Volvo машингүйгээр машинаа сурталчилж эхэллээ

hololensvolvo-650x323Шведийн  Volvo машины үйлдвэр аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдгаараа алдартай. Аюулгүй байдалтай холбоотойгоор машиндаа суулгасан нэмэлт хамгаалалтуудын зарим нь хүдэнд харагддаг бол, заримыг нь харах ойлгох боломжгүй. Тийм болохоор өөрийн шинээр хийж буй машины аюулгүй байдлын давуу талыг бүрэн сайн харуулахын тулд Volvo нь алдарт Microsoft-той түншилж, машиныхаа загварыг виртуалаар бодит мэт харагдуулдаг болжээ.

Тэрхүү салонд нь болит машин нэг ч байхгүй. Харин худалдан авагчид Microsoft Hololens системийн тусгай шил нүдэндээ зүүхээр тэр нь машиныг холограмм хэлбэрээр бодит мэт харагдуулна. Энэхүү хийсвэр загварыг тойрч үзэж, бүх талаас нь анхааралтай харж болно. Үл үзэгдэх хэсгийг бас нарийвчлан харж болно.

Шинэ, аюулгүй байдал нь илүү сайн машинууд илүү хэмнэлттэй, бас илүү автоматчилагдсан учраас хүмүүст өөрөөс нь хамаарал багатай машин хэрэгтэй гэж итгүүлэхэд заримдаа хүндрэлтэй байдаг. Мэдрэгчдийн ажиллах зарчмыг харуулж тайлбарлах нь уг технологийг борлуулах сайн арга юм.

© duuren.mn

Volvo машингүйгээр машинаа сурталчилж эхэллээ

  1. Pingback: hair bundles

Leave a Reply