Элэгний А вирусны халдвар гэж юу вэ?

40445a3cf7312ca1originalЭлэгний А вирусийн үрэвсэл нь энэ өвчний халдвар авснаас болж үүсдэг. Элэгний үрэвсэл үүсгэгч бусад вирусуудаас А вирусийн халдвар нь архаг хэлбэрт шилждэггүй зөвхөн хурц хэлбэрээр өвчилдгөөрөө ялгаатай. Хэрэв элэгний А вирусийн халдвараар өвчилсөн бол дахин энэ өвчнөөр өвчлөхгүй насан туршийн дархлаатай болдогоороо онцлог.
Энэ өвчин нь олныг хамарсан дэгдэлт байдлаар ихээхэн тархдаг. АНУ-д 3 хүн тутамын нэг нь энэ өвчний эсрэг дархлаатай болсон байдаг. 1990 онд элэгний А вирусийн халдварын эсрэг вакцин гарснаас хойш энэ өвчний өвчлөл эрс багассан.

ЭЛЭГНИЙ А ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ШАЛТГААН

Элэгний А вирусийн халдвар авсан хүний өтгөн-ялгадасаар дамжин (бие зассаны дараа гараа угаагүй эсвэл дутуу угааснаас бохирлогдсон гараар дамжин хоол хүнс идэх, бэлдэх замаар халдвар тарахыг хэлж буй ) хүрэлцэх замаар энэ өвчин тархана. Өөрөөр хэлбэл элэгний А вирусийн халдвартай хүний өтгөнд шууд ба шууд бус замаар хүрэлцсэний дараа гараа угаалгүй хоол хүнс идэх, өвчтэй хүний гараар халдварлагдсан, бэлтгэгдсэн хоол хүнс хэрэглэхэд энэ өвчин үүснэ. Өтгөн, ялгадасаас гарт, гараас аманд гэсэн замаар элэгний А вирусийн халдвар зөөвөрлөгдөнө.
Хэрэв ундны ус халдвартай хүний ялгадасаар бохирлогдсон үед ( ихэвчлэн ариун цэвэр дорой буюу гар угаах нөхцөл хангагдаагүй орчинд) усыг уусан болон энэ усаар бохирлогдсон хүнс хэрэглэхэд элэгний А вирусийн халдвар амархан тархана.
Энэ вирус мөн бохирлогдсон усаар угаагдсан хагас боловсруулсан болон түүхий хоол хүнсний зүйлийг хэрэглэхэд амархан тархана.
Элэгний А вирусийн халдвар цус сэлбэхэд халдварлаж болно. Гэвч энэ тохиолдол маш ховор.
Халдвар авсанаас хойш нэг долоо хоногийн дараа бусдад халдвар тарааж эхэлдэг. Шинж тэмдэг илрэхгүй байсан ч гэсэн халдвар авсан үед халдвар тараасаар л байдаг. Элэгний А вирусийн халдвар ихэвчлэн эрүүл ахуйн нөхцөл муутай шинэ хөгжиж буй ядуу буурай орнуудад энэ өвчний дэгдэлт их гардаг
Өтгөн-Ялгдас-Амаар дамжин халдварлах нь ихэвчлэн өдөр өнжүүлэх төвүүд, шорон-гяндан, сэтгэцийн өвчтөний байгууллагуудаас гардаг байна.

