Байт харваачид медалийн хур буулгалаа

Гүрж Улсын Батуми хотод 2015 оны 10 дугаар сарын 14-17-өдрүүдэд болсон Байт харвааны 11 дэхь удааагийн Олон Улсын тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний өдрүүдэд бороотой, цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй ч манай тамирчид медалийн хур буулгаж чадлаа. Эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль, эрэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль тус тус хүртсэн байна.  

Тэмцээний гурав дахь өдөр болсон холимог болон эрэгтэй, эмэгтэй багийн шигшээ харваанд монголын баг тамирчид мөн амжилттай оролцож бүх харваанд алтан медалийг авч чадлаа.

Холимог багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Д.Мирослава нар харвасан бол эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Отгонболд, эмэгтэй багийн төрөлд ОУХМ Д.Мирослава, ОУХМ Н.Ариунбилэг, СМ Ч.Оюунтунгалаг нар тус тус харвасан байна.  

Бүх тамирчид, дасгалжуулагчиддаа халуун баяр хүргэж, энэ эрч хүчээрээ Азийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож, медалийн буухиагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Рио-2016” Олимпийн наадмын эрхээ авахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!

12168435_859666367485648_1370940034_o 12168769_859666550818963_2104151124_o 12169590_859666770818941_342346172_o 12169955_859666587485626_2072144400_o 12171275_859665897485695_1050209876_o

12169232_859666497485635_1045571448_o

5 “Байт харваачид медалийн хур буулгалаа

  1. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  2. Pingback: friv 2

  3. Pingback: DMPK

  4. Pingback: adme

  5. Pingback: casino games

Leave a Reply