Фото сэтгүүлзүйн нэгэн чухал гарын авлага

(“Ертөнцийг гэрлээр бичих урлаг” номонд зориулсан өмнөтгөл)

IMG_082+Фотосэтгүүлч Вандандоржийн Баттулга мэргэжлийн гэрэл зурагчин, зураглаачийн хувьд манай сэтгүүлзүйн салбарт ихээхэн үр бүтээлтэй ажиллаж  байгаа хүн. Олон улсын болоод үндэсний хэмжээний гэрэл зургийн уралдаанд тогтмол амжилттай оролцон уран бүтээлчийн чансаагаа таниулж чадсан тэрбээр өөрөө гэрэл зураг авахаас гадна гэрэл зургийн урлагийг олон нийтэд түгээн сурталчлах, фотосэтгүүлчдийн шинэ үеийг бэлтгэх талаар сэтгэл зүтгэл, цаг нараа харамгүй зориулан мэргэжлийн нарийн  мэдлэгээсээ хуваалцаж, өвлүүлж буйд нь талархавч баршгүй.

В.Баттулга энэ удаад “Гэрлээр бичих урлаг” нэртэй ном бүтээжээ. Манайд гэрэл зургийн мэргэжлийн байгууллага бий болоод 80 жил өнгөрсөн ч доктор Л.Норовсүрэнгийн “Фото сэтгүүлзүй” (2012),  ахмад фотосэтгүүлч М.Лхагвасүрэн, удам дамжсан фотосэтгүүлч Л.Элбэгзаяа нарын хамтын бүтээл “Гэрэл зураг” (2008), сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг зарим их дээд сургуулиас эрхлэн цөөвтөр хувиар хэвлэн гаргасан гарын авлагууд төдийгөөс л фотосэтгүүлзүй сонирхогчдын номын сан бүрдэж байгаа нь Монголд гэрэл зураг нэвтэрсэн, хөгжсөн цаг хугацаатай харьцуулбал хангалтгүй үзүүлэлт юм. Түүнээс гадна өнгөрсөн хугацааны Монголын фотосэтгүүлзүйн хөгжлийн түүх, үе үеийн фотосэтгүүлчдийн урын сан, ур чадвар, салбартаа оруулсан хувь нэмрийн тухай асуудал  тэр чигээрээ судлах эзнээ хүлээж байна.

Ийм үед В.Баттулга дэлхийн болоод Монголын гэрэл зургийн түүхийг баримтаар өгүүлж, , фотосэтгүүлзүйн тухай өргөн хүрээтэй мэдээлэл өгч, гэрэл зургийн мэргэжлийн ойлголт, нэр томъёог тайлбарласан ном бүтээсэн нь нүдээ олсон шийдэл болжээ.

В.Баттулга энэ номыг бүтээхийн тулд гэрэл зургийн үүсэл хөгжил, монголчуудтай холбоотой ховор хуучин  гэрэл зургууд, архивын бичиг баримт, дэлхийд алдартай гэрэл зургуудын түүх, Монголын гэрэл зурагчдын тухай мэдээлэл  цуглуулж, нэлээд өргөн хүрээтэй судалгаа хийсэн байна. Монголын фотосэтгүүлзүйн түүхтэй холбоотой баримтуудыг ийнхүү нэгтгэн шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлж өгсөнд  “Гэрлээр бичих урлаг” номын үнэ цэнэ оршино.

Мөн фотосэтгүүлчээс гадна гэрэл зураг сонирхогч хэн хүнд гэрэл зургийн ертөнцийн талаар танин мэдэхүйн өргөн мэдлэг өгөх, гэрэл зургийн онолын анхан шатны мэдэгдэхүүн олгох, гэрэл зургийн техник хэрэгслийг оновчтой сонгон үр дүнтэй  ашиглах талаар сайн зөвлөгч болж чадах практик ач холбогдол бүхий ном болсонд бас нэгэн үнэ цэнэ нь оршино.

Номын цагаан буян хурах болтухай!

Урианхан Б.Галаарид


Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

Сэтгүүлч Б.Галаарид        

34 “Фото сэтгүүлзүйн нэгэн чухал гарын авлага

  1. Pingback: seedboxes

  2. Pingback: Corporate Event Managers in Hyderabad

  3. Pingback: juegos de friv

  4. Pingback: DMPK

  5. Pingback: adme

  6. Pingback: wedding planners

  7. Pingback: website here

  8. Pingback: coehuman Aws Alkhazraji

  9. Pingback: Corporate Event Management company in Hyderabad

  10. Pingback: warehouses for rent

  11. Pingback: http://guaranteedppc.com

  12. Pingback: 3$#

  13. Pingback: Predrag Timotic

  14. Pingback: sciences diyala@

  15. Pingback: hematotoxicity studies

  16. Pingback: formasi cpns

  17. Pingback: penis enlargement

  18. Pingback: how to make money with iphone

  19. Pingback: sportsbook promo code reload

  20. Pingback: http://bitcoin-casino.review

  21. Pingback: TSN

  22. Pingback: daftar agen judi

  23. Pingback: PK screening tests

  24. Pingback: UK Chat Rooms

  25. Pingback: horse lover

  26. Pingback: drug metabolism studies

  27. Pingback: shemale.uk

  28. Pingback: non-GLP PK studies

  29. Pingback: Online Marketing Agency

  30. Pingback: Teen Chat Rooms

  31. Pingback: Sony

  32. Pingback: emergency dentist east london

  33. Pingback: perfect money hosting

  34. Pingback: 배터리게임|배터리게임주소|바둑이사이트

Leave a Reply