Иргэд ирэх сараас төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авдаг болно

Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна.

Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байна. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь 2800 м2 талбайд байрлана.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллана.

Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ. Нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Тус төв иргэдэд дараахь боломжуудыг олгоно.

  • 200 гаруй төрийн үйлчилгээг нэг дороос авах

  • 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах

  • Оршин суугаа харъяаллаар хязгаарлагдахгүйгээр үйлчлүүлэх

  • Уртасгасан цагаар үйлчилгээ авах

  • Тохилог орчинд үйлчлүүлэх

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээ илүү ойртож, нөгөө олон жил яригдаж байнга шүүмжлүүлдэг хүнд суртал огт үгүй болно. Энэ миний 25 жил мөрөөдсөн мөрөөдөл.

Өөрөөр хэлбэл ямар ч иргэн энэ төвд ирээд өөрийн хүссэн үйлчилгээгээ шууд авах, урт хугацаа гэхэд 12 цагийн дотор олгох боломтой болж байгаа юм. Хамгийн гол энэ төв хэн нэгний захидлыг дарга руу зөөдөг бус тухайн иргэнд шууд олгодог байх төрийн үйлчилгээний шуурхай зарчимд бид шилжихээр зорьж байна” хэмээн онцлон хэлсэн юм.

“Иргэд хүлээн авах төв” нь 2016 оны ажлын эхний өдөр буюу нэгдүгээр сарын 04-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Иргэд ирэх сараас төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авдаг болно

  1. Pingback: hair bundles

Leave a Reply