Доорхи хүмүүс элэгний А вирусийн халдвар авах урьдчилсан нөхцөл өндөртэй хүмүүст багтана. Үүнд:

– Элэгний А вирусийн халдвараар халдварлагдсан хүмүүсийн ойр дотны хүмүүс
– Элэгний А вирусийн халдвар авсан хүний бэлгийн хавьтагч
– Хөгжиж буй орнуудаар аялагчид
– Эрчүүд эрчүүдтэйгээ бэлгийн хавьталд орогчид
– Хууль бусаар эм тариа хэрэглэгчид
– Элэгний А вирусийн халдвар авсан хүмүүстэй ажиллагчид
– Дотуур байранд амьдрагчид
– Эмчилгээ , сувилалын газар ажиллагсад, хоол бэлтгэгчид, ус сувгийн ажилтнууд
ЭЛЭГНИЙ А ВИРУСИЙН ХАЛДВАР АВСНЫ ДАРАА ГАРАХ ШИНЖҮҮД

Зарим хүмүүст огт шинж тэмдэг илрэхгүй ч тохиолдол байдаг. Настай хүмүүст шинж тэмдэг хүүхдүүдээс илүү сулавтар илэрдэг. Хэдийгээр шинж тэмдэг илрэхгүй байсан ч халдвар авсан л бол халдвар тараах бүрэн боломжтой болсон байдаг. Өвчний шинж тэмдэг халдвар авсанаас хойш 2-6 долоо хоногийн дараа илэрнэ. Доорхи шинжүүд ихэвчлэн илэрнэ:.

– Дотор муухай оргино.
– Бөөлжинө
– Гүйлгэнэ, ялангуяа хүүхдэд энэ шинж илүү тод илэрнэ.
– Халуурна, гэвч халуун нь их өндөр биш.
– Хоолонд дургүй болно.
– Арьс загатнана.
– Ядарна.
– Арьсны өнгө мөн нүдний цагаан хэсэг шарлана.
– Шээсний өнгө өтгөрсөн хар цай шиг болно.
– Өтгөн-цайвар цагаавтар өнгөтэй болно.
– Хэвлийгээр өвдөлт өгнө

Өвчний дээрхи шинжүүд дунджаар 1-2 сар үргэлжилнэ. Нийт өвчлөгсдийн 15 хувьд шинж тэмдэг үүнээс удаан хугацаагаар 6 -9 сар дахин давтан дахилт өгөх байдлаар өвчлүүлдэг.

ЭМЧИД ХЭДИЙД ХАНДАХ ВЭ ?

Доор дурдсан шинж тэмдэгүүдийн аль нэг л илрэхэд эмчид хандах хэрэгтэй. Үүнд:
– Дотор муухай оргиж бөөлжих шинж 1-2 өдөр үргэлжлэхэд
– Арьс, нүдний өнгө шарлахад
– Шээс өтгөн бараан өнгөтэй болоход
– Хэвлийгээр өвдөлт өгөх үед

ЭМЧИЙН ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ

Эмч таниас таны өвчний гарч буй шинжүүдийг асуух болно. Мөн элэгний халдварт өвчнөөр өвдсөн хүнтэй ойрхон байсан эсэх, тийм өвчтэй гэж сэжиглэж буй хүн байгаа эсэхийг асууна. Ингээд элэгний халдвар авсан байж магадгүй гэж үзвэл таниас цусны шинжилгээ авна. Цусны шинжилгээгээр доорхи зүйлүүдийг тодорхойлно:
Таны элэгний үйл ажиллагаа хир доголдож байгааг,элэгний А вирусийн эсрэг-эсрэг биет үүссэн эсэхийг шалгана. Өөрөөр хэлбэл элэгний А вирусийн халдвараар шинээр өвдсөн эсэхийг тодруулна гэсэн үг.
Элэгний бусад В, С г.м вирусуудаас ялган оношлоно.
Хэрэв их хэмжээгээр бөөлжиж шингэнээ алдсан бол эмч танд нэмэлт –цусан дахь шингэний тэнцвэржилт, химийн найрлагыг шалгах шинжилгээ хийх болно.

