Гал түймэр унтраах, аврах ууган байгууллагыг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр  унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Тус ангийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, ОБЕГ-ын харъяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын бүтээн байгуулалт, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гал түймэр, гамшгийн аюулаас авран хамгаалах, учирсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйлсэд мэргэжлийн ур чадвараа зориулсан хөдөлмөрлөсөн тус байгуулллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж ОБЕГ-ын харъяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ангид гардуулан өгөв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн байлдааны туганд зүүн өгсний дараа ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлсэн юм.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын удирдлагууд, Гал түймэр  унтраах, аврах 10 дугаар ангийн ахмадуудын төлөөлөл оролцов.

Шагнал гардуулах ёслолын дараа тус ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал үйлдэн хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.





Эх сурвалж: http://president.mn

Гал түймэр унтраах, аврах ууган байгууллагыг шагнав

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply