Манжуурт уламжлалт “Цас мөсний баяр” болж байна

Манжуурт Хятад-Орос-Монголын олон улсын хэд хэдэн арга хэмжээ энэ өдрүүдэд нэгэн зэрэг болж байна. Эхнийх нь олон улсын “Цас мөсний баяр”. Хоёр дахь нь гурван орны бүсгүйчүүд оролцсон гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан. Гурав дахь нь Хятад-Орос-Монголын Хэвлэл мэдээллийн олон улсын уулзалт ярилцлага.

Олон улсын “Цас мөсний баяр” энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Манжуурын Ардын засгийн газар, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын засаг захиргаа, Монгол улсын Чойбалсан хотын засаг захиргаа хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдааны хувьд 12 дахь удаагийнх бөгөөд энэ жил Хятадын 15, Оросын 29, Монголын 14 гоо бүсгүй өрсөлдөж байна.

1 24 5 6

3

Гурван орны Хэвлэл мэдээллийнхний уулзалт ярилцлага энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

10624673_10154426675609951_6715186867688031319_n

Манжуурын “Цас мөсний баяр” нь БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс баталсан өвөл цагийн наадмын нэг юм.

Манжуур нь Орос, Хятад, Монгол гурван улсын хилд байрладаг түүх соёлын өвөрмөц төв бөгөөд гурван ард түмний соёлыг агуулдаг гэдгээрээ ихээхэн бахархдаг. Түүнээс гадна жилдээ 70 сая тн ачаа дамжуулан өнгөрүүлэх хүчин чадал бүхий хуурай замын том боомт гэдгээрээ алдартай.

© duuren.mn

Leave a Reply