Монголын уламжлалт хэмжүүр

IMG_102

УРТЫН ХЭМЖҮҮР

Монголчууд уртыг хэмжихдээ хүний бие, гар хөлийн хэмжээг ашиглах, малын биеийн хэмжээтэй дүйлгэх, хүн, малын тодорхой хугацаанд явах замтай харьцуулах, өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлтэй жиших үндсэн аргыг хэрэглэж байжээ. Монгол хүний биеийн дундаж өндрийг 165-170 см буюу 168 см гэж үзэж, гар, хөлийн уртаар хэмжих нэгжийг тогтоожээ. Үүнээс дурьдвал,

Тугалын бэлчээр /500 м – 1 км орчим/

Хонины бэлчээр /1 – 2,5 км/

Аргамжааны газар /20 – 50 м/

Адууны бэлчээр /4-10 км/

Хагас өдрийн газар /40 – 45 км/

Бүтэн өдрийн газар /90 – 100 км/

Хоногийн газар /120 – 130 км/

Зуур хоногт газар/210 – 220 км/

Алхам /1 м/

Тохой /40 см/

Мухар тохой /33 см/

Дэлэм /1 м/

Алд/1,5см/

Төө/20см/

Мухар төө/19 см/

Үзүүр төө Сөөм/18 см/

Мухар сөөм /12-15 см/

Хуруу /2 см/

Бодын туруу /6 см/

Богийн туруу /3 см/

Шагай /10-15 см/

Шилбэ /20 – 25 см/

Өвдөг /50 – 60 см/

Эгэм /дунджаар 135 см/

Барим буюу алга дарам /10 см/

Ямх /3,5см/

Зэрэгцээ гишгэм /21 см/

Цуваа гишгэм /56 см/

  • 1 бээрт – 4 гөрөм.

  • 1 гөрөмд – 2000 алд.

  • 1 алдад – 4 тохой.

  • 1 тохойнд – 20 хуруу.

  • 1 хуруунд – 8 арвай.

  • 1 арвайнд – 8 бүүрэг.

  • 1 бүүрэгт – 8 гич.

  • 1 гичид – 8 үсний үзүүр.

  • 1 үсний үзүүрт – 8 нарийн тоос.

  • 1 нарийн тоосонд – 8 маш нарийн тоос багтдаг байна.

 

ХҮНДИЙН МОНГОЛ ХЭМЖҮҮР

Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийг хэмжих нэгжийг килограммтай харьцуулбал:

Жин = 596,816 г

Лан = 37,301 г

Цэн = 3,7301 г хэмжээтэй тус тус тэнцэнэ.

4 “Монголын уламжлалт хэмжүүр

  1. Pingback: etisalat

  2. Pingback: Shemale.UK

  3. Pingback: Corporate Event Managers in Hyderabad

  4. Pingback: DMPK Services

Leave a Reply