Самар зардаг охинд Дуучин Б.Болдын гэр бүл өргөө цагаан гэр олгохоор боллоо

155Булган аймгийн харьяат Даваацэрэнгийн Батжаргал, Шагдарсүрэнгийн Очмаа нар өөрийн 2 охины хамт өнгөрсөн хавар бусдын адил ажил олж хийн амьдрал ахуйгаа залгуулахаар Улсынхаа нийслэл Улаанбаатар хотыг зорьж иржээ. Гэвч тэдний бодсноор ажил төрөл амар хялбар олдсонгүй, орох орон, оочих аягагүй, дээр нь бас боловсрол эзэмшээгүй тэд их хотод ирээд таних мэдэх газаргүйн эрхээр нэг нутгийн танилындаа хэд хонон ажил хайсаар   13-р хороололд орцны жижүүр, үйлчлэгчийн ажил олж хийсэн байдаг. Амьдрахын эрхээр 2х1,5мкв орчинд амьдарч, нөхөр Батжаргал самарт явж, эхнэр нь авчирсан самрыг нь цайруулан 2 охиныхоо хамтаар зарж борлуулдаг боловч, орцны үйлчлэгчийн ажлаа хийх шаардлагатайн улмаас 8 настай охиноороо  самар заруулдаг байжээ.

zalaa-ohiny-ger

2015 оны 9 сарын 01-ны хүүхэд бүр хичээл сургуульдаа очин баяр хөөр болдог атал бүтэн өдөр гадаа самар зарсан охин сэтгүүлчийн нүдэнд өртөж, анх түүнтэй сэтгүүлч бяцхан ярилцлага хийснээр олны хараанд өртөж, сайн санаат хүмүүс, хамт олны буянаар өдгөө орох орон гэр, ажил төрөл, ахуй амьдралын асуудлыг нь шийдэхээр болоод байна.

Иргэн Лхагвадэлгэр өөрийнхөө нэрийг Зулаа гэж танилцуулсан самар зардаг Д.Батжаргалын Лхагвадулам  охинд ажлынхаа хамт олны дэмээр хичээлийн хэрэгсэл авч өгөн, 4-р сургуулийн захиралд учир байдлыг нь ойлгуулан 1-р ангид оруулж өгсөн байдаг. Энэ хугацаанд Зулаа охины тухай мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн сэтгүүлч зүгээр суулгүй тэднийг орон гэр ажил төрөлтэй болгох асуудлыг судлан, Булган аймгийн Булган сумын удирдлагуудтай утсаар ярьж, иргэний харьяалалтын шилжилтийг хийлгэх асуудлийг шийдвэрлэн, улмаар СХД-ийн Залуучуудын холбооны  залуус санаачлан Б.Лхагвадэлгэр охины аав, ээжийг ажилд оруулан, гэр орныг нь барих хашаа олж өгч тус хүргэхээр боллоо.

Тэгвэл Д.Батжаргалын гэр бүлд хамгийн том тусыг буюу 5 ханатай  өвлийн даварга бүрээстэй өргөө цагаан гэр олгох үйл хэргийг Нийтийн дууны гэр бүлийн залуу уран бүтээлчид болох Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгийнхөө үеэр гардуулан өгөхөөр болсон баяртай сайхан мэдээ байна. Түүгээр ч зогсохгүй 2 залуу уран бүтээлчид маань Д.Батжаргалын гэр бүлээс гадна хар багаасаа олон арван зовлон туулсан ч өдгөө орох орон гэргүй яваа 8 сартай бяцхан охиноо элгэндээ тэврэн айлаас айл хэссэн, наашаа гэсэн айлд толгой хоргодон яваа өрх толгойлсон н.Сүглэгмаа гэх ядарсан  бүсгүйд мөн гэр олгохоор болжээ.

Хэдийгээр залуу дуучдын хувьд бусдад туслах хэмжээний бэл бэнчин хөрөнгө чинээтэй биш ч гэсэн Монголынхоо хоёр ч гэсэн гэр бүлд тусалж,  2 өрхийн залуу гэр бүлийг “ЖАРГАЛТАЙ АЙЛ” өрх болгохыг зорьж энэхүү хүмүүнлэгийн үйлсийг ажил хэрэг болгож байгаа гэдгээ дуучин Б.Болд яриандаа дурьдаж байна билээ.

Ямартай ч залуу хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдадаа  үлгэр дуурайлал болж байгаад нь Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нартаа уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй.

Өнөөдөр  13:00 цагаас  Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг  нарын  “Жаргалтай айл манайх”  шинэ цомгийн өдөрлөг “HI-FI” CD shop-ийн гаднах талбайд болох ба энэ үеэрээ уран бүтээлчид маань  хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд  шинэ цомог, плакат, гарын бэлэг гардуулахын зэрэгцээ  дээрх  дурьдсан Д.Батжаргалын гэр бүл,  н.Сүглэгмаа нарт өргөө цагаан гэрээ гардуулан өгөхөөр боллоо.

Ийнхүү Самар зардаг Зулаа охин маань сургуульд ороод удаагүй байхдаа сайхан сэтгэлт хүмүүсийн хишиг буянаар гэр бүлийнхээ хамтаар орох орон гэртэй болж, аав ээж нь ажил төрөлд эрхлэхээр болсон тухай сайхан мэдээг уншигчиддаа хүргэхэд баяртай байна.

Ц.Мөнхбаатар

48 “Самар зардаг охинд Дуучин Б.Болдын гэр бүл өргөө цагаан гэр олгохоор боллоо

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: DMPK Services

  3. Pingback: Bolide

  4. Pingback: Discover More

  5. Pingback: Corporate Event Managers in Hyderabad

  6. Pingback: human hair weave

  7. Pingback: Wedding Planners Hyderabad

  8. Pingback: satta matka

  9. Pingback: coehuman Aws Alkhazraji

  10. Pingback: assistência informática

  11. Pingback: beasiswa mandiri

  12. Pingback: appliance repair Richmond Hill

  13. Pingback: http://www.guaranteedppc.com

  14. Pingback: warehouses for rent

  15. Pingback: read the article

  16. Pingback: http://www.guaranteedppc.com

  17. Pingback: cmovieshd

  18. Pingback: satta king

  19. Pingback: iq colarts

  20. Pingback: Java Tutorial

  21. Pingback: forex signals

  22. Pingback: cash advance

  23. Pingback: Predrag

  24. Pingback: louise parker personal training review

  25. Pingback: UGT phenotyping

  26. Pingback: agen idnplay

  27. Pingback: http://bitcoin-casino.review

  28. Pingback: this content

  29. Pingback: online pokies real money

  30. Pingback: hard fuck on bed

  31. Pingback: http://tsn.us.com/

  32. Pingback: online pokies real money

  33. Pingback: 토토사이트

  34. Pingback: fitness gear

  35. Pingback: instakram orospulari

  36. Pingback: dry

  37. Pingback: UK Chat

  38. Pingback: Get More Information

  39. Pingback: take a look at the site here

  40. Pingback: https://www.ninhbinhtours.com

  41. Pingback: PK Studies in Massachusetts

  42. Pingback: Teen Chat Rooms

  43. Pingback: 雙證件借款

  44. Pingback: Newer Movies

  45. Pingback: Smartphone

  46. Pingback: perfect money hosting

  47. Pingback: gambling

  48. Pingback: 2019

Leave a Reply