БНХАУ-ын шилэн гүүр жуулчдын хөл дор цуурчээ

Хятадын Хэнань мужийн “Shiniuzhai” Үндэсний Геологийн цэцэрлэгт хүрээлэн дотор 1080 метрийн өндөрт байрласан шилэн гүүрийг ашиглалтанд оруулаад удаагүй байгаа. Энэ гүүрийг ердийн шилнээс маш бат бөх шилээр хийгдсэн, аюулгүйн баталгаатай гэсэн мэдээллийг дэлхий даяар цацаж байсан билээ. Гэтэл уг гүүр жуулчдын хөл дор цуурчээ.

“Би гүүрний төгсгөлд явж байсан. Гэтэл гэнэт хөл дор тас хийх чанга чимээ гарч, чичиргээ мэдрэгдсэн” гэж  нэгэн жуулчин ярьжээ.

Цууралтын үеэр гүүрэн дээр байсан жуулчид айн сандарч, орилж хашгиралдаж маш их айдаст автсан байна.  Гэсэн хэдий ч хүний амь нас эрсдэхээр аюул учраагүй байна.

Уг гүүрний шилний зузаан нь 27 мм, 3 давхаргаас бүтсэн аж. Гурван давхаргын нэгд нь ийнхүү цууралт үүсчээ.

4c13978ceebb5c41d971452a3799d690 Tourists look down as they walk on a glass suspension bridge at the Shiniuzhai National Geo-park in Pinging county Glass Suspension Bridge Is Open To The Public In Hunan

 

Leave a Reply