Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно

Bx3n40eCUAAoXHSҮг гэж юу вэ? Зүгээр л тухайн хэлтэнд ойлгомжтой авиа, үсэг, дүрсийн цуглуулга уу? Эсвэл жирийн харилцаанаас илүү ихийг агуулсан зүйл үү?

Үг хэлэх үед тодорхой энерги гардгийг эрдэмтэд сайн мэддэг. Дууны ямар ч долгион хий, шингэн, хайлмаг зэрэг молекулын дурын хэлбэрт байгаа матери, тэрчлэн ургамал, амьтан, шавьж, хүнд хүртэл физик нөлөө үзүүлдэг. Эдэн дундаас үгийн эрчим хүчиыйг хамгийн их шингээж авдаг нь хөдөлгөөнт матери болох ус юм.
Орчин үеийн багаж төхөөрөмжийн тусламжтайгаар ганцхан үг, эсвэл авиа ашиглан усны физик-химийн найрлагын өөрчлөлтийг ажиглах амархан. Хүний бие махбодын 70-80 хувь нь “ус” байдаг учраас үгэн энергийн нөлөөнд маш амархан автдаг. Аман ярианы тусламжтайгаар хүнийг эмчилж ч болдгийг энд дурдах нь зүйтэй. Тэр бүү хэл өөрийнх нь мэдэхгүй хэлээр яриад ч анагааж болдог.

Сонгодог анагаах ухаан сэтгэл засал, ховс зэрэг янз бүрийн итгүүлгийн аргыг өвчтөнд хаа сайгүй хэрэглэдэг. Тусгай албад үүнийг аль эртнээс зэвсгээ болгосон нь уг онолын муугүй баталгаа юм. Ингэж амаар нөлөөлөх үед хүний уураг тархи, бүхий л бие махбодын нөөц боломжууд бүхэлдээ идэвхждэг байна.
Цэцэрлэгчид гэртээ ургамал тарих дуртай хүмүүст ургамлаа сайн ургуулъя гэвэл хажууд нь бүдүүлэг үг, хараал аль болох хэлэхгүй бай гэж зөвлөдөг. Тэгсэн тохиолдолд ургамал нь өвдөхгүй, илүү хурдан ургадаг гэж үздэг.

Үгийг бүрдүүлж буй авиа болгон өөрийн энергитэй, гэрлэн бүрхүүл – ауратайгаас гадна хэлж буй байдлаас хамааран өөр өөр энерги түгээдэг. Үгийн аура болоод энерги нь авианы, өгүүлбэрийнх нь үгийн эрчим хүчнээс хамааралтай. Хүн ямар үг хэлж, юу яарьж байгаагаас хамаараад биеийнх нь гэрлэн бүрхүүлийн өнгө өөрчлөгддөг. Тэгэхээр соносж буй хүнийх ч бас өөрчлөгддөг гэсэн үг. Тийм болохоор үг өгүүлбэр хэлснээрээ бид өөрийн болоод эргэн тойрныхоо одоогийн байдал, ирээдүйд өөрчлөлт оруулдаг гэсэн үг. Энэ нь хүмүүсийн үг яриа зарим тохиолдолд хүнийг анагааж чаддаг бөгөөд үг яриаг ямар нэгэн зорилгоор ашиглаж бас болно гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Хүнийг яаж ч хамаагүй хөтөлбөрчлөх, ялангуяа орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан удирдан чиглүүлэх боломж онолын хувьд ийнхүү боломжтой болж байгаа юм. Хэл яриа гэдэг мөн чанартаа бидний бие махбодод анхнаасаа суугдсан, эсвэл санамсаргүй бий болсон хөтөлбөрчлөлийн нууц түлхүүр юм.

