Н.Нагаанбуу шинэ номнуудаа хэвлүүллээ

book1-1Зохиолч Н.Нагаанбуу хоёр шинэ номоо нэгэн зэрэг хэвлүүллээ. Эхнийх нь “Улаанбаатар” тууж, өгүүллэгүүдийн эмхэтгэл. Энэ номонд “Улаанбаатар” тууж, “Хархорум мөрөөдсөн Абулгази хаан”, “Төрхурах өртөө” баримтат туужуудаас гадна нийслэлийн сэдвээр зохиогчийн янз бүрийн цаг үед бичиж байсан өгүүллэг, шүлэг, нийтлэлүүд нь багтжээ. “Энэ Монголын бүх монгол үндэстнүүд аль ч зүгт аж төрдөг байлаа ч эмээлийн бүүргээ Улаанбаатарын зүг харуулж тавьдаг” гэсэн өмнөтгөлтэй энэ номонд нийслэлийн тухай чухал чухал түүхэн баримт олон байгаа нь анхаарал татаж байна. Мөн зохиолын дүр дүрслэл, хэл найруулга, үйл явдлын сүлжээсэнд зөвхөн Н.Нагаанбуугийнх гэх онцлог харагдах нь зохиолчийн ур чадварын нотолгоо юм.

Хоёрдахь ном нь “Кино зохиолууд” нэртэй. Энэ номонд “Модун хаан”, “Гүр хаан Жамуха”, “Их төрийн голомт”  гэсэн гурван кино зохиол багтжээ. “Их төрийн голомт” баримтат уран сайхны зохиолоор нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Монгол кино” нэгтгэл (найруулагч Ж.Солонго) кино бүтээсэн бол дараагийн хоёр зохиолоор нь кино хийх ажил үндсэндээ эхэлчихээд байгаа аж.

© duuren.mn

Н.Нагаанбуу шинэ номнуудаа хэвлүүллээ

  1. Pingback: hair bundles

Leave a Reply