Ном, хэвлэлийг хамгийн үр дүнтэй унших арга

Хүний харц юм унших үед урсгал хэлбэрээр хөдөлдөггүй, харин тодорхой давтамжтайгаар “үсэрч” байдаг. Текстийн нэг хэсэг дээр харц тогтмогц хүн тэр хэсгийн үгнүүдийг унших бөгөөд харин харц дараагийн зогсоол руугаа яг шилжиж байх (үсрэх) үед бол юм харагдахгүй. Зарим хүмүүс, ялангуяа багаасаа ном уншиж сураагүй хүмүүсийн харц нь үг бүр дээр тогтдог учраас тэд маш удаан уншдаг. Харин сурамгай уншигчид бол харцаа хоёроос гурав, эсвэл бүр түүнээс ч илүү үгний хооронд үсэргээд сурчихсан болохоор хурдан уншина. Хурдан уншиж суръя гэвэл номныхоо хуудсууд дээр босоо шугамнууд харандаагаар шугамдаж татаад дасгал хийх хэрэгтэй. Эхлээд харьцангуй ойрхон, тухайлбал дундаа 2-3 үгийн зайтай шугамдах бол сүүл рүүгээ зайг нь ихэсгэж, нэг мөрийг ердөө 2-3 хуваах хэрэгтэй. Ийм дасгал хийхэд эхэн үедээ ядрах боловч мэдрэлийн ядаргаанд орчихно гэж санаа бүү зов. Бид ер нь нүд, тархиныхаа хүчин чадлын өчүүхэн хувийг ашигладаг шүү дээ.

teen-reading-bookХүн мэргэжлийн ном хэвлэл унших арга барилаа эртнээс төлөвшүүлж авах хэрэгтэй. Харамсалтай нь зарим хүмүүсийг харахад үргэлж л номын санд сууж, ном уншиж байх авч сарын дараа л уншсанаа мартсан байдаг. Хайран цагаа зарцуулсан хөдөлмөр нь ингээд талаар өнгөрөхөөр юутай харамсалтай.
Би нэг ажлыг хоёр дахин хийхэд үнэн голоосоо дургүй. Хэрэв та ч бас над шиг бодож байвал миний одоо танилцуулах гэж буй, ном хэвлэлийг хамгийн үр дүнтэй унших аргыг эзэмшээрэй. АНУ-ын эрдэмтэн Ф.Робинзоны 1970 онд анхлан боловсруулсан PQRST аргыг дур мэдэн монголчлоод ТА УНШ болгосныг минь өршөөнө биз. Энэ аргын дагуу аливаа материалыг таван үе шаттайгаар уншина. Үе шат тус бүрийг доор дэлгэрэнгүй танилцуулъя.


1. Танилцах (Preview)
Эхлээд унших гэж буй номтойгоо товчхон танилцах хэрэгтэй. Гол нь тухайн ном чухам ямар сэдэвтэйг илрүүлж, ямар зорилгоор унших, юу олж мэдэх боломжтойгоо тодорхой болговоос зохино. Үүний тулд юуны өмнө нэр, гарчиг, өмнөх үг, оршлыг нь уншина. Ялангуяа гарчгийг нь анхааралтай судлаарай. Түүнээс гадна зохиогчийнх нь талаар боломжийнхоо хэрээр бага сага мэдээлэл авчихад гэмгүй. Мэргэжлээрээ олон жил ажилласан, урьд нь ном бичиж байсан хүний ном шинэхэн сургууль төгссөн хүний анх удаа бичсэн номноос хавьгүй илүү чанартай байх нь ойлгомжтой. Мөн цаашилбал ашигласан хэвлэлийн жагсаалтыг нь гүйлгээд харчих хэрэгтэй. Шинжлэх ухааны мэдээлэл авах хүсэлтэй хүний хувьд мэдээж хэн нэгний санаанаасаа зохиосон “уран зөгнөл”, эсвэл үндэслэлгүй таамаглалууд уншиж цагаа үрэхийн оронд тухайн салбарт урьд нь хийгдэж байсан судалгааны үр дүнгүүдээс иш татаж, бодит мэдээ баримтаар баталгаажсан материал унших нь илүү ач холбогдолтой. Гадаадад сурч буй оюутнуудад анхааруулахад та бүхэн гадаад эрдэмтэд бүгдээрээ мундаг эрдэмтэй, бичсэн бүх ном нь сайн гэж бодож болохгүй шүү. Хаа газар адилхан, чанаргүй ном чанартайгаасаа хавьгүй олон байдаг.
Хэрэв тухайн номонд дүгнэлт (Summary) буюу хураангуй (Abstract) байвал заавал унших хэрэгтэй. Уншихдаа бүр маш анхааралтай уншина шүү. Яагаад гэвэл сүржин нэр, гарчигтай боловч даржин агуулгатай ном цөөнгүй байдаг учраас нэр, гарчиганд хуурталгүй агуулгатай нь заавал урьдчилан танилцах нь зүйтэй. Ийнхүү номтойгоо танилцсаны эцэст унших үгүйгээ шийднэ. Тааралдсан ном болгоноо уншаад байх ер нь дэмий шүү дээ. Хэрэгцээтэй мэдээллээ авч чадна гэж бат итгэсэн номоо л унших хэрэгтэй.