Бичиг үсэгт ч энэхүү энерги бас “халдварласан” байдаг. Орчин цагийн шивмэл бичвэр мэдээж үхмэл. Хоосон мэдээллээс өөр юу ч дамжуулахгүй. Зохиогч нь утга зохиолын хэрэглүүр ашиглан өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлснээс бусад тохиолдолд ямар ч энерги байдаггүй.
Харин эртний хүмүүсийн гар бичмэл, бүр гараар бичсэн салангид үсэгнүүд хүртэл амаар хэлсэн үгтэй нэгэн адил энергитэй байдаг. Эртний бичвэрүүд зарим нь хүмүүсийг тодорхой үйлдэлд дуудаж, зарим нь мэдээлэл дамжуулж, гуравдахь нь бүхэл бүтэн үйл явдлыг үүтгэж чаддаг байв. Тийм болохоор үг гэдэг нь бодол, бодлын хэлбэржилтийг бий болгогч түлхүүр, механизм, арга хэрэгсэл юм. Толгойд төрсөн бодол үг гэдэг энергиэр дамжин үйлдэл болдог.

Хүмүүсийн овог нэрний үг хүнд өөрт нь хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд нэгэнт нотолсон байдаг. Тийм болохоор урлагийн одод уран бүтээлийн өөрт таарсан нэр авч, улстөрчид нэрээ сольдог.
Үгийн эрчим хүч нь бодолтой нэгэн адилаар энерги хадгалагдах хуулийн дагуу хаанаас ч бий болдоггүй, хаашаа ч алга болдоггүй. Тийм болохоор тархи толгойд нэг удаа бий болсон тодорхой санаа бодол орон зай- цаг хугацаанд мөнхөд оршдог.

Амаар хэлсэн, гараар бичсэн үгс нь тодорхой мэдээлэл, энерги хадгалах төдийгүй түүнийг хэлсэн буюу бичсэн хүнтэй холбогдох холбоос болж өгдөг. Дэлхийн “мэдээллийн сан” нарийн түвшинд ингэж л бий болдог. Үүн дээр үндэслээд хүн заримдаа хэрэгтэй замаа мэдрэмжээрээ олж, зарим асуултад өөрийн мэдэлгүйгээр маш түргэн, үнэн зөв хариулдаг. Тодорхой сэдвээр хүн өөрөө төвлөрч чадвал хөндлөнгийн хүний бодлыг ч тохиолдлоор уншиж чадна гэж үздэг. Өөр өөр цаг үед амьдарч байсан, биесээ мэдэхгүй хүмүүс адилхан нээлт хийх, уран бүтээл туурвихыг үүнтэй холбон тайлбарладаг.
Ингэхэд үг яриа заримдаа өвөрмөц маягийн зэвсэг болдог гэдгийг хэлмээр байна. Үйлдлээс илүү үгээр хүнийг шархдуулах тохиолдол байдаг. Хүмүүс бие биеэсээ харилцан хамааралтай байдаг. Ялангуяа ойр дотны хүмүүсээсээ их хамаардаг. Сонсож буй хүн нь сэтгэл зүрхээр хэр ойр байна төдий чинээгээр түүнийг үгээр шархлуулж мэднэ.

Бидний өвөг дээдэс энэ бүхнийг сайн мэддэг байсан учраас хатуу муу үг нэгэндээ хэлэхгүйг хичээдэг, амны алдсаас айдаг байжээ. Өнөөгийнхөн шиг ална шулна, хулгайч дээрэмчин гэх мэтээр нэг нэгрүүгээ хар муу үг хамаагүй цацдаггүй, харин ч аливаа юмыг зөөлрүүлж эерүүлж хэлдэг сайхан уламжлалтай байжээ. Монголчууд харахад уранхай дээлтэй туранхай царайтай ч амны билэг, ашдын билэг дүүрэн, дотоод сэтгэл нь гэрэл гэгээтэй, бүхэнд хайрлах, уучлах сэтгэлээр ханддаг сайхан уламжлалтай байсан нь чинад ертөнцийн мэдлэг гаргуун байсны илрэл юм.

Д.Мягмардаш

2 “Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно

  1. Pingback: it-support

  2. Pingback: DMPK

Leave a Reply