ЭЛЭГНИЙ А ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕ ДЭХ ЭМЧИЛГЭЭ

Тусгай сонгомол эмчилгээ байхгүй. Ихэнхи хүмүүст алдсан шингэнээ нөхөх, хоолны дэглэм сахихад өвчний шинж тэмдэг аажмаар өөрөө арилдаг. Харин өвчтэй хүнтэй хүрэлцсэн хүмүүс өвчлөхөөс сэргийлж иммунглобулин гэж нэрлэгдэх вакцин хийлгэх шаардлагатай.
Хэрэв их шингэн алдсан бол эмч танд тусгай шингэн уух буюу бүр шаардлагатай бол зориулалтын тусгай шингэн судсаар хийх болно.
Хэрэв их бөөлжиж байгаа бол бөөлжилт дарах эм уулгана.
Хэрэв шингэн их алдсанаас болж ухаан санаа самуурсан байдалтай байвал эмчийн хяналтанд эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болно.
Үндсэн шинжүүд арилмагц эмч таныг гэртээ дэглэм сахиж хэсэг хугацаанд байхыг зөвлөнө.

ГЭРТЭЭ ЯМАР ДЭГЛЭМ САХИХ ВЭ?

Хэрэв та өөрийгөө элэгний А вирусийн халдвар авсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа бол доорхи дэглэмүүдийг сахих хэрэгтэй. Үүнд:
Шингэн зүйл их хэмжээтэй уух хэрэгтэй. Энэ нь таныг бөөлжиж суулгаж байгаа бол шингэний дутагдлаас сэргийлж байгаа хэрэг.
Шаардлагагүй бол элдэв эмийг дур мэдэн хэрэглэх хэрэггүй. Ялангуяа өвчин халуун намдаах зорилгоор цитрамон буюу tylenol гэсэн эмийг хэрэглэж болохгүй. Элгийг улам хүндээр гэмтээх болно.
Архи , дарс хэрэглэх хэрэггүй
Өвчний шинж тэмдэг арилтал янз бүрийн биеийн тамирын дасгалууд хийх хэрэггүй, хөдөлгөөнөө аль болох хязгаарлах хэрэгтэй.
Өөх тостой хоол, тарган махнаас татгалзах хэрэгтэй
Мөн гэр бүлийн гишүүддээ халдвар тараахаас хамгаалж ариун цэврийн өндөр дэглэм барих хэрэгтэй.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Хэрэв та элэгний А вирусийн халдвараар өвчилсөн бол хувийн ариун цэврийг чандлан сахих ёстой. Гараа маш сайн угааж бусдад тараахаас сэргийлэх хэрэгтэй.
Хоол бэлдэхийн өмнө, бие засах болгоны дараа гараа сайтар гүйцэд угааж занших хэрэгтэй. Савантай бүлээн усаар 1 минутийн турш угаана. Дараа нь гүйцэд хаттал арчина.
Халдвар авсан эд зүйлсийг сайтар угааж цэвэрлэх ба ахуйн хэрэглээний цайруулагч шингэн болон зориулалтын халдваргүйжүүлэгч бодисуудыг ашиглах нь сайн үр дүнтэй.
Хоолыг халааж хэрэглэх буюу ногоо жимсийг 185°F ба 85°C –ийн усаар угаахад вирус үхдэг.
Хэрэв та Элэгний А вирусийн халдвар огт авч байгаагүй бол ирээдүйд халдвар авахаас сэргийлж доорхи арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Өдөрт хэд хэдэн удаа гараа угааж байх. Бие зассаны дараа, дотуур хувцсаа солих болгондоо, хоол хийж бэлдэхийн өмнө гараа угааж занших зөв.
Ариун цэврийн хувьд эргэлзээтэй газар гүйцэд боловсруулаагүй хоол хүнс, загасан бүтээгдэхүүнүүд идэхгүй байх
Хөгжиж буй орнуудаар аялан явахдаа баталгаатай ус хэрэглэх.
Ундаа , мөсийг хэрэглэхгүй байх. Ногоо жимсийг ч болгож эсвэл хальсийг нь авч идэж байх

