К.Раел харь гаригийнхны захиасыг дамжуулагч

Дэлхийн Раелийн хөдөлгөөний тэргүүн, Францын иргэн К.Раел харь гаригийнхан буюу Элохимтай 1970-аад онд уулзсан нэгэн. Уулзсанаар зогсохгүй тэр гаригт зочилж өнгөрсөн үеийн суут хүмүүсийг харжээ. Элохимын захиасыг дэлхийнхэнд хүргэх зорилгоор тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл яваа юм байна. Тиймээс Раелийн хөдөлгөөнийг улс бүрт өрнүүлээд байгаа аж. Мөн харь гаригийнхны захиасыг үг бүрчлэн буулгаж ном болгон гаргажээ.
Раелийн хөдөлгөөний тэргүүн Монголд анх ирсэн үеийнх нь сэтгэгдэл ярилцлагыг Я.Мөнгөнцэцэгийн бичсэнээр толилуулж байна.


1. ХАРЬ ГАРИГИЙНХНЫ ЗАХИАСЫГ ДАМЖУУЛАГЧ

BRAZIL-CLONAID-RAEL“Би Монголд анх удаа ирж байна. Манай Раелийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа орон бол Япон. Гэхдээ энэ хөдөлгөөн Монголд санасныг бодоход сайн өрнөж байна. Дөрвөн жилийн өмнө үүссэн гэхэд одоо 500 гаруй гишүүнтэй болжээ. Миний бичсэн “Харь гаригийнхны захиас” ч хүмүүст их хүрсэн бололтой. Энэ нь буддын шашны сургаалтай тун ойролцоо учраас монголчуудад ойр байсан байх. Харь гаригийнхны захиас бол хүн төрөлхтнийг аврах зорилгоор өгсөн захиас юм. Олон жилийн өмнө дэлхийд дайн болоход тийм ч аюултай байгаагүй. Харин одоо цөмийн зэвсгийн дайн болж дэлхий сүйрэх дээрээ тулна. Дэлхийг аврах нэг л арга бий. Тэр нь энх тайвныг бий болгох.

Дэлхийн хүн төрөлхтөн нэг л гариг дээр амьдарч байгаа учраас улс үндэстэн гэж ялгарч, хил хязгаар тогтоох хэрэггүй. Үүнийг 1973 онд харь гаригийнхан захиж, хүн төрөлхтний гарал үүслийг тайлбарласан юм. Хүнийг бурхан бүтээгээгүй. Дарвины эволюцийн онолоор сармагчингаас ч үүсээгүй. Элохим дэлхий дээрх амьдралыг бүтээсэн. Тэр генийн шинжлэх ухааныг 25 мянган жилийн өмнө нээж бидэн шиг хүнийг бүтээсэн юм. Шинжлэх ухааны аргаар тусгай лабораторид бий болгосон үйл ажиллагааны үр дүнд бид үүссэн юм. Элохим өөрийн үр садаа аюулаас аврахаар захиасаа надад үлдээсэн нь энэ. Элохим гэдэг чинь тэнгэрээс ирсэн хүмүүс гэсэн утгатай үг. Хүмүүс цөмийн зэвсэг, цэрэг дайнд зарцуулаад байгаа мөнгөө энх тайвныг бий болгоход л зориулчихвал болно.  Одоо Элохимын Засгийн газрыг дэлхийд байгуулахаар бид явж байна. Харь гаригийнхныг харсан хүн Монголд олон байдгийг би сонсч байлаа” хэмээн яриагаа өндөрлөж сэтгүүлчдээс асуулт хүссэн юм. Түүнээс дараахь асуултуудад хариулт авлаа.

– Та ярьж байгаа зүйлээрээ дамжуулан ямар нэгэн шашныг сурталчлаад байгаа юм биш үү?
– Дэлхий дээр байгаа шашны бүх урсгалыг Элохим нааш нь илгээсэн. Христийн Моза, Аллахын Мухаммед, Будда, Есүс бүгд түүний элч. Ер нь тэрээр дэлхий рүү  40 гаруй элчийг илгээсэн байдаг. Тэд бүгд амьд сэрүүн Элохимын дэргэд байгаа. Хэзээ нэгэн цагт дэлхий дээр ирэх боломжтой. Элохим өөрийн захиасыг дэлхийд дамжуул гэж намайг сонгосон юм. Тиймээс би Есүстэй өөрийгөө ах дүү гэж боддог.

