Цахим орчин дахь сөрөг сэтгэгдлийг устгана

twitter-google-facebookFacebook, Google, Twitter компаниуд өөрсдийнх нь Герман дахь платформд бичигдсэн сөрөг комментуудыг 24 цагийн дотор ялган устгах үүрэг хүлээснийг өчигдөр зарлалаа. Онлайн орчны ёсзүйн байдал санаа зовоох түвшинд хүрсэн, ялангуяа дүрвэгсдийг үзэн ядсан, дайрч довтолсон комментууд их болсон тул Германы засгийн газар ийм арга хэмжээ авчээ. Үг хэлэх эрх чөлөө хэрээс хэтэрч, гэмт хэрэгт турхирах, уриалан дуудах агуулгатай болж, хүмүүст заналхийлж эхэлсэн тул ийм шийдвэр гаргасан гэж Германы хууль зүйн сайд нь тайлбарласан байна.

Leave a Reply