор өөрийн хүссэн бялуу амттанаа хийгээд дөнгөж сурсан эрдэм, баяр баясгалангаа ойр дотныхонтойгоо хуваалцана. Завгүй байгаа эцэг эх хүүхдээ энд тодорхой хугацаагаар орхиод явж болох бөгөөд хүүхдийг нь харж хандах багш нар бэлхэн байх аж.

IMG_8396

 

IMG_8136 IMG_8242

IMG_8226 IMG_8192

 

IMG_8170

Хүүхдүүд сонирхсон номоо худалдан авахаасаа өмнө ээж аавтайгаа хамт тухлан үзэж байж сонголтоо хийх бүх боломжийг нь бүрдүүлжээ.  Гэрэлтүүлэг, сандал ширээг нь хүүхдийн нас биений онцлогт тохируулан хийсэн байх жишээтэй. Хүүхэд багачуудыг ном унших соёлд эртнээс сургахын тулд цэцэрлэгийн хүүхдүүдийг анги ангиар нь танилцах аялал хийлгүүлдэг уламжлал тогтсон гэнэ.

Хоёрдугаар давхарт гараад насанд хүрэгчид энд тэндгүй ном уншин суухыг нь харахаар номын дэлгүүрт биш, номын санд орж ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Манайд зарим номыг худалдан авах гэхээр гялгар уутны цаанаас хавтсыг нь харуулаад “Авбал ав, байвал бай” гэсэн маягаар ханддаг. Энд бол сонголт хийх бүрэн боломж олгож, хүн сонирхсон номоо худалдан авахаасаа өмнө ширээний ард гэрэл асааж суугаад, эсвэл кофе шопод аяга цай уунгаа, эсвэл энд тэндгүй байх буйдан, сандал дээр тухлаж байгаад хуудаслах боломж олгоно.

IMG_8328 IMG_8336

IMG_8254

 Ер нь бол энэхүү номын хотхонд алдартнуудтай уулзах уулзалтын танхим, хурлын танхим, сургалтын танхим, үзвэрийн танхим гээд соёлын үйлдвэрлэл хөгжүүлэх бүх боломж бүрдсэн, ном соёлд дуртай хүмүүст зориулсан бүхий л төрлийн үйлчилгээ бэлэн байх юм билээ.

IMG_8374 IMG_8338 IMG_8302 IMG_8268Дотоод тохижилтыг хийхдээ зарим газарт нь хүн гэртээ байгаа мэт, зарим газарт нь урлагийн музейд ороод ирсэн мэт, зарим газарт нь эртний тансаг орчинд очсон мэт сэтгэгдэл төрөхөөр бүтээснийг хараад санаа авах юм мөн ч их байна даа хэмээн бодогдоно.  Ийм хотхон байгуулснаар Манжуурын оршин суугчдын дунд ном уншлагын шинэ соёл бий болж, түүнийг дагасан соёлын үйлдвэрлэлийн салбарын томоохон дэвшил гарч байна гэж хэлж болно.

Манжуур бол Хятад улсыг Европтой холбох хуурай замын гарц болсон хилийн хот. Манайхаар бол хамгийн зах хязгаарын суурин газар гэсэн үг. Тэгвэл Хятад улсын хөгжил өнөөдөр хилийн сууриндаа хүртэл соёлын том бодлого явуулах, бүх нийтийг номонд дурлах соёлд хөтлөх хэмжээнд нэгэнт хүрчээ. Манжуурын номын хотхон үлгэр авах юм ихтэй, цагаан атаархал төрүүлсэн гэгээн орчин байлаа.

Ш.Должинсүрэн /Манжуур-Улаанбаатар/

© duuren.mn

47 “Үлгэр авах юм ихтэй  номын хотхон

  1. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  2. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  3. Pingback: Sfaturi practice

  4. Pingback: porno

  5. Pingback: invitro pharamacology

  6. Pingback: Hyderabad Corporate Event Planning

  7. Pingback: indica

  8. Pingback: slot games

  9. Pingback: iraq Colarts

  10. Pingback: Hyderabad Wedding Planners

  11. Pingback: In vivo DMPK

  12. Pingback: Aws Alkhazraji

  13. Pingback: managed cluster

  14. Pingback: beasiswa untuk mahasiswa

  15. Pingback: forex indicators

  16. Pingback: Yusuf kısa

  17. Pingback: http://guaranteedppc.com

  18. Pingback: guaranteedppc.com

  19. Pingback: Firmenlogo besticken lassen

  20. Pingback: oscars

  21. Pingback: serviços de informática

  22. Pingback: carpet cleaning berkhamsted

  23. Pingback: Child Porn

  24. Pingback: best barbershops in birmingham al

  25. Pingback: tree of innovation social media

  26. Pingback: keyword analysis

  27. Pingback: Tuzilac

  28. Pingback: Beautiful

  29. Pingback: Predrag Timotić

  30. Pingback: pendaftaran cpns 2018 terbaru

  31. Pingback: laws

  32. Pingback: poker indonesia

  33. Pingback: bitcoincasino.today

  34. Pingback: online pokies real money

  35. Pingback: 토토사이트

  36. Pingback: Pharmacokinetic Studies

  37. Pingback: digital marketing

  38. Pingback: Advertising Agency in Canada

  39. Pingback: best all in one exercise equipment

  40. Pingback: Teen Chat Rooms

  41. Pingback: happiercitizens.com

  42. Pingback: 快速放款

  43. Pingback: Panasonic

  44. Pingback: emergency dental services

  45. Pingback: perfect money hosting

  46. Pingback: in vitro PK screening

  47. Pingback: Barrhaven homes

Leave a Reply