– Тэгвэл Элохим ертөнцийн эзэн гэсэн үг үү?
– Тийм ээ. Тэр ертөнцийн эзэн.

– Та харь гаригийнхны үл үзэгдэх хөлгөөр тэдний гаригт очсон гэсэн. Хөлөг дотор ямархуу байдалтай байсан бэ. Мөн тэр гариг руу очиход хэдий хэрийн хугацаа шаардсан бэ?
– Элохимтай анх яаж уулзсан, түүнтэй юу ярьсан, тэр гаригт хэрхэн очсон тухай “Харь гаригийнхны захиас” номд тоочсон байгаа. Элохимын тухай бодох зуур л тэнд оччихсон байдаг. Тиймээс одоогийн шинжлэх ухаанаар үүний учрыг олж чадахгүй. Чингэс хааны үед энэ эрнийхэн онгоцоор таван цагийн дотор нисээд очиход тэд ойлгохгүйтэй адилхан шүү дээ.

– Харь гаригт очоод Есүс, Буддаг харсан гэсэн. Тэд ямархуу төрхтэй байх юм?
– Дэлхий дээр амьдарч байхаасаа арай өөр дүр төрхтэй болсон байна лээ. Тэдний ямар царайтай байх нь гол биш. Биеэс нь ямар сайхан гэрэл цацарч байсан нь гайхалтай.

– Элохимын Засгийн газрыг Монголд байгуулах боломж бий юу?
– Бүрэн боломжтой. Аль ч улс зөвшөөрвөл болохгүй гэх газаргүй гэсэн хариултууд өгөөд дахин асуулт хүлээн авахаас татгалзсан юм. Дараа нь Брэгиттэ Бойзеллерээс тодруулга авав.

– Клонийн аргаар анх Дооли хонийг хувилсан талаар тодруулъя?
– 1997онд Дооли хонийг хувилсан л даа. Тухайн үед олон хүн үүнийг эсэргүүцэж байлаа. Тэгэхэд К.Раел “Хүн хэзээ нэгэн цагт мөнх амьдрахын эхлэл нь энэ юм гэдгийг зөвөөр ойлгоосой” хэмээн хэлж байсан юм. Гурван жилийн дараа эрдэмтдийг нэгтгэж, мөнгөтэй ч болсон учраас Клонийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Ингээд 2002 онд анх удаа үр суулгах туршилт амжилттай болсноор өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

– Эхийн хэвлийд хиймлээр суулгасан үр зулбах тохиолдол бий юу?
– Өндгөн эсийн гажгаас болоод зулбах тохиолдол гарна. Эсвэл хувилах гэж буй тухайн эс тохирохгүйгээс ч юм уу ийм зүйл болдог.

– Нас барсан хүнээс амьд эс авч хувилсан уу?
– Орост нас барсан нэг хүний яснаас амьд ДНХ олсон нэг л тохиолдол байгаа. Гэхдээ түүнийг хувилаагүй хадгалж байна. Удахгүй туршилт  хийж хувилах байх.

– Ер нь нас барсан хүнээс амьд эс олдох нь ховор юм уу?
– Оросоос олсон энэ хүн хөлдөж нас барсан байсан. Хөлдүү биед амьд эс байх магадлал өндөр. Саяхан бид Африкийн барнаас хувилах  аргаар хулгана гаргаж авсан. Энэ мэтээр нэг амьтнаас тэс өөр амьтан
гаргаж авах боломжтой.

– Хорт хавдартай эрхтнийг дахин хувилж эрүүлжүүлэх боломж хэр вэ?
– Байлгүй яахав. Тухайн өвчтэй эрхтний эрүүл хэсгийг авч дахин ургуулж эмчилж болно.

– Амьд хүнийг  хувилна биз?
– Тухайн хүнээс эсийг нь авч боловсруулаад түүн дотроос ДНХ-г нь авч ургуулна. Түүнийг хувилахад мэдээж өндгөн эс шаардлагатай. Үүний тулд тухайн эмэгтэйд үр хөврөл тогтох боломжийг судалсны дараа болдог. Хувилсан хүн бол анхныхаа хүнтэй царай төрхөөрөө ихэр мэт адилхан боловч өссөн орчин энэ тэрээсээ шалтгаалан өөр хүн болж төлөвшинө. Өмнөх хүний биеийн хөгжлийн гажгийг  засах боломж бий.