2. Асуулт тавих (Question)
Ингээд тухайн номоо уншихаар нэгэнт шийдсэн бол одоо тодорхой асуултууд тавих хэрэгтэй. Энэ нь уншилтаа төлөвлөж буй нэг хэлбэр юм. Асуултуудын зарим нь зөвхөн тухайн номын агуулгатай холбоотой байхад зарим нь эргэцүүлэл маягтай байж бас болно. Эхлээд та тухайн номыг зохиогчоос ярилцлага авах гэж байна гээд бодчих. Тэгвэл ямар асуултууд тавих вэ? Жишээ нь “Та энэ номыг хэнд зориулж бичсэн бэ?”, эсвэл “Таны энэ ном уншигчдад зөвхөн мэдээлэл олгох зорилготой юу, аль эсвэл тэднийг ухуулах буюу шинэ санаа, сэдэл өдөөх зорилготой юу?” ч гэдэг юмуу. “Та дүгнэлтээ хэрхэн нотолж байна вэ? гэсэн асуулт байж болно. Харамсалтай нь зохиогч хажууд чинь байхгүй учир та эдгээр асуултууддаа зохиогчийн өмнөөс өөрөө хариулах болно. Дараа нь уг номын талаар хэлэлцүүлэг хийх байна гэж төсөөлөөд үүндээ зохицсон асуултуудыг бодож ол. Жишээ нь “Зохиогчийн гаргасан дүгнэлт, энэ салбарт хэвшил болсон үндсэн онолтой нийцэж байна уу, эсвэл зөрчилдөж байна уу?”, мөн “Энэ номон дахь мэдээлэл миний урьд нь уншсантай хэрхэн холбогдох боломжтой вэ?” гэх мэт. Ийнхүү тодорхой асуултууд тавьж, хариулт эрэлхийлж унших нь зүгээр л “Юу ч гэсэн уншаад үзье” гэх байдлаар уншихаас хамаагүй илүү сонирхолтой бөгөөд үр дүнтэй.

