Монгол бүсгүйн загвараар “Victorinox” компани хутга үйлдвэрлэнэ

12208642_102365636796654_1808817456538746615_nШвейцарын “Victorinox” компани нь гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн алдартай. Тус компаниас жил бүр зарладаг бүтээгдэхүүний загвар дизайны уралдаанд олон орны зураачид, график дизайнерууд, уран бүтээлчид өрсөлддөг.

“Victorinox” компаниас зарласан энэ удаагийн олон улсын хутганы загварын уралдаанд Монголын залуу уран бүтээлч бүсгүйн бүтээл шалгарлаа. Зураач, загвар зохион бүтээгч, график дизайнер Бат-Эрдэнийн Эрдэнэчимэг нь Канад улсын Монреаль хотод амьдардаг аж.

Тус уралдаанд олон улс орноос бүтээл ирүүлснээс 1024 бүтээлээр тасалбар болгожээ. Шалгаруулалт 2 үе шаттай явагдсан бөгөөд 2-р шатанд цахим асуулгаар Б.Эрдэнэчимэгийн “Rainforest walk” нэртэй бүтээл тэргүүлжээ. Иймээс  “Victorinox” компани 2016 оны 5-р сараас Б.Эрдэнэчимэгийн загвараар хутга үйлдвэрлэж, худалдаалахаар болжээ.

Түүний   “Rainforest walk” нэртэй хутганы загвар нь хүрээлэн буй байгалийн зураг чимэглэлийг оруулснаараа онцгой болж, аяны зориулалттай хутга болохыг тодотгожээ.

forest-victorinox_width680 pattern-working-file-2_bigger

rainforest-victorinox_bigger packshot-victorinox-02_width340

Эх сурвалж:victorinox.2016.jovoto.com

Leave a Reply