Украйнчууд ухаантай золигнууд

kukuruza3_1Украйны Хятад улсад эксортлож байгаа үр тарианы хэмжээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд найм дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүний дотор гол нэр төрлийн бүтээгдхүүн нь эрдэнэ шиш буюу нийтдээ 2 сая 400 мянган тонныг Хятад түншдээ нийлүүлсэн байх юм. Хөрш Орос ахтайгаа сөргөлдөөд л байсан чинь хэдий завандаа ийм овсгоотой ухаалаг ажиллаж амждаг байна вэ? Түүний үрээр энэ оны эхний зургаан сарын байдлаар Хятадад хийж байгаа үр тарианы экспортын орлого нь 800 сая доллар хүрчихсэн байна шүү дээ. Хятадаас арван мянган бээрийн тэртээ алс хол оршдог дайн самууны хөлд нэрвэгдсэн энэ ард түмэн бас л амжуулсан байгаа юм шүү.

Энэ ч бас гайгүй хэрэг. Тэднээс хоёр гурав дахин хол зайтай оршдог Аргентин, Бразилчууд Украйнчуудыг дагуулахгүй овсгоотой, самбаатай ажилласны үрээр Хятадад нийлүүлж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдхүүний орлого зуун тэрбумыг аль хэдийн даваад талийжээ. Хятад улс жилд хэрэглэх шар буурцагны дийлэнхийг буюу 79 сая тонныг гаднаас импортлож байна. Хамгийн сонирхолтой нь Хятадын дотооддоо тариалсан шар буурцагны үнэ нэг тонн нь 4100 юань байгаа бол импортын сайн чанарын шар буурцаг 3000 гаруй юань буюу таван зуун орчим долларын өртөгтэй орж ирж байгаа нь дотоодын тариалагч нарт хүнд цохилт болж байгаа гэнэ. Ямар сайндаа улсаас үнийн зөрүүнд нь тариаланчдадаа татаас өгч байх билээ. Орос ах нар маань ч Украйн дүүгээсээ дутахгүй гээд алс дорнодын бүс нутагтаа шар буурцаг тариалж нэлээд хэдэн ногооны ашиг хүртээд байдаг болсныг та бүхэн хятадын хэвлэл дээрээс уншиж болно. Манай улс төрч нэртэй хэдэн нөхдийн ухаанд ухна ишиг ороод үхчихсэн юм шиг энэ мэт мэдээ мэдээллийн хаагуур явдаг юм бол доо гэж би заримдаа гайхдаг юм. Орчлон хорвоод энэ мэт олон сонин хэрэг явдал болоод байхад манай улс төрчид бахь байдгаараа өргөн нарийн царигаа ярьж маргалдсаар дараачийн арван жилтэй золгох нь дээ.
Урагшгүй ноёнд ухаангүй албат гэгчээр тэднийг энэ мэт мэдээллээр хангаж байх үүрэгтэй сэтгүүлч нөхдийн үүрэг ч бас л учир дутагдалтай санагддагийг нуух юун. “Хөдөө аж ахуй дахь Хятадын сонирхол”, “Эдийн засаг сүйрч гүйцэх нь, та минь” гэх зэрэг сүржин нэртэй нийтлэлүүдийг өнөөдөр та бүхэн сүлжээн дээрээс харсан буй за.
Сэтгүүлчид нь миний яриад байгаа мэдээллийг системтэй судлаж танилцуулаад бодлого боловсруулагч нар түүнийг шүүрэн авч ажил хэрэг болгоод байвал гуравхан сая ард түмнийг бусдын дор оруулалгүй өнгөтэй өөдтэй авч явж болмоорсон доо. Орчлон дэлхийд Оюутолгой, Тавантолгой хэмээх цорын ганц эдийн засгийн гарц байгаа биш дээ, ямар. Алс холын Латин Америкчуудын хүртээд байгаа том бялуу болох шар буурцгийг эх орныхоо шимт хөрсөнд тариалаад жилдээ 10 сая тонныг бэлтгэж өмнөд хөршид экспортлоод байхад л одоогийн манай улсын үндэсний нийт бүтээгдхүүнтэй тэнцэх хэмжээний ашгийг олчихож болно. Мөртлөө манайх газарзүйн байрлалын хувьд давуутай гэдгээ давхар бодож үзүүштэй юм.


101Өөртөө ашиггүй хэдий ч үнэний төлөө дуугарч байгтун! 

Уужим цараатай харж, өргөн хүрээтэй уншиж, илүү дээд өндөрлөгөөс гүн гүнзгий сэтгэцгээе.

Д.Болдбаатар

8 “Украйнчууд ухаантай золигнууд

  1. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  2. Pingback: Corporate Event Managers in Hyderabad

  3. Pingback: DMPK Services

  4. Pingback: Best Corporate Event Management Company in Hyderabad

  5. Pingback: lose weight after birth

  6. Pingback: 360 frontal

  7. Pingback: coehuman Diyala

  8. Pingback: iraq poli1tical & Law

Leave a Reply