– Хувилсан хүн урт наслах уу?
– Бид өтийг туршилтад оруулахад хувилсан нь жирийнхээсээ 2-3 дахин урт хугацаанд амьдарсан байдаг. Гэхдээ хүний хувьд ерөнхийдөө адилхан наслах боловч биеэ солиод байгаа гэдгээрээ удаан амьдарч байгаа шүү дээ.

– Монголд үүнийг хийх боломж хэр вэ. Энэ талаар манай эрдэмтэдтэй харилцах бодол бий юу?
– Энэ талын үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг танайд нээгдсэн гэж би сонссон. Тэд надтай холбоо тогтоогоод харилцах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ Монголын хуулинд Клонийн аргыг зөвшөөрсөн эсэхийг судалж байж шийднэ.

2. ДУУЧИН, ДУУ ЗОХИОГЧ

portrait_singerРаел 1946 оны 9 дүгээр сарын 30-нд Клауде Ворилхон нэртэйгээр Францын Вичи хэмээх газар төрсөн бөгөөд тэрээр Амбертад байдаг эмэг эх, нагац эгч хоёр дээрээ өсжээ. Яруу найраг, дуу зохиох, дуу дуулах дур сонирхолдоо автсан Раел 15 настайдаа гэрээ орхин гарч Парист очин Клауде Сэллэр хэмээх зохиомол нэрээр дуулах болжээ. Бельгийн од дуучин Жак Брелийг ихээхэн шүтэн бишрэгчийн хувьд тэрээр түүний анх уран бүтээлийн гараагаа эхлэж байсан Парисийн бүх кабарет цэнгээний газруудад, ялангуяа L Echelle de Jacob-д дуулж байв. Тэрээр Le Miel et la cannelleбуюу (Бал шанц хоёр) хэмээх дуугаараа нилээд нэрд гарч, Францын од Далидагийн хуучин нөхөр Люсиен Мориссегийн Disc AZ CEO хэмээх дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсныхаа дараа 1966-1971 оны хугацаанд 5 бичлэг хийлгэсэн байна:

Sacrée sale gueule (Түүний анх 1965 онд бичүүлсэн бичлэг).
Dans un verre de vin
Le Miel et la cannelle (Honey and cinnamon) (1966)
Madam’ Pipi (Mrs.
Toilet attendant) (1966)
Monsieur votre femme me trompe (Mister, your wife is cheating on me) (1966)
Quand on se mariera (When
we’ll get married) (1966)
Mon amour Patricia
(My love Patricia). (1971)

Тэрээр РАЕЛ болсныхоо дараа дуулах, дуу зохиох авъяасаа чөлөөт хайр дурлал, үл хүчирхийлэл, ялгааг хайрлах хайр гэх мэт Раелийн философийн үнэт зүйлс, сургаалиудыг баяжуулахад зориулсанд бид маш их таатай байдаг.
Раел нийтдээ 2000 гаруй дуу зохиогоод байгаа билээ.

3. УРАЛДААНЫ МАШИН ЖОЛООДОГЧ

portrait_racerРаелийн 9 настайгаас илэрсэн өөр нэг авъяас, дур сонирхол бол авто машины уралдаан юм. Шинээр гарсан бүх уралдааны машинуудад хүрч үзэх боломжтой болохын тулд тэрээр авто спортын сэтгүүлч болжээ. Тэрээр өөрийн гэсэн авто машины уралдааны тухай сэтгүүл, Auto Pop гаргасан нь Францын уралдааны машины тухай сэтгүүлүүд дотор нэг номер нь байсан бөгөөд түүнд зээлдүүлсэн машинаар өөрөө уралдаж үзэх боломжтой болсон юм. Ингээд тэр Алайн Прост зэрэг аваргуудыг төрүүлсэн Францын Магни Коурс дахь алдарт Уинфийлдийн уралдааны машины сургуулийг дүүргэжээ. Франц дахь Албигийн уралдааны зам дээр хийсэн анхны уралдаандаа тэрээр маш туршлагатай, нэртэй нисгэгч нарын дунд орон толгойн хэсэгт барианд орсон нь хэн бүхний гайхашралыг төрүүлж байв. Удалгүй тэрээр эхний тойрогт амжилттай уралдах авъяасаараа олны танил болсон бөгөөд заримдаа эхний тойрогтоо 7 хүртэлх машиныг гүйцэж түрүүлдэг байв.