ЭЛЭГНИЙ А ВИРУСЭЭР ӨВЧЛӨХГҮЙ БАЙХ ГОЛ АРГА БОЛ БАКЦИН ХИЙЛГЭХ

Вакцин хийлгэснээр та элэгний А вирусийн халдвараас маш сайн хамгаалагдах болно. Ямар нэг гаж нөлөө илэрсэн талаар хэвлэлд мэдээлэл алга байна. Зарим хүнд тариа хийлгэсэн хэсэгт бага зэрэг шарх үүсэх боловч энэ нь хэдхэн хоногт хэвийн байдалд ордог
Вакцинийг нийтдээ 2 удаа хийлгэнэ. Хоёр дахь удаагийн вакцинийг эхнийхийг хийлгэснээс хойш 6-18 долоо хоногийн дараа хийлгэх хэрэгтэй. Бусад өөр вакцинуудтай хамт нэг дор хийхэд гаж нөлөө үзүүлдэггүй.
Вакцин хийлгэснээс хойш 2-4 долоо хоногийн дараа хамгаалах чадвартай болдог. 2 дахь удаа хийлгэж байгаа нь хамгаалах хугацааг уртасгаж буй хэрэг юм.
Элэгний А вирусийн халдвараас сэргийлэх вакцин хийлгэснээр уг өвчнөөс 20-оос доошгүй жилээр хамгаалагдах болно.
Вакцинийг халдвар авахаас л өмнө хийлгэх хэрэгтэй. Нэгэнт халдвар авсан бол үйлчлэхгүй гэдгийг анхаараарай.
Вакцинийг хүн болгон хийлгэх шаардлагагүй. Доор дурдсан бүлгийн хүмүүст хийлгэхийг зөвлөж байна.
– Нийтийн байранд амьдардаг, олноороо цугларах боломжтой газруудаар тогмол үйлчлүүлэгчид, ажиллагчид, сургууль , ясли, цэцэрлэгт явдаг хүүхдүүд зэрэг элэгний А вирусийн халдвар амархан тархаж болох урьдчилсан нөхцөлд байдаг 2-оос дээш насныхан. (2-оос доош насныханд энэ вакцин үр дүнгүй байдаг)
– Эрүүл мэндийн байгууллага, хоолны газрын ажилчид, өдөр өнжүүлэхийн багш ажилчид, ус сувгийн байгууллагын ажилтнууд
– Хөгжиж буй орнуудаар аялах гэж буй жуулчид аялал хиййхээс 4 долоо хоногийн өмнө вакцин хйилгэвэл сайн.
– Ижил хүйстнүүд
– Хар тамхи , мансуурагч бодис хэрэглэгчид
– Элэгний А вирусийн халдвараар өвдвөл хүндээр өвдөж болох урьдчилсан нөхцөлтэй-дархлааны систем доройтсон хэн боловч мөн элэгний ямар нэг архаг өвчнөөр өвдөгсөд вакцин хийлгэвэл сайн.

Хэрэв та элэгний А вирусийн халдвараар нэгэнт өвдөж өнгөрсөн бол бусад элэгний вирусээр өвчлөхгүйн тулд элэгний вирусийн шинжилгээ хийлгэж зарим вакцин хийлгэх боломжтой. Үүнд:элэгний В вирусийн эсрэг вакцин хийлгэж болно.

Нэгэнт та элэгний А вирусийн халдвараар өвдөөд өнгөрсөн бол дахин энэ өвчнөөр хэзээ ч өвдөхгүй . Гэвч энэ нь ариун цэврийг дэглэмийг цаашид сахих хэрэггүй гэсэн үг биш харин ч бусад халдваруудаар өвчлөхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй гэсэн үгээ.

Эмч: Б.Сэлэнгэ

6 “Элэгний А вирусны халдвар гэж юу вэ?

  1. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  2. Pingback: Stiri

  3. Pingback: Eavestrough Cleaning

  4. Pingback: DMPK Services

  5. Pingback: Corporate Event Planning Company Hyderabad

  6. Pingback: click over here now

Leave a Reply