Улаан махны талаарх үнэн

2928855562efdd00dd9651Улаан мах идэх нь зүрхний шигдээс болон хавдраар нас барах эрсдлийг өндөр болгодог уу?

Мэргэжилтнүүд хэлэхдээ:
Улаан мах нь зүрхний шигдээсийг үүсгэх нэг шалтгаан болж байдаг. Учир нь үүнд saturated fat буюу цусан дахь холестериныг нэмэгдүүлж энэ нь зүрхний өвчин тусах эрсдлийг өсгөнө. Мөн ямарваа нэгэн хавдрын шалтгаан болж байдаг. Маханд heme төмөр гэж байдаг ба энэ нь эсүүдийг бэртээж улмаар хавдарт хүргэдэг ажээ. Америкийн хөдөө аж ахуйн яамнаас гахайн махыг улаан махны төрөлд оруулсан байна. Учир нь энэ нь загас, тахиан махнаас myoglobin буюу улаан маханд агуулагддаг heme төмрийг илүү агуулсан байдаг. Америкийн “Georgia State” их сургуулийн хоол зүй, шим судлалын профессор Шалин Макнил хэлэхдээ “Бид заавал улаан мах идэхээ болих шаардлагагүй. Хамгийн гол нь махныхаа төрөл, хэмжээг зөв тааруулах юм” гэв. Учир нь улаан мах нь уураг агуулдаг, энэ нь яс болон булчинг хөгжүүлэхэд сайн байдаг. Үүгээр барахгүй улаан мах нь илчлэг бага мөртлөө арван төрлийн хүний биенд хэрэгтэй шим тэжээлийг өгдөг юм. Мөн улаан мах нь В12 витамин агуулдаг нь ДНХ-гийн хүчил үүсгэж энэ нь дархлааны системийг хэвийн ажиллуулдаг байна. Харин “Хавдрын эсрэг Америкийн нэгдсэн улсын сайн дурын байгууллага”-аас бүх төрлийн боловсруулсан мах болох зайдас, хиам, гахайн утсан мах зэргийг идэхгүй байхыг зөвлөжээ.

© duuren.mn

Leave a Reply