Элэгний өвчин үүсгэгч вирусууд

Бидний дунд элэгний өвчнөөр өвдөн архагшсан хүмүүс цөөнгүй бөгөөд энэ өвчин Монгол орны хүн амын дунд сүүлийн жилүүдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын хэмжээнд хүрсэн тухай хэвлэлүүд сүүлийн үед мэдээлэх болов.
Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь нь А, В, С вирусийн гаралтай байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын төрөл улам олон янз болж байна.

Дээрх элэгний өвчин үүсгэгч вирусууд нь элгийг үрэвсүүлж, гэмтээж, элэгний хөнгөн үрэвсэлээс архаг идэвхит хэлбэр – элэгний сорвижилт – цирроз, элэгний хорт хавдар үүсгэн улмаар үхэлд хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс элэгний өвчин гэх ерөнхий ойлголтоор энэ өвчнүүдийг мэддэг бол энэ А, В, С, Н … гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бүр анхаардаггүй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр үүсгэгдсэн элэгний өвчнүүд нь тусдаа тусдаа бие даасан хэлбэрүүд бөгөөд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь ч өөр өөр болой.


 

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “А” ВИРУС

Бохирдсон ус, түүхий хясаа, хавтаст хясаануудаар дамжин хүнсний ногоог дутуу угааж хэрэглэснээс элэгний А хэлбэрийн халдвар тархана.

Бохирдсон ус, түүхий хясаа, хавтаст хясаануудаар дамжин хүнсний ногоог дутуу угааж хэрэглэснээс элэгний А хэлбэрийн халдвар тархана.

А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин.

Хүнсний ногоог дутуу угааж хэрэглэснээс элэгний А хэлбэрийн халдвар тархана.

Хүнсний ногоог дутуу угааж хэрэглэснээс элэгний А хэлбэрийн халдвар тархана.

Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:
1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших.
2. Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах
3. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх.
3. Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “Ц” ВИРУС

Үсчин, хумсны салонууд Үс засах багажаар дамжуулан элэгний В, С вирус тархах (2% -5%). боломж бага байдаг. Гэсэн хэдий ч өөрийн хумсны файлууд, болон үсний хэрэгслэл бусад багажуудаа авчирч үйлчлүүлэх нь таны халдвар авах эрсдлийг бууруулна.

Үсчин, хумсны салонууд
Үс засах багажаар дамжуулан элэгний В, С вирус тархах (2% -5%). боломж бага байдаг. Гэсэн хэдий ч өөрийн хумсны файлууд, болон үсний хэрэгслэл бусад багажуудаа авчирч үйлчлүүлэх нь таны халдвар авах эрсдлийг бууруулна.

Ц хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгийг ард түмэнд “шиприцийн шар” гэж нэршсэн байдаг.
Судлаачид “Ц” хэлбэрийн элэгний үрэвслийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та “Ц” вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өндөр, өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явцтай үргэлжилдэг.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “В” ВИРУС

Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж /ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.
АНУ-д “В” вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.

“В” ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?

Бэлгийн харьцаа Элэгний В вирусийн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох нь шинэ халдварын гол шалтгаан болж байна. Элэгний В вирус нь халдвартай хүний цус, үтрээний шингэн, эсвэл үрийн шингэнээр дамжин халдвар авдаг. Иймээс халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орохын өмнө В вирусийн эсрэг вакцин хийлгэж өөрийгөө хамгаалах нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм. Бэлгэвч бас таны эрсдэлийг бууруулахад туслах болно.

Бэлгийн харьцаа
Элэгний В вирусийн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох нь шинэ халдварын гол шалтгаан болж байна. Элэгний В вирус нь халдвартай хүний цус, үтрээний шингэн, эсвэл үрийн шингэнээр дамжин халдвар авдаг. Иймээс халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орохын өмнө В вирусийн эсрэг вакцин хийлгэж өөрийгөө хамгаалах нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм. Бэлгэвч бас таны эрсдэлийг бууруулахад туслах болно.

Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. Өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бөгөөд энэ нь уг элэгний үрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггүй. Ихэнхдээ элэгний В вирусийн халдвар авч өвчилсний дараа жижиг шинж тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг санаатайгаар тараасантай адил болно.

Бадамжав Сэлэнгэ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=113635995650547&id=100010124403675

26 “Элэгний өвчин үүсгэгч вирусууд

  1. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  2. Pingback: دانلود فیلم

  3. Pingback: invitro pharamacology

  4. Pingback: DMPK Services

  5. Pingback: Corporate Events Vendors in Hyderabad

  6. Pingback: Wedding Planners in Hyderabad

  7. Pingback: human hair weave

  8. Pingback: iq colarts

  9. Pingback: Appliance repair North York

  10. Pingback: Kuruganti Events

  11. Pingback: http://www.guaranteedppc.com

  12. Pingback: contract research organizations for outsourcing pharmacokinetic studies

  13. Pingback: freemoviesz

  14. Pingback: questions

  15. Pingback: csgo ranked accounts

  16. Pingback: Caco-2 cell model

  17. Pingback: iPhone ricondizionati

  18. Pingback: Ryg– led problemer

  19. Pingback: telefoonhoesjes

  20. Pingback: check my blog

  21. Pingback: bitcoin gambling site

  22. Pingback: 토토사이트 추천

  23. Pingback: silne krwawienia

  24. Pingback: Free UK Chat

  25. Pingback: matrimonial website design

  26. Pingback: british dragon reviews

Leave a Reply