Хэлний засаглал

Би оюутнууддаа «нуух» биш «луух», «хатавч» биш «хацавч» гэх учиртай юм шүү гэж хэр чадлын хэрээр монгол хэлний хичээл заадаг. Монгол хэлний ямар ч толь бичиг дээр бялуурах, пологтох гэсэн үгийг та бүхэн тэр болгон олж харахгүй. Энэ утгыг илэрхийлэх үндсэн Монгол нэрийдэл нь «шандуурах» болой. «Шандуун» гэвэл тос ихтэй өег хоол болох нь одоо ойлгогдоод ирж байгаа биз дээ.

Бидний ойлгоцоор алим буюу ярианы хэлэнд яавлаг гэж нэрлэдэг жимсийг угтаа бол хуучин цагт «алмарад» хэмээн нэрлэдэг байжээ. Харин одоо лийр гэдэг хятад нэрээр хэлж заншсан жимсний үндсэн монгол нэрийдэл «алим» байсан ажээ. Хэлний засаглалын гажуудал газар авсны харгайгаар «алмарад» нь яблоко хэмээх орос үгийн сунжирсан дуудлага буюу яавлаг болон хувирч харин «алим» нь лийр хэмээх хятад нэрийг зээлэн хэрэглээд зогсохгүй энэ гажуудлыг засах гэсэн хэн нэгэн хэтэрхий мэргэн жараахай яавлагийг «алим» гээд монголчилсон нь үндсэн утгыг бүр ч холион бантан болгоод хаячихсаныг яалтай билээ. Хэрвээ та Өвөрмонголд очоод яавлаг авъя гэвэл «алмарад», лийр авъя гэвэл «алим» гэж хэлэх ёстойгоо санаж явахад гэмгүй шүү. Зарим хошин урлагийн хамтлагийнхныг дууриаж өвөрлөгчдийгөө монгол хэлээ мэддэггүй гэж элэглэвээс өөрөө эвгүй байдалд орж мэднэ гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

«Хус» гэдэг үг хус модноос гадна багвар буюу хоолны сав гэсэн утгатай. «Бодон» гэдэг нь бодон гахайнаас гадна малүү буюу архи агуулах том савыг хэлдэг гээд яриад байвал бас л дуусашгүй үргэлжилж мэднэ. Явган сандлын үндсэн монгол нэрийдэл «исэр» гэдэг байсныг бас л мэдүүштэй. Яндан гэдэг нь хятад гаралтай үг юм. Яг үгчилбэл «Утааны хоолой» гэсэн утгатай. Харин яндангийн үндсэн нэрийдэл нь «хулан» юм. Манж хэлэнд ч янданг бас л монголтой адилхан «Хулан» гэдэг байсан тухай би саяхан сонирхолтой өгүүлэл уншсан. Ер нь манж хэлний үгсийн сангийн 25 хувь нь монгол үгс байдаг гэдгийг уншигч та мэдэх үү? Задгай зуухыг «ховон» гэдэг байсан бол архи аягалах задгай том амтай цомыг «хувин» гэдэг байжээ. Харин бид одоо хувинг утга шилжсэн байдлаар хэрэглэдэг байх нь. Утга шилжих гэснээс «луух», «хацавч» зэрэг нь авиа сэлгэх хэмээгч хэл шинжлэлийн тусгай судлагдахуун юм шүү.

12079278_10206129864260030_7955283605559012706_nДор би хувин гэж архи сөгнөх ямар хэрэгсэл байсны зургийг оруулав. Угтаа бол «эвэр хундаганаас» үүдэлтэй архины хэрэгсэл байжээ. Сөгнөхийн өөр нэгэн монгол нэрийдлийг «хэмнэх» гэдэг байжээ. Уншигч та “Тэгвэл хувингийн үндсэн монгол нэрийдэл юу байсан юм бэ?” гэж асуух гээд байна уу? «Гадар» гэдэг байсан аж. Данх, тунхуу гэдэг нь бас л хятад үг юм шүү. Харин үндсэн монгол нэрийдэл нь «дэвэр» болой.

Монгол хэлийг хүүхэд багачууддаа энэ талаас нь зааж сургадаг бол “Монгол хэлний хичээл” гэж гадаадын хүнд харь хэлийг зааж байгаа мэт учиргүй дүрэмдсэн уйтгартай залхаалт биш харин ч сонирхолтой хөгжилтэй сургалт болон хувирмаар санагддаг юм.


101Өөртөө ашиггүй хэдий ч үнэний төлөө дуугарч байгтун! 

Уужим цараатай харж, өргөн хүрээтэй уншиж, илүү дээд өндөрлөгөөс гүн гүнзгий сэтгэцгээе.

Д.Болдбаатар

9 “Хэлний засаглал

  1. Pingback: tfarjo

  2. Pingback: snmptn 2018

  3. Pingback: trading für anfänger

  4. Pingback: dlan

  5. Pingback: zdporn.com

  6. Pingback: pezevenk

  7. Pingback: DMPK

  8. Pingback: Best Engineer Aws Alkhazraji

  9. Pingback: engineering

Leave a Reply