Эмэгтэй зүрх илүү хурдан цохилдог

– Насанд хүрсэн хүний зүрх дунджаар 1 минутад 72 удаа цохидог. Энэ нь өдөрт 100 мянган удаа, жилд 3.6 сая удаа цохино гэсэн үг.

– Хүн дундаж наслах хугацаанд зүрх нь шахсан цустай тэнцэх хэмжээний ус гоожуулъя гэвэл гал тогооны усны цоргыг 45 жил бүрэн нээлттэй байлгах хэрэг гарна.

– Зүрх 1 минутад 5-30 хүртэл литр цус шахдаг.

– Зүрх нь биеэс салгасан тохиолдолд хүчилтөрөгч хангалттай хүлээн авч чадаж байвал цохилсоор л байх болно.

– Эхийн хэвлийд байгаа ургийн зүрхний цохилт насан хүрсэн хүнийхээс хочр дахин илүү, минутад 140 орчим удаа цохилно. 12 долоо хоногтой урагийн зүрх гэхэд л өдөрт 28 литр цус шахаж эхэлнэ.

– Зүрх нь биеийн 75 триллион эсийг бараг бүгдийг нь цусаар хангана. Зөвхөн нүдний эвэрлэг бүрхүүлд л цусан хангамж байдаггүй.

– Хүн дундаж наслахад зүрх нь 5.7 сая литр цус шахна.

– Хүний нийт цусны 5 хувь нь зүрхэнд агуулагдаж, 15-20 хувь нь тархи, төв мэдрэлийн системд тархаж, 22 хувь нь бөөрөнд очдог.

– Ураг 4 долоо хоногтой байхад зүрх цохилж эхлээд үхэн үхтэл огтхон ч завсарладаггүй.

– Эмэгтэй хүний эрүүл зүрх минутад 78, эрэгтэй хүнийх 70 орчим цохилдог.

– Хүний бие тайван амгалан байгаа үед зүрхний шахсан цус тархинд хүрээд эргэж ирэхдээ 8, хурууны үзүүрт хүрээд эргэж ирэхдээ 16 секунд зарцуулна.

– Erasistratus (энэ тооллоос өмнөх 304–250 он.) гэдэг эмч зүрх бол шахуурга шиг ажилладаг гэдгийг анх тогтоожээ.

– Эрдэмтэд эхлээд зүрх бол цус үйлдвэрлэгч гэж үздэг байжээ.  Харин 1616 онд Уильям Харви цусны эргэлтийн системийг олж тогтоосноор хүний биед тодорхой хэмжээний цус байдаг, тэр нь эргэлддэг гэдгийг мэдэх болсон байна.

© duuren.mn

13 “Эмэгтэй зүрх илүү хурдан цохилдог

  1. Pingback: TS TV Escorts from London

  2. Pingback: GVK Biosciences

  3. Pingback: http://unover.tv

  4. Pingback: DMPK Services

  5. Pingback: agen judi bola

  6. Pingback: Eavestrough Cleaning

  7. Pingback: ADME Services

  8. Pingback: jogos friv

  9. Pingback: bandar taruhan

  10. Pingback: colarts Diyala

  11. Pingback: chimney repair

  12. Pingback: Diyala Coehuman

  13. Pingback: Aplikasi manajemen klinik

Leave a Reply