Ма-Дазил агуйн нууцаас

grotte 1
Агуйн машин зам өнгөрч буй, гарч буй, харагдаж буй хэсгийн зураг

Франц улсын зүүн Өмнөд хэсэгт орших Ариажэ мужийн нутаг дахь Ма-дазил агуй нь Францад төдийгүй Европт жуулчдын тоогоор дээгүүр ордог ба авто машин доогуур нь хөндлөн гарч өнгөрдөг цорын ганц агуй юм.
2012 оны 03-р сард Францын Үндэсний археологийн авран хамгаалах судалгааны хүрээлэнгийн хэсэг судлаачид агуйн нэгээхэн хэсэг нууцыг илрүүлжээ.


Ма-дазил агуй

Тус агуй нь үлэмж том бөгөөд өндөр нь 51 метр, 45 метрийн өргөнтэй, 500 метрийн урт хөндий хонгил бүхий нэвт агуй хөндий юм.
Тус агуйн хөндийгөөр машин зам дайран гардаг ба агуйгаар дамжин өнгөрөхөд гаднын болон машины дуу чимээ ер сонсогддоггүй ажээ. Энэ нь агуйн дотоод бүтэц болон ханан дахь олон тооны хонхор тогтцоос үүдэлтэй аж.
Агуйн үндсэн гол чухал хэсэг нь бүхэл бүтэн балар эртний үеийн маш олон тооны дурсгалыг хадгалан үлдсэн уран зургийн галерей мэт сэтгэгдэл түрүүлэх олон тооны том жижиг танхим, тасалгаа өрөөнүүд юм.
Нийтдээ баавгайн, цахиурын зэрэг 4 том заал мэт агуйн хонгил нь жуулчдын гол зочилдог хэсэг. Жишээлбэл: Баавгайн яс ихээр олдсон учир баавгайн, цахиур чулуун зэвсэг ихээр олдсон тул цахиурын галерей хэмээн нэрлэсэн байна.

Агуйн хаданд хэдэн мянган араатан, амьтдын зураг бий бөгөөд дийлэнх нь сийлмэл зургууд ажээ. Хадан дээр хурц үзүүртэй зүйлээр сийлж зурсан зургууд. Бизон үхэр. МЭӨ 11.000 жилийн тэртээд холбогдоно.

Агуйн түүх ба нээлтүүд

Хэдэн мянган жилийн тэртээгээс энэхүү агуй нь хүн төрөлхтөн, адгуусан амьтдын аюулаас хамгаалах, амьдран аж төрөх, шинэ соёл, угсаа бүрэлдэн бий болох зэрэг олон соёлт дурсгалыг агуулсан өлгий газрын нэг билээ.
1857 онд анх машин зам, гүүр тавих зориулалттай газар шорооны ажил эхэлж олон тооны эртний, хүй нэгдлийн үеийн эд зүйлс илрүүлсэн нь хуульч, эртний судлагч Эдвард Петийн сонирхлыг ихэд татаж тухайн үеийн чулуун зэвсэг судлаач Гарриго болон Ренолт нартай хамтран анхны малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн байна.
1887-1897 оны хооронд Эдвард Пет олон тооны чулуун зэвсгүүд, мөн Мадалайнын /МЭӨ 17.000 – 10.000 жилийн хоорондох соёл/ соёлын эмэгтэй хүний гавлын яс илрүүлжээ.
1901-1902 онд Абби Брил анхны агуйн хана дахь хадны сийлмэл зургуудыг илрүүлж, МЭ-н агуйн холбогдох он цагийн талаарх судалгааны эхлэлийг тавьсан юм.
1936-1956 Жосеф Манде, 1936-1944 Сань-Жөст, 1972-9182 оны хооронд Алтейра, Вило зэрэг судлаачид судалгаа хийжээ. Үүнээс хойш судалгаа хийгдээгүй өдийг хүрчээ.
Харин 2012 оны 01-р сараас эхлэн агуйг дайран өнгөрөгч замын төв хэсгийн засвар болон шинэ хүлээн авалтын хэсэг барих болсонтой холбогдуулан археологийн судалгааны ажил эхэлжээ. Судалгаа хэний ч бодоогүй нээлтийг хийв.

