Ноход, эздийн ижил нүүрний хувиралууд

Германы Опифанти хэмээх гэрэл зурагчин нохдын зургийг эздийнх нь хамт авчээ.

Тэрээр энэ талаар бичихдээ “Би гурван жилийн өмнө нэгэн бяцхан гөлөгтэй болсон юм. Түүний гаргаж байгаа нүүрний хувирал хүнийхтэй ижил юм шиг санагддаг байсан. Тиймээс нохдын нүүр хувирлын зургийг эздийн хамт авах санааг олж энэхүү зураг авалтад сайн дураараа оролцох хүмүүс байна уу гэж өөрийн фэйсбүүк цахим хуудсандаа бичиж тэднийг сонгосон” гэжээ.
Тэр эхлээд нохдын зургийг авчээ. Дараа нь түүний гаргасан төрхтэй адилхан эздийнх нь зургийг авсан байна.

Эх сурвалж: http://photo.huanqiu.com

Ноход, эздийн ижил нүүрний хувиралууд

  1. Pingback: lace frontal

Leave a Reply