3. Унших (Read)
Юу ч гэсэн нэр томъёоны толь хажуудаа тавьчих. Аяга өтгөн кофе байхад бас илүүдэхгүй. Тэгээд анхаарал чинь төвлөрч байвал шууд унш, хэрэв сэрвэлзээд байвал анхаарал төвлөрүүлэх дасгал хий. Жишээ нь цагийнхаа секундын зүүг 2 минутын турш ширт, эсвэл нүдээ аниад толгой дээр чинь нэг жүрж байна гэж төсөөлөөд түүнийг нэг минутын турш унагахгүй байхыг хичээ. Цаасан дээр нэг минутын туршид наймын тоонууд томоор зурж бас болно.
Уншиж байхдаа түрүүний томъёолсон асуултуудаа үе үе эргэн харж, хариултуудыг нь олж чадаж буй эсэхээ шалгаж байх хэрэгтэй. Хэрэв асуултууд чинь тохиромжгүй, эсвэл хангалтгүй санагдвал өөрчлөх буюу шинэ асуултууд нэмж болно. Ингээд асуултуудад чинь хариу болж чадахуйц, өөрөөр хэлбэл таны унших болсон шаардлагыг чинь хангахуйц хэсгүүд дээр голлон анхаараарай. Зохиогчийн хамгийн гол санаа, дүгнэлтүүдийг зөвхөн уншаад зогсохгүй, бас бичиж тэмдэглээд авчихад илүүдэхгүй. Сүүлд нь мартсанаа сэргээе гэвэл бүтэн ном дахин эхнээс нь уншихын оронд өөрийнхөө тэмдэглэснийг харчихвал маш их цаг хожно. Зохиогчийн хэрэглэсэн тэмдэглэгээнүүд, хүснэгт, зураглал, бүдүүвчүүдийг сайтар судал.

4. Нэгтгэн дүгнэх (Self Recitation)
Одоо номоо хамхиад гол санаанууд, дүгнэлтүүдийг нь эргэн санах гээд үз. Тавьсан асуултууддаа одоо уншсандаа тулгуурлан өөрийнхөө үгээр хариулахыг хичээ. Хариулж чадахгүй бол дахиад эхнээс нь унш. Хэрэв шинэ асуултууд тавимаар санагдвал тэр дор нь томъёолоод хариуг нь хайж ол.

5. Шалгах (Test)
Дээрхи 4 үе шатыг туулсан бол одоо нийтэд нь дүгнэнэ. Эхлээд бүлэг болгоны гарчгийг харж байгаад тус бүлгийн агуулгыг өөрийнхөө үгээр ярьж үзэх хэрэгтэй. Бүх асуултынхаа хариуг олж чадсан эсэхээ шалгаад дараа нь өөрийнхөө бичсэн тэмдэглэлийг шаардлага хангахуйц болсон эсэхийг нягтлах хэрэгтэй. Дутуу мэдээллээ нэмж оруул. Зарим тохиолдолд тухайн номноос авахыг хүссэн мэдээллээ бүрэн дүүрэн авах боломжгүй байх нь ч бий. Энэ тохиолдолд дараа нь өөр ямар ном уншихаа бас төлөвлөнө. Уншлагын энэхүү үе шатанд ганц хүн биш, харин хоёулаа хамтарч уншсан номынхоо тухай харилцан ярилцаж, бие биенээ шалгах маягаар давтвал илүү үр дүнтэй.
Ингээд та бүхэнд уншлагын таван үндсэн үе шатуудыг танилцууллаа. Одоо нэмэлт мэдээлэл болгож ном унших хурдыг сааруулдаг дөрвөн түгээмэл дутагдлыг танилцуулъя. Та бага хугацаанд ихийг уншиж ойлгохыг хүсвэл эдгээр дутагдлаас зайлсхийж яваарай.

-Үгчилж унших
Хүний харц юм унших үед урсгал хэлбэрээр хөдөлдөггүй, харин тодорхой давтамжтайгаар “үсэрч” байдаг. Текстийн нэг хэсэг дээр харц тогтмогц хүн тэр хэсгийн үгнүүдийг унших бөгөөд харин харц дараагийн зогсоол руугаа яг шилжиж байх (үсрэх) үед бол юм харагдахгүй. Зарим хүмүүс, ялангуяа багаасаа ном уншиж сураагүй хүмүүсийн харц нь үг бүр дээр тогтдог учраас тэд маш удаан уншдаг. Харин сурамгай уншигчид бол харцаа хоёроос гурав, эсвэл бүр түүнээс ч илүү үгний хооронд үсэргээд сурчихсан болохоор хурдан уншина. Хурдан уншиж суръя гэвэл номныхоо хуудсууд дээр босоо шугамнууд харандаагаар шугамдаж татаад дасгал хийх хэрэгтэй. Эхлээд харьцангуй ойрхон, тухайлбал дундаа 2-3 үгийн зайтай шугамдах бол сүүл рүүгээ зайг нь ихэсгэж, нэг мөрийг ердөө 2-3 хуваах хэрэгтэй. Ийм дасгал хийхэд эхэн үедээ ядрах боловч мэдрэлийн ядаргаанд орчихно гэж санаа бүү зов. Бид ер нь нүд, тархиныхаа хүчин чадлын өчүүхэн хувийг ашигладаг шүү дээ.

