Р.Жигжид: Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгоно

9ccc4a39ca701dfa9f59d636853fe744_x3Уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль,  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид  нэгдэн орох тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа гэж Уул уурхайн сайд Р.Жигжид “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.

Ашигт малтмалын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон талбайд шинээр олгож эхэлжээ. Нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоогоод тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хэвийн явагдаж байна.

2015 онд шинээр 48 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисст хүлээн авчээ.  Эдгээр уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 6000 шахам ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.3 орчим их наяд төгрөгт хүрсэн байна.

Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд 2015 оны 12 дугаар сарын 16-нд гарын үсэг зурж, олон улсын нэр хүнд бүхий 15 банк, санхүүгийн байгууллага Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо. Ингэснээр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой болж байна гэж сайд хэллээ.

Эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед алтны олборлолт, тушаалтыг дэмжихээр олон чухал арга хэмжээг авч байна гэж сайд хэллээ. Монголбанкинд тушаасан алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5% болгосноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж энэ оны 11 сарын байдлаар алт олборлогчид 13.9 тн алт тушаагаад байна. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 256 тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох, санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн төлбөрийн 50 хүртэл хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарч, Монголбанк, Сангийн яам, Уул уурхайн яам хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээлийг олгож эхэлснээр ирэх онд Монголбанкинд тушаах алтны хэмжээ 20 орчим тоннд хүрэх боломж бүрдэх юм.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 94 хувийг ОХУ-аас, 2 хувийг БНХАУ-аас, 2 хувийг БНСУ-аас, үлдсэн хувийг Литва, Сингапур зэрэг бусад улсаас импортолж байна. Бүтээгдэхүүний 54 хувийг дизелийн түлш, 36 хувийг автобензин, 1 хувийг онгоцны түлш, 9 хувийг хий, тос, мазут зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна.  Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг боомтоор нь ялгавартай тогтоосноор баруун таван аймаг, зүүн гурван аймагт нефть бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнийг 180-400 төгрөгөөр буулгаж чадлаа гэж Уул уурхайн сайд хэллээ.

 

41 “Р.Жигжид: Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгоно

  1. Pingback: Corporate Event Planners in Hyderabad

  2. Pingback: Party Planners in Hyderabad

  3. Pingback: server mieten

  4. Pingback: Colarts arab

  5. Pingback: iraaqi Seo

  6. Pingback: info pendaftaran snmptn 2018

  7. Pingback: Kuruganti Event Management Company Hyderabad

  8. Pingback: __p

  9. Pingback: Handtücher besticken lassen günstig

  10. Pingback: instalação rede informática

  11. Pingback: park city real estate

  12. Pingback: Premature Ejaculation

  13. Pingback: free forex signals

  14. Pingback: turanabol for sale

  15. Pingback: Search Engine Optimization experts

  16. Pingback: telefoonhoesjes

  17. Pingback: iq iq

  18. Pingback: sbobet online 24 hr

  19. Pingback: DMPK CROs for Outsourcing

  20. Pingback: learn the facts here now

  21. Pingback: check out here

  22. Pingback: cheap online viagra

  23. Pingback: buy anabol

  24. Pingback: 토토사이트

  25. Pingback: UK Chat Rooms

  26. Pingback: carpet cleaning prices royston

  27. Pingback: Sunseptic.com

  28. Pingback: star stable club

  29. Pingback: Pharmacokinetic Studies CRO

  30. Pingback: empresas serviços informática

  31. Pingback: PK services

  32. Pingback: creative tinge digital

  33. Pingback: all in one gym

  34. Pingback: PK studies in Spain

  35. Pingback: Free Teen Chat Rooms

  36. Pingback: 汽車借款

  37. Pingback: Newer Movies

  38. Pingback: File hosting

  39. Pingback: 24hrdental.net

  40. Pingback: cpanel hosting

  41. Pingback: International Moving Company

Leave a Reply