1973 оны 12 дугаар сарын 13-нд биднийг бүтээсэн харь гаригийн эрдэмтдийн нэг түүнтэй уулзаж, энэ сонирхлоо орхиход хүрснээс хойш түүний амьдралд эрс өөрчлөлт гарсан юм. Харин 1994 онд түүний алдарт учралаас хойш 20 гаруй жилийн дараа, түүнийг уралдахыг харахыг хүссэн олон Раелчуудын хүсэлтээр мэргэжлийн авто спортын машины уралдаанд дахин оролцохыг Раел зөвшөөрч олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцох болсон юм. Дэлхий дээрх ҮМНБ-н үзэгдлийг тайлбарлах анхны төв болох UFOland-н хэсэгчилсэн ивээн тэтгэлгээр Раел энэ дур сонирхлоо дагах болсны зэрэгцээ бүтээгчдээс түүнд өгсөн захиасуудыг сурталчилсан хэвээр байна.

Untitled-3Le Mans-н уралдааны аварга Жан Клауд Андрюэт, Депэйллер зэрэг хамтран нисэгч нарын хамтаар Италийн Монза, Испаний Спа, АНУ-ын Дэйтона, Канадын Монтреал, Японы Сүзүки зэрэг дэлхийн эргэн тойронд буй олон шилдэг замууд дээр уралдаж байснаар Раелийн нэр хүнд элит нисгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Мэдээж хэрэг, Раел бол дэлхийн хамгийн хурдан шашны тэргүүн мөн! Өнөөдөр Раел мэргэжлийн авто спортоос тэтгэвэрт гарсан боловч чөлөөт цагаараа онлайн хэлбэрээр автомашины уралдаанд оролцож тоглох дуртай хэвээр. Ялангуяа Live for Speed сайтад өөрийн rael.org/racing нэрээр уралддаг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тоглогч нарын нэг болоод байна.

4. ЭЛОХИМЫН ЭЛЧ

portrait_messenger1973 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 27 настайдаа уралдааны автомашины тухай сэтгүүлээ амжилттай удирдан гаргаж байх үедээ Раел Францын төвд орших Пью де Лассолас хэмээх галт уулын цэцэрлэгт харь гаригийн хүнтэй уулзсан гайхамшигт учрал болсон юм. Энэхүү харь гаригийн зочин түүнд бидний гарал үүслийн тухай шинээр дэлгэрэнгүй тaйлбарлаж, ирээдүйгээ хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өгсөн нь Intelligent Design хэмээх номонд нь тэмдэглэгдсэн юм. Тэр газар зургаан удаа дараалан уулзсаныхаа дараа Раел түүнд өгсөн даалгаврыг хүлээн авч хүн төрөлхтөнд энэхүү цоо шинэ захиасыг хүргэх, хүмүүс Бүтээгчдээ буюу Элохимийг ухамсартай, баярлаж талархсан хүний хувьд ямар нэг төөрөгдөл, айдасгүйгээр найрсгаар угтан авахад бэлтгэх болсон юм. Энэхүү асар том үүргийг бодож тунгаан хэдэн сар өнгөрсний дараа Раел ходоодны шархлаа өвчин тусч, эцэст нь маш их дуртай авто спортын сэтгүүлчийн ажлаа орхиж, түүнтэй уулзсан харь гаригийн хүн болох Яавээгийн өгсөн үүрэгт өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн байна. Уг учралаас хойш нэг жилийн дотор тэр уг үйл явдлын тухай ном бичиж хэвлүүлэн, хэвлэлийн бага хурал зарлаж Францад хоёр удаа гол телевиз, радиогийн нэвтрүүлэгт орж ярилцлага өгсөн юм. 1974 оны 9 дүгээр сарын 19-нд Парист болсон энэхүү анхны олон нийтэд зориулсан бага хурал 2000 гаруй хүний анхаарлыг татаж чадсан байна. Үүний дараахан тэрээр MADECH холбоог байгуулсан нь энэхүү агуу үйлсэд түүнд туслахыг хүссэн бүлэг хүмүүсээс бүрдсэн бөгөөд хожим нь Раелийн хөдөлгөөн болсон юм. 1974 оны сүүл гэхэд уг холбоо 170 гишүүнтэй болсон байв.

Тэд одоо 97 улсын 70000 гаруй гишүүн болж өргөжөөд байна.

1975 оны 10 дугаар сарын 7-нд түүнд хоёр дахь учрал тохиосон бөгөөд энэ удаад түүний хоёрдугаар номд бичигдсэн нэмэлт мэдээллийг болон “Intelligent Design” номын хэсгийг өгсөн байна. Энэ үеэс эхэлж Раел дэлхийн эргэн тойронд аялж Бүтээгчдээ найрсгаар угтан авах хүсэл зорилго нэгтэй хүмүүсийг цуглуулан тив бүрт бага хурал, семинарууд зохион байгуулж ирсэн.

