Монголын эдийн засаг, технологийн хөгжилд УрФУ идэвхтэй оролцоно

SOR_2799+

Зургийг ИТАР-ТАСС

Уралын Холбооны Их Сургуулийн тэргүүн дэд захирал Сергей Кортов Монголын байгууллагуудтай тус сургууль хамтран ажиллах боломж онцгой чухал болох талаар ярилаа.

Ойрын жилүүдэд Уралын Холбооны Их Сургууль Монголын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад онцгой анхаарахаар төлөвлөж байгаа аж. Сергей Кортов тус их сургуулийн төлөөлөгчид Монголд айлчилсан айлчлалыг дүгнэхдээ Монголын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд УрФУ бүх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгох боломжтой гэж хэлсэн байна. Түүний нэг нь олборлох үйлдвэрийн салбар аж.

“Монгол бол ашигт малтмалын үүц болсон орон гэдэг нь нууц биш ээ. Энэ улсын хөгжлийн стратеги нь байгаа нөөцөө ашиглах, шинээр эрж олохоос гадна өөрийн гэсэн боловсруулах үйлдвэрийн салбарыг бий болгох явдал юм. Энэ нь орос, япон, хятад, америк зэрэг олон технологийн өрсөлдөөнд хүргэнэ. Бид энэ өрсөлдөөнд нэр хүндтэй оролцогч байя гэвэл Орост бий болж буй технологийн талаар мэдээлдэг цэгийг Монголд бий болгох хэрэгтэй байна. Дараа нь Монголд хэрэглэхийн тулд тэдэнтэй хамтарсан технологи бий болговол бүр сайн” гэж тэрээр үзэж байгаагаа мэдэгджээ.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх нэг хувилбар нь Улаанбаатарт ШУТИС-ийг түшиглэн шинжлэх ухаан-инновацийн төв байгуулах тухай хэлэлцэж тохирсон явдал юм.  Энэ төв нь Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгцээтэй хамгийн шилдэг технологийн шийдлийг дамжуулагч болж чадах юм. Уул уурхайн олборлолтоос гадна эрчим хүч, металлург, барилгын салбар нэн ирээдүйтэй байгаа юм.

Түүнээс гадна Монголтой харилцаагаа хөгжүүлэхэд их дээд сургуулиудтай нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх явдал онцгой чухал гэдгийг Сергей Кортов мөн онцолжээ. 1989 онд УПИ, УрГУ-д Монголын 420 оюутан сурч байсан бол өнөөдөр энэ тоо дөнгөж 23 байгаа юм.

“Ийм зөрөө нь бид Монгол улстай стратегийн түншлэлээ хөгжүүлье гэвэл ойрын 2-3 жилд боловсрол, шинжлэх ухааны солилцоог 10-20 дахин өсгөх хэрэгтэйг харуулж байна. Бид үүнийг хийхгүй бол хамтын яриа хэлцэл, хамтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаа давхаргыг алдахад хүрнэ. Манай төгсөгчид ч тэдний тоонд орж байгаа. Энэ чухал төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Монгол дахь орос хэлний нөлөөг сэргээж, хүмүүсийг татах хэрэгтэй. Энэ бол монгол оюутнуудын тоог нэмж, шинжлэх ухааны хамтын судалгаа, эрдэмтдийн солилцоог хурдасгах гол хүчин зүйл юм” гэж С.В.Кортов бас хэлсэн байна.

Монголын эдийн засаг, технологийн хөгжилд УрФУ идэвхтэй оролцоно

  1. Pingback: hair bundles

Leave a Reply