Атлантын далай дээгүүрх агаарын замыг ганцхан цагт туулна

skreemr-650x454Чарльз Линдберг 1927 онд Атлантын далай дээгүүр 33 цаг 30 минут нисэж байж нөгөө талд нь гарсан амжилт түүхэн гайхамшиг гэгдэж байлаа. Орчин үеийн тийрэлтэт том онгоцнууд энэ зайг өнөөдөр 6.5 цагт туулж байна. Өдгөө хэрэглээнээс хасагдсан дуунаас хурдан Concorde энэ зайг 3 цаг хагаст туулж чаддаг байв. Тэгвэл Канадын зохион бүтээгч Шарль Бомбардьегийн санал болгож буй шинэ төрлийн онгоц энэ зайг 40 минутад л туулна гэсэн онолын тооцоолол хийгджээ.
Skreemr гэж нэрлэсэн энэ онгоц пуужин, тийрэлтэт хөдөлгүүр, цахилгаан соронзон буу гэсэн гурвалсан технологийн тусламжтайгаар дуунаас дөрөв дахин илүү хурдлах гэнэ.
Skreemr 75 зорчигч тээвэрлэнэ гэж тооцож байгаа ч ийм төрлийн онгоц Атлантын тэнгэрт нисэхийг үзтэл нэлээд удаан хүлээх байх хэмээн зохион бүтээгч нь халаглаж байгаа гэнэ.

Skreemr1-650x396

© duuren.mn

Атлантын далай дээгүүрх агаарын замыг ганцхан цагт туулна

  1. Pingback: human hair weave

Leave a Reply