Шинэ нээлт

Агуйгаас олон тооны эртний урлагийн биет дурсгалууд илэрсэн ба Францын болон гадны улсын музейн үзмэрүүдийн чухал хэсгийг эзэлдэг байна. Морины толгой бүхий Мадалайнын соёлын өв.
Агуйгаас олон тооны эртний урлагийн биет дурсгалууд илэрсэн ба Францын болон гадны улсын музейн үзмэрүүдийн чухал хэсгийг эзэлдэг байна. Морины толгой бүхий Мадалайнын соёлын өв.

2012 оны 3-р сард Малтлага судалгааны явцад агуйн холбогдох он цагийг 2 дахин урагшлуулах соёлт давхарга, баримт нотолгоо илрүүлжээ. Урьд нь тус агуйг манай эриний өмнөх 13.000 – 11.000 оны хооронд хамаарна гэж үздэг байсан бол энэхүү судалгаагаар МЭӨ 35.000 – 33.000 жилийн өмнө холбогдохыг тогтоожээ.

Учир нь агуйн дундуур дайран урсаж өнгөрөх жижиг голын олон удаагийн эргээсээ халин гарах явцад эртний соёлт давхарга ил гарчээ. Тус соёлт давхаргыг судлахад амьтны яс зэргүүд илэрч, радиокарбони шинжилгээгээ үр дүнд дээрх он цагт холбогдох нь тогтоогджээ. Судалгааны ажил үргэлжлэн явагдаж байна.
Үүнтэй холбогдуулан мужийн түүх, соёл хариуцсан төрийн байгууллагаас тусгай анхаарал хандуулж, тогтвортой ул суурьтай судалгаа хийх бололцоог бүрдүүлэх тал дээр анхааран хамтран ажиллахаар гарын үсэг зуралцлаа. Түүнээс гадна Тулуз хотын Археологийн сургуулийн судлаачид хамтран ажиллахаар болжээ.

“Эцэст нь энэхүү нээлт нь олон жилийн туршид Ма-дазил агуйн талаарх үзлийг өөрчилж буй төдийгүй Францын чулуун зэвсгийн судалгаанд чухал нээлт боллоо. Энэ нь тус агуйн эхлэл бөгөөд цаашдаа ямар шинэ нээлт илрүүлэхийг бид таашгүй юм” хэмээн судалгааны бүрэлдэхүүн мэдэгджээ.

Р.Гүнбадрах /Археологич/

47 “Ма-Дазил агуйн нууцаас

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: GVK BIO

  3. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  4. Pingback: binaural

  5. Pingback: gvk biosciences

  6. Pingback: friv

  7. Pingback: Eavestrough Cleaning

  8. Pingback: Bola Online Terpercaya

  9. Pingback: dig this

  10. Pingback: lace frontal

  11. Pingback: Drug Metabolism and Pharmacokinetic Studies

  12. Pingback: اوس الخزرجي

  13. Pingback: iraq Qanoon

  14. Pingback: Coe Aws Alkhazraji

  15. Pingback: learn how to remove dents

  16. Pingback: UK Chat

  17. Pingback: church suits

  18. Pingback: cmovieshd

  19. Pingback: empresas informática

  20. Pingback: warehouse for sale

  21. Pingback: Klotho gene

  22. Pingback: iq colarts

  23. Pingback: ADME Assay Development Studies

  24. Pingback: intestinal permeability assay development services

  25. Pingback: Metabolite identification

  26. Pingback: corporate brand management services

  27. Pingback: gitano

  28. Pingback: informasi tes cpns tahun 2018

  29. Pingback: 토토사이트 추천

  30. Pingback: bitcoin gambling site

  31. Pingback: 2018 new casinos 2018

  32. Pingback: https://phonewholesalenation.com

  33. Pingback: www.bitcoinsportsbooks.info

  34. Pingback: online casino reviews

  35. Pingback: Contract Research Organization

  36. Pingback: UK Chat

  37. Pingback: Hvac-finders.info

  38. Pingback: PK studies

  39. Pingback: lequipe 21

  40. Pingback: best all in one exercise equipment

  41. Pingback: Teen Chat

  42. Pingback: http://www.ebank97.com/gguo/list.php?catid=27

  43. Pingback: Podcast

  44. Pingback: find 24 hour dental care for kids

  45. Pingback: review

  46. Pingback: automated purchase order system

  47. Pingback: double glazing installers peterborough

Leave a Reply