-Уншсан хэсгүүдээ эргэж унших.
Заримдаа юм уншиж байхад харц өөрийн эрхгүй нэг л мэдэхэд уншчихсан хэсгүүд рүү ухарчихсан байдаг. Энэ нь анхаарал сайн төвлөрөөгүйн шинж юм. Үүнээсээ сэргийлье гэвэл уншчихсан мөрнүүдээ цаасаар таглаад бай. Мөн л нилээд дасгал шаардах боловч хурдан уншаад сурчихвал дасгал хийхэд зарцуулсан цаг чинь сүүлд нь хэд нугарч нөхөгдөнө гэдэгт итгээрэй.

-Үглэж унших.
Зарим хүмүүс унших явцдаа уншсанаа амандаа үглээд байдаг. Энэ бол маш буруу хэвшил. Учир нь нүдээрээ унших нь амаараа ярьснаас хэд дахин илүү хурдан. Тэгэхээр үглэж уншиж буй хүн нүднийхээ унших хурдыг хүчээр сааруулж байна гэсэн үг. Гэхдээ ойлгоход маш хэцүү буюу эсвэл цээжлэх хэсгүүдийг аажуухан уншиж, өөртөө дуулдахаар чангахан шиг дуудаж болно.

Харц булаахаар эд зүйлс хажуудаа байлгах.
Юм уншиж байхад зөвхөн ном руугаа л харах хэрэгтэй. Гэтэл ширээн дээр элдэв сонирхолтой эд зүйлс (гар утас, зураг гэх мэт) байвал нэг л мэдэхэд нүд чинь ажлаа хийхээ болиод “араар тавьж” байж мэднэ шүү. Тийм учраас яг ном унших үедээ ширээн дээрээ байгаа зүйлүүдийг бүгдийг нь юм уу, ядаж харц булааж мэдэх гол обьектуудыг нүдэнд харагдахааргүй газар далд хийх хэрэгтэй.

Б.Эрдэнэболор

33 “Ном, хэвлэлийг хамгийн үр дүнтэй унших арга

  1. Pingback: avocat csst gratuit

  2. Pingback: TS TV Escorts from London

  3. Pingback: GVK BIO

  4. Pingback: DMPK Studies

  5. Pingback: roof contractor near me

  6. Pingback: have a peek at this site

  7. Pingback: Corporate Event Management Company

  8. Pingback: 360 frontal

  9. Pingback: Aws Alkhazraji

  10. Pingback: apoio informático

  11. Pingback: Yusuf kısa

  12. Pingback: http://guaranteedppc.com

  13. Pingback: green coffee

  14. Pingback: pendaftarancpns2018

  15. Pingback: __p

  16. Pingback: CPNS 2018 Kota Bau-Bau

  17. Pingback: carpet cleaning prices borehamwood

  18. Pingback: colarts.uodiyala.edu.iq

  19. Pingback: Recipe Videos

  20. Pingback: forex signals

  21. Pingback: java

  22. Pingback: ADME Assay Developement

  23. Pingback: كلية العلوم جامعة ديالى

  24. Pingback: Simonovic

  25. Pingback: Predrag Timotić

  26. Pingback: Entertainment News

  27. Pingback: Target to IND filing DMPK

  28. Pingback: iPhone ricondizionati

  29. Pingback: 안전놀이터

  30. Pingback: www.bitcoinsportsbook.info

  31. Pingback: fitness gear

  32. Pingback: UK Chat Rooms

  33. Pingback: Fully integrated bioanalysis services

Leave a Reply