Тэр мөн Мэдрэхүйн бясалгал Sensual Meditation зэрэг хэд хэдэн ном бичсэний дотор түүний сургаалиудын гол хэсэг болсон манай гаригийг илүү ухаалгаар удирдах тухай Оюунчлал “Geniocracy”, мөнх наслах боломж ба шинжлэх ухааны ачаар хүсэн хүлээж болох сайхан ирээдүйн тухай Хүнийг хувилахыг дэмжье “Yes To Human Cloning” зэрэг ном бий. Өнгөрсөн он жилүүдэд хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж ирсний дотор сургуулиудад бэлгэвч хэрэглэхийг дэмжин сурталчлахаас эхлээд гар хангалгыг дэмжин сурталчлах хүртэл; “Ялгааг тэвчих төдий хандах нь хангалтгүй, ялгааг хайрлах ёстой” гэсэн уриатай цөөнхийг дэмжих дэлхий нийтийн компанит ажлаас эхлээд хүний эрхийг хүндэтгэн үздэггүй бүх шашны ном судрыг цензүрдэх шаардлага тавих хүртэл, Клонайд байгуулах замаар хүнийг хувилахыг дэмжихээс эхлээд дэлхий дээрх бүх хүмүүс хоол хүнсээр хангагдах цорын ганц боломж GMO-г дэмжин сурталчлах хүртэл, Clitoraid буюу бэлэг эрхтнээ засуулсан эмэгтэйчүүдэд туслаж тэднийг дахин бэлгийн таашаал эдлэх боломжтой болгоход туслах холбоо байгуулахаас эхлээд Африкийн уламжлалт бүх омгийн ахлагч нарыг нэгтгэж Африкийн Нэгдсэн Улс байгуулахыг уриалах хүртэл олон үйл ажиллагаа явуулаад байна.

Раел дэлхийн эргэн тойронд ажиллаж буй томоохон телевизийн нэвтрүүлгүүдэд зочилж ярилцлага өгсний дотор 60 минут, CNN, FOX, BBC-н мэдээний хөтөлбөрүүд, Breakfast with Frost, Entertainment Tonight зэрэг цөөн хэдэн нэвтрүүлгийг нь нэрлэж болно. Тэр шинжлэх ухааны тухай өөрийн алсын харааг тайлбарлахаар Америкийн Конгресст уригдаж, дэлхийн олон удирдагч нарынд зочилж ирсэн бөгөөд 2000 онд Конго улсын Ерөнхийлөгч Денис Сассоу Н’Гүессо анх түүнийг албан ёсоор хүлээн авч уулзсан юм. Мөн түүнийг олон уран бүтээлчид төдийгүй тэднээс Францын зохиолч Мичел Хоүэллбеск, Хью Хефнер нарыг хүмүүсийг хэлж болно.
Буддын шашны Майдар ч бай, Еврейн шашны Мессиах ч бай, Христийн шашинтнуудын Парацелет ч бай, эсвэл дэлхийн эргэн тойронд буй овог аймгуудын өгсөн өөр ямар нэр ч бай, дэлхийн дээрх шашин соёл бүхэнд ямар нэг элч ирэхийг хүсэн хүлээсэн байдаг. Энэхүү хүсэн хүлээсэн элч нь өмнөх элчүүдийн нэг адил хүн бүрийн таалалдаа авах гэж бус, биднийг Бүтээгчид биднээс юу хүсэн хүлээж байгааг мэдэгдэх гэж ирдэг. Энэ бол Раелийн сүүлийн 30 жил дэлхийн эргэн тойронд эцэж цуцашгүйгээр аялан явж хийж байгаа тэр зүйл бөгөөд ингэхдээ тэрээр өөртөө ямар нэг зүйлийг өмчлөх бус харин тэдний 2035 он гэхэд барьсан байхыг хүссэн Элчин сайдын яамандаа Бүтээгчдээ угтан авахын төлөө бүх зүйлээ зориулахыг зорьж байна.

Эх сурвалж: “Гэрэлт цалиг” сэтгүүл. 2012 он

4 “К.Раел харь гаригийнхны захиасыг дамжуулагч

  1. Pingback: Petplay

  2. Pingback: TS TV Escorts from London

  3. Pingback: 2018 CPNS

  4. Pingback: DMPK Studies

Leave a Reply