“Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах чуулга уулзалт боллоо

12334469_781715935284478_1083041639_oМанай аймагт “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөр 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэнээр 2015 оны 9 сарын байдлаар 2015 оны эхний 9 сарын байдлаар гэмт хэргийн гаралт 21.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 53.7 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 73,3 хувь , тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо 23,4 хувиар буурсан үзүүлэлт гараад байна. Мөн энэ хугацаанд “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрт хамрагдаж, архины хамаарлаасаа татгалзсан 19 иргэнд гэр олгож, 457 иргэнийг мэргэжлийн сургалт, ажлын байранд зуучилан, 111,7сая төгрөгний хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байна.

“Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах чуулга уулзалтаар үргэлжиллээ. Чуулганд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, ЗДТГ-ын дарга М.Болд, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид, Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, ДЗМОУБ-ын ХНХХ-ийн багийн ахлагч Э.Цэцэгсайхан, ХЗЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Зоригт , Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх Ж.Цогтсугар, Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзориг тэргүүтэй удирдлагууд оролцлоо. Мөн 18 сум 4 тосгоноос ирсэн 300 гаруй төлөөлөгчид, Чингис хотын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл чуулганд оролцсон юм. Чуулганыг нээж “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг санаачлагч, зохион байгуулагч, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар үг хэллээ. Үүний дараа чуулганд уригдаж ирсэн зочид, төлөөлөгчид индэрт гарч үг хэлсэн юм. Илтгэлийн дараагаар “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан спорт, урлагийн наадамд бусдыгаа хошуучлан оролцсон тамирчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр АЗДТГ-аас шинээр гаргасан “Хан Хэнтийн алдартан” тэмдэгийн дээжийг “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийг дэмжин ажилласан болон, хөтөлбөрт хамрагдаж, архины хамаарлаасаа татгалзсан зоригтон эрчүүдийн төлөөлөлд гардуулан өгсөн юм. Шагнал гардуулах ёслолын дараа сумдаас ирсэн багуудын дунд зохион байгуулсан урлагийн наадмын гала концерт болж, шилдэгүүдээ шалгарууллаа.

12314965_781715851951153_769641224_o12325480_781715925284479_1515003633_o

12318041_781715901951148_646954433_o12318092_781715845284487_1567832345_o

12318430_781715918617813_1546421548_o12325780_781715885284483_1761336341_o

12325741_781715891951149_1100409691_o12334393_781715841951154_1888445072_o

12325829_781715838617821_810725478_o12325989_781715911951147_885913670_o

12333991_781715928617812_1111081748_o12334267_781715815284490_1455860262_o

 Эх сурвалж:khentii.mn

“Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах чуулга уулзалт боллоо

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply