Монгол бүсгүйн бичлэг анхаарал татаж байна

Азийн ер бусын гоо сайхныг харуулсан нэгэн эко дүрс бичлэг цахим орчинд шуугиан дэгдээгээд байна. Мисс Алтангэрэлийн Баярцэцэгийн тухай энэ бичлэг Монгол орон, Монголчуудын гоо үзэсгэлэн орчин үеийн төгс сайхан байдлын тухай өгүүлснээрээ онцлог гэж гадны үзэгчид дүгнэж байгаа аж. Тэд гайхамшигтай сайхан байгаль орчин, монголын нууцлаг соёлыг бахдан магтацгааж байна.

Баярцэцэг нь олон талын авъяастайгаас гадна өөрийн хүсэл зоригоо бодит байдал болгохын төлөө тэмцэж чаддаг дайчин бүсгүй юм. Тэрээр Холивудын Марко Пологийн тухай цуврал кинонд тоглож, загвар өмсөн гадаад орнуудаар зочлохоос гадна Монголдоо 100000 мод тарих ажилд гар бие оролцжээ